Нэг жилд 2278 хүн иргэншлээ солиулжээ

Нийгэм Монгол Админ 2017 01 сар 09 304

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Нэг жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 65 мянгаар нэмэгдэж, 3.1 саяд хүрчээ. Монгол Улсын иргэншлийг шинээр авсан таван иргэн байна. Үүнээс гурав нь харьяаллаа сэргээхийг хүсч, үлдсэн хоёр нь шинээр иргэн болох хүсэлтээ тавьжээ. Монгол Улсын нийт хүн амыг хүйсээр нь ангилж харвал, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 30 орчим мянгаар илүү байгаа аж. Насны хувьд нийт хүн амын нэг сая нь 18-аас доош насны залуус байгаа юм.  Харин үлдсэн хоёр сая 100 орчим мянга нь 18-аас дээш насны хүмүүс байна.

123

-НЭГ ЖИЛД 2278 ХҮН ИРГЭНШЛЭЭ СОЛИУЛЖЭЭ-

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар хүн амын тоо 3.059.498 иргэн байсан. Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болсон байна. Үүнээс 77762 хүүхэд шинээр төрсөн  байна. Мөн иргэдийн тоо нэмэгдсэнээс гадна 18805 хүн нас барсан аж. Харин 2278 иргэд улсын Монгол улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Энэ нь тухайн онд нэмэгдсэн хүн амын бараг таван хувьтай тэнцэж байгаа юм. Хүйсийн харьцаагаар ангилвал эрэгтэй 1.547.286, эмэгтэй 1.576.650 байна. 

-СҮҮЛИЙН ҮЕД ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛАХ НЬ НЭМЭГДСЭН БАЙНА-

Өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт байсан байна. Харин 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ.

Гэрлэлтийн хажуугаар гэр бүл салалт өндөр гарчээ. Тодруулбал, 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж.

-ИРГЭД ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-

Монгол улсын  245.009 иргэн иргэний үнэмлэхээ авсан байна. Үүнээс 20 хувь нь шинээр авсан, 83900 хүн 45 нас хүрээд үнэмлэхээ солиулжээ. Өнгөрсөн онд иргэний үнэмлэхээ авч буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн гэх шалтгаанаар дахин авсан байна. Мөн гадаад паспорт 166,503 иргэнд олгосон. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн аж.

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг  

-“Энэ жил МУ-ын иргэн болсон таван иргэн байгаа. Үүнээс иргэн харьяатаа сэргээсэн гурван иргэн бүртгүүлсэн. Мөн шилжилт хөдөлгөөний хувьд өмнөх дөрвөн жилүүдтэй харьцуулахад төдийлөн өсөөгүй. Харин 2012, 2013, 2014, 2015 онд нийслэл рүү шилжих хөдөлгөөн орон нутаг руу шилжих хөдөлгөөнөөс өндөр байсан бол өнгөрсөн жил  харьцангуй бага байлаа” гэв. 

ХОТЫГ ЗОРИХ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН БУУРЧЭЭ

Улсын хэмжээнд 2016 онд нийт 104 мянга орчим иргэн шилжилт хийлгэжээ. Үүнээс 25 мянга нь нийслэлд, 26 мянга 500 иргэн нь аймагуудад шилжин ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өнгөрсөн жил Улаанбаатар хот руу орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо буурч, нийслэлээс хөдөө рүү шилжин явах иргэдийн тоо өсчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх