Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Б.Обама нарыг иргэд нь ингэж үнэлэв

Улс төр Монгол Админ 2017 01 сар 11 279

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчид утааны эсрэг  дуу хоолойгоо хангалтгүй хүргэж байна хэмээн зэмлээд, “Дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Гэр дулаалах мөнгийг Хас банкнаас иргэдэд гаргуулах ажлыг дэмжсэн. Та нар мартсан байх л даа.

Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай. Утаан дээр улстөржилт хийхээ больё. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан. Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай” хэмээн ярьсан нь сошиал медиад шүүмжлэл дагуулж байна.

Мөн энэ өдөр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандаж илтгэл тавьсан бөгөөд түүний илтгэлийг дэлхийн томоохон хэвлэлүүд болон фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулав.

Харин ялгаатай нь манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийг фэйсбүүк LIVE-аар хүлээн авч үзсэн манай иргэд уурлаж бухимдаж буй сэтгэдэл хөдлөлөө үзүүлж, сэтгэгдэл хэсэгт шүүмжлэл бичсэн бол Б.Обамагийн илтгэлийн хүлээн авч үзсэн америкийн иргэд баярлаж, талархаж буйгаа бичиж, олон мянган “зүрх” илгээжээ.

Х.Онон
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 01 сар 11

Эцэг та энэ хэдэн жил гэр-улс орноо яаж удирдсанаа өөрөө дугнэчих шиг боллоо. Худлаа бурдаг чинь нийслэлийн агаарын бохирдлоор батлагдаж байна. Та төрийн тэргүүний үүргээ ямар дүнтэй гүйцэтгэвээ.