Х.Тамир нарын шүүх хурал болно


Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Тэгвэл, олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийг шүүх хурлын тов гарчээ.

Image result for хар тамхи

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарыг шүүх анхан шатны шүүх хурал ирэх лхагва гарагт болохоор болжээ. Прокуророос Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах. Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ. Тэднийг өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Одоогоор Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан нар хорих ангид байгаа бол Х.Тамир, Л.Жавхлан нарын батлан даалтад байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх