Бээжингийн утааны шалтгааныг эрдэмтэд тогтоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Монгол Админ
2017 01 сар 11 ・ 175

Хятадын байгаль хамгаалагч хэсэг эрдэмтэн нийслэл Бээжингийнхээ байнгын утаатай, агаарын асар их бохирдолтой байдгийн учрыг тогтоосноо  JGR сэтгүүлд нийтэлсэн нь хэт олон автомашинаас болж байна гэсэн таамаглалыг няцаажээ. 
Өнөө хүртэл энэ хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь сүүлийн 15 жилд долоо дахин нэмэгдэж 17 саяд хүрээд байгаа автомашины утаанаас болж байна гэж үзэж байсан юм. 

Судалгааны багийн удирдагч, Бээжингийн агаарын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Юси Ван утааны гол шалтгаан нь үйлдвэр аж ахуйн газрууд, Бээжин орчмын нүүрс түлдэг цахилгаан станцууд гэсэн байна. Судлаачид нийслэлийн утаа хэрхэн бүрэлдэж байгааг нарийвчлан судалжээ. Тэд энэ бүгдээс ялгарч байгаа хорт хий, дулаан агаарын урсгал нь уулсын дундах Бээжин хот руу урсан орж улмаар доошлон хотыг бүрхдэг гэж үзжээ. Агаар мандлын энэ давхаргын түвшин доошлох тутам энэ бүсийн салхины урсгал буурч бохир агаар нь тогтдог гэсэн байна. 

Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд нефть бүтээгдхүүн, нүүрс түлэхийг л хязгаарлах ёстой гэж баталж байна. Ийм арга хэмжээг ганцхан Бээжинд ч биш, агаар нь ихээхэн бохирдоод байгаа бусал хотуудад ч авах ёстой гэж тэд үзжээ. 
Германы Макс Планкийн хүрээлэнгийн судалгаагаар Хятадад жил бүр 1,4 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна. 

Эх сурвалж: www.assa.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх


Ѳнѳѳдрийн онцлох

Шинэ мэдээ