Зөөврийн ТҮЦ байршуулбал сард 100 мянган төгрөгийн түрээс төлнө


Орхон аймагт худалдааны гудамж байгууллаа. Үүний зорилго нь хотын өнгө төрхийг илэрхийлсэн, худалдаа үйлчилгээний салбарыг стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Image result for зөөврийн ТҮЦ

2015 оноос эхэлсэн уг ажилд 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба Баян-Өндөр сумын удирдлагууд хариуцан ажиллажээ. Баян-Өндөр сумын иргэдээс өмнө нь хотын өнгө төрхөнд сөргөөр нөлөөлөх, нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж буй үйл ажиллагааг шүүмжилсэн санал байнга ирдэг байжээ. Иймд тэд иргэдийнхээ саналыг хүндэтгэн ийн ажилаад байна.

Сонирхуулахад худалдааны гудамжинд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван сараар олгох ба иргэд сард 5000 төгрөг төлөх ёстой гэнэ.

Харин түргэн үйлчилгээний цэг зөөврийн түц байршуулах тохиолдолд сарын түрээс нь 100 мянган төгрөг болох аж.

Цаашдаа тус аймгийн зүгээс гудамж талбайд ил худалдаа эрхлэхийг аль болох зогсоох бодлого барих юм байна.

Худалдааны гудамж нь бичил бизнес эрхлэгч иргэний өрхийн орлогийг нэмэгдүүдлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлж ажлын байр бий болгоход чиглэгджээ. Үүнд жимс жимсгэнэ, зайрмаг ус ундаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг, ном сонин сэтгүүл, Монголд үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын бараа гэх мэт төрлөөр нь ангилж худалдаалах нь ээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх