Wikileaks Трампыг ОХУ-тай холбоотой гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийллээ

Улс төр Монгол Админ 2017 01 сар 11 220

Дональд Трампыг Москватай таван жилийн турш холбоотой ажиллаж ирсэн гэх мэдээлэлд Wikileaks эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тус байгууллага Twitter дэх хуудсандаа “PDF формат бүхий 35 хуудастай баримт бичиг нь тагнуулын албан ёсны баримт биш байна. Бичсэн хэв маяг, дурдсан баримт болон огноо нь итгэл төрүүлсэнгүй. Харваас худал баримт гэдэг нь илт байна” гэжээ.

Эргэн сануулахад, Америкийн BuzzFeed сайт өнөөдөр тагнуулын газрын тайлан гэх баримт бичиг нийтэлсэн байв. Уг баримтанд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба 2013 оноос эхлэн Трампыг шалаанд оруулж ирсэн гэж дурдсан байсан юм. Тодруулбал, Трампыг 2013 онд Москвад айлчлах үеэрээ биеэ үнэлэгчидтэй уулзсан гэх баримтаар түүнийг шантаажилж байсан гэсэн байв.

Москва дээрх тайланд дурдсан баримтуудыг үгүйсгээд байгаа билээ.

Г.Номин

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх