Сэлэнгэ мөрөнд мөс цөмөрч автомашин живжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Монгол Админ
2017 01 сар 07 ・ 436

Онцгой байдлын газарт өчигдөр 18.50 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суусан тухай дуудлага иржээ.

 

Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Онцгойгийнхон живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.



Нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх


Ѳнѳѳдрийн онцлох

Шинэ мэдээ