“Оддын дайн”-ы музейг Лос-Анжелест байгуулахаар болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Монгол Админ
2017 01 сар 11 ・ 136

“Оддын дайн” цуврал киноны зохиолч Жорж Лукас киноныхоо нэрэмжит музей байгуулах газраа сонгосон бөгөөд түүнийгээ Өгүүлэмжийн урлагийн музей гэж нэрлэхээр шийджээ. Уг музейг Лос-Анжелест байгуулахаар болсон байна.

Уг нь анх музейг Чикаго дахь Мичиган нуурын эрэг дээр барихаар төлөвлөж байсан ч барилгын төсөл нь нутгийнханд таалагдаагүй ажээ. Тэд нутагт нь музей барихыг эсэргүүцэн жагсаж эхлэсэн тул Лукас арга буюу өөр хотод байгуулах шийдвэр гаргасан юм.

Үүний дараа архитекторчид Лос-Анжелес болон Сан-Францискод барих төлөвлөгөөтэйгөөр барилгын хоёр төсөв гаргажээ. Удаан хэлэлцсэний эцэст Лукас Лос-Анжелест байгуулах сонголт хийсэн байна.

Түүний сонгон авсан газарт 1932 болон 1984 онуудад зуны Олимп явагдаж байжээ. Үүний сацуу ойр орчимд нь хэд хэдэн түүхийн дурсгалт газар байхаас гадна 1970-аад онд Лукасын сурч байсан киноны сургууль ч бас байдаг аж.

Лос-Анжелес хотын захирагч Эрик Гарсетти уг мэдээг тун баяртай хүлээн авч, музей байгуулахад Лос-Анжелес төгс тохирох газар гэж мэдэгдэв. Музейн барилыг ажлыг Лукас өөрөө санхүүжүүлэх бөгөөд ойролцоогоор нэг тэрбум доллар зарцуулах аж.

Г.Номин 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх


Ѳнѳѳдрийн онцлох

Шинэ мэдээ