Нийтийн тээврийн шинэ чиглэл СХД-т нээгдлээ


Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн  26 -р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ.  Тус хорооны Алтан овооны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр нийслэлийн Нийтийн  тээврийн газраас Ч62 чиглэлийн маршрутыг гаргалаа. 

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ  хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг  нээж  байна. Алтан Овоо-Саппоро- Х хороолол” чиглэлд  өнөөдөр   нийтийн тээврийн дунд оврын  есөн автобус үйлчилгээнд гарлаа. 

Ч62  маршрут нээгдсэнээр  СХД-ийн  30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан байна.  Ялангуяа  нийтийн тээврийн үйлчилгээг  огт авч чаддагүй байсан  СХД -ийн 26 хорооны  иргэд төдийгүй  2.3.20.18 хорооны иргэд ч үйлчлүүлэх юм.

Л.ХАЛИУ news.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх