Солонгост гадаадын иргэдийн үйлддэг гэмт хэргийг Монголчууд чанараар, хятадууд тоогоор тэргүүлдэг

Дэлхий ・Нийтэлсэн: Монгол Админ
2017 01 сар 09 ・ 658

Өмнөд Солонгосын хүн амын төрөлт буурсан, хүнд хэцүү ажлыг голоод хийхээ больсон зэргээс үүдэлтэйгээр гадаад иргэдийн тоо тус улсад нэмэгдэх болжээ.

Image result for Солонгос дахь гэмт хэрэг

Солонгосчуудын хийхээс зайлсхийдэг ажлыг англи хэлээр 3D ажил гэдэг ба энэ нь “Dirty, Difficult, Dangerous” (бохир, хүнд, аюултай) гэсэн үгний товчлол юм.

2015 оны долдугаар сарын 31-ний байдлаар Өмнөд Солонгост 1.8 сая гадаадын иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 3.6 хувийг бүрдүүлж байжээ.

Үүнийгээ дагаад гадаад иргэдийн өдүүлсэн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа үзүүлэлт харагдсан байна. 2015 онд 35,443 гэмт хэргийг гадаадын иргэд үйлдсэн нь өмнөх жилээс 24.55 хувиар нэмэгдсэн тоо ажээ.

Гэмт хэргийг яс үндсээр нь ялгавал 21,279 хэрэгтэй Хятадууд тэргүүлж, 2,038 хэргээр Вьетнам, 1,738 хэргээр Тайланд удаалсан байна.

Гэхдээ энэ бол гадаад иргэдийн тоо хэмжээнээс хамаарсан үзүүлэлт. Тухайлбал Хятад иргэд Өмнөд Солонгост хамгийн олноор оршин суудаг бол Вьетнамчууд удаалдаг.

Харин 2011 оны тоо баримтад дурдсан 100,000 бүртгэлтэй иргэнд оногдох гэмт хэргийн тоогоор Монголчууд 7,064 гэмт хэргээр тэргүүлж, Америкчууд 6,756 хэргээр удаалжээ. Гэхдээ үүнд тус улсад байрладаг Америкийн цэргийн албан хаагчдын хэргийг оруулсан тоо юм байна.

Монгол, Америкийн араас Канад 4,124, Орос 3,786, Тайланд 3,634, Пакистан 2,995, Узбекистан 2,986, Хятад 2,921 хэрэгтэйгээр тус тус удаалжээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх


Ѳнѳѳдрийн онцлох

Шинэ мэдээ