Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй уулзалт хийнэ

Нийгэм Монгол Админ 2017 01 сар 09 288

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 09-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

СПОРТЫН ТӨВ ОРДОН

11.00 цагт: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй  уулзалт хийнэ. Тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарснаар олон жилийн хугацаанд үргэлжилсэн "Seven Summit" мөрөөдлөө гүйцээгээд байна. Уулзалт Спортын төв ордны хурлын танхимд болно.

Image result for Гангаамаа

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

11.00 цагт: Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд / Цэцэг төвийн ард / Утас: 88093607

МҮЭХ-НЫ БАЙР

11.00 цагт: МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аяны нээлт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.  Утас: 99027019, 99034350

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх