Хүмүүжээгүй ХҮН

Улс төр Монгол Админ 2016 03 сар 31 2935

Хөдөлмөрийн Үндэсний нам байгуулагдаад  нэг жил  хүрэхгүй хугацаанд албан ба албан бус байдлаар намын дөрвөн даргын нүүр үзжээ. Бас чиг болоогүй ЕНБД-аа хоёр удаа сонгоод амжсан гэж байгаа. Саяхныг хүртэл  ХҮН-ыг хэвлэл мэдээллийн  байгууллагууд “нэр хүнд нь  тасралтгүй өсөж байгаа” гэх өгүүлбэрээр тодотгодог байв.

Харин одоо бол энэ дүгнэлт эрс өөрчлөгдсөн. УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар тус намд элсэнгүүтээ намын даргаар Төв хорооны олонх гишүүдийн саналаар сонгогдсон. Харамсалтай нь хоёр ч удаа  намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгсөн боловч хүлээж аваагүй. Үүнтэй зэрэгцээд Д.Доржханд, Б.Найдалаа тэргүүтнүүд намаасаа “урваж”, нэг хэсэг ХҮН хоёр даргатай болж, сошиал хаягаа хүртэл тусгаарлах дээрээ тулав. Тамгаа авч зугтахад хүрсэн тэдний хэрүүлийг эцэст нь Дээд шүүх тэнсэлж, С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгэхээс татгалзсан.

Энэ үеэр хэвлэлийн хурал хийхийн тулд Т.Доржхандын баг, С.Ганбаатар ахлагчтай багууд тус тусдаа бие хамгаалагч дагуулан ирдэг шинэ  жишгийг Монголд тогтоогоод амжсан. Энэ мэтээр ХҮН доторх эрх мэдлийн төлөөх улайрал жаахан саарч байтал дахиад л асуудал гарч ирэв. Тэр нь намын даргаа сольж, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд ХҮН-ыг удирдах болсон шинэ сенсааци байв. Үүнийгээ С.Ганбаатар гишүүн “ХҮН-д ганцхан лидер байгаа юм биш. Бидэнд дунд олон арван лидерүүд байгаа. Нэгэнт Улсын дээд шүүх намайг намын даргаар бүртгэхээс татгалзсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэх тайлбар хийв.

Гэвч үнэн хэрэгтээ  ХҮН дотор юу болсон талаар Хан-Уул дахь намын үүргийн дарга  " Б.Найдалаа, Т.Доржхандын талынхан Т.Ганболдын талаас Нийслэлийн намын хорооноос гурвыг нь авах, 7 аймгийг дарга, тэргүүлэгчтэй нь бүгдийг нь авах, Бодлогын хүрээлэнгийн 30 хувь, ТУЗ-ын суудлаас 3, намын жагсаалтын 2, 4, 5-ыг өг гэсэн шаардлага тавьсан гэнэ. Үүнийг нь Т.Ганболдын талынхан хүлээн зөвшөөрснөөр намын даргаар сонгогдсон байна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудас дээрээ бичсэн юм.

Уг нь хуучин дарга Н.Боргил намын эрх мэдлийг гартаа авах үедээ “урвасан” нөхдөө эргэн ирэхийг уриад амжсан удаатай. Гэвч тэд намын нөхөдтэйгөө шуудхан  гар барьчихаагүй бөгөөд тодорхой түвшинд наймаалцах санал  тавьсан нь ингэж илчлэгдэв. Нөгөө талаас  ХҮН-ын төв байрандаа оффислож байсан С.Ганбаатар тэргүүтнүүд  “урвасан” нөхдөө шуудхан хаячихаж чадаагүй. Тэдэн дунд   Ж.Лхагвасүрэн, Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй сонгуульд  нөлөө үзүлэх боломжтой чухал нөхдүүд бий.

Тиймээс  ч эхний ээлжинд  С.Ганбаатараас өмнөхөн тус намд элссэн Т.Ганболдод намын эрх мэдлийг өгч, алсдаа нөгөө талын тавьсан саналыг бууруулах чиглэлээр тохиролцохыг зорьсон бололтой. Нөгөө тал нь ч төв ХҮН-даа хүндхэн шахалт үзүүлж. Тухайлбал, жагсаалтын гурван ч суудлыг өгөх санал тавьжээ. ХҮН-ынхан ирэх сонгуулиар 4-5 суудал жагсаалтаар авах санаархал агуулж буй. Тиймээс жагсаалтынхаа суудлынхаа  60 хувийг нөгөө талдаа тавиад өгчихнө гэхэд хэцүү.

Ер нь бол ХҮН доторх маргаан жагсаалтаас үүдэлтэй. АН, МАН-ын жагсаалтын ханшийг даруй хэд  дахин нугалсан байдлаар Т.Доржханд зарахаар завдсан гэх үндэслэлээр тэд дотроо хагарсан. Үүнийг ч гишүүд нь үгүйсгээгүй. Тэгэхээр жагсаалтад асар их мөнгө явж байгаа нь тодорхой юм. Харин ХҮН-ын ингэж  дотроо хагарсан нь шил дараалан элссэн мөнгөтэй эрхмүүдэд баахан ашигтай туссан гэх. ХҮН-ынхан мөнгөтэй улсын халаасанд орчихгүй, бидэнд үнэт зүйл бий гэж даналзаж байсан ч хагараад ирэх үеэр бийлэг эрхмүүд нь яах гэж буйг нь хардаж, ашигтай бол мөнгө хаях замаар асуудалд оролцож эхэлсэн нь ч нууц биш.

Тухайлахад, С.Ганбаатар, Н.Боргил тэргүүтэй ХҮН-ын нөхөд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлахдаа “Алтан Дорнод Монгол”-ын хамгаалагчдыг зогсоож, сөрөг довтолгооноос зугатсан. Тэд Төв хорооныхоо хурлыг мөн л түүний эзэмшлүүдийн нэг томоохон зочид буудалд  зохион байгуулсны зэрэгцээ  ид хагарлын үедээ зарим гишүүдээ буудалд байрлуулсан гэх мэдээлэл ч бий. Ингэж бийлэг эрхмүүдийнхээ аманд өөрсдөө гүйж орсон тул  хариуцлагатай уул уурхайг  төлөвшүүлнэ хэмээн ярьдаг нам эцээстээ эл салбарын томоохон төлөөллөөр удирдуулах хүртлээ “муурч” унав. Үүнийг хүмүүжээгүй, төлөвшөөгүй гэх ойлголттой л холбон тайлбарлахаас өөр аргагүй.

Ард түмэн АН, МАН-аас өөр шинэ хүчнийг хайж, хүлээж байгаа нь үнэн. Гэхдээ ийм том хүлээлт, итгэл дээр өөрсдийгөө зогслоо гэж төсөөлөнгүүтээ хамаг баадуугаа урж буй ХҮН-ынханд итгэл хүлээлгэнэ гэдэг бас л эргэлзээтэй санагдана. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2016 04 сар 04

Одоо суудал булаацалдаж байгаа хүмүүст итгэл үзүүлбэл ард түмэн минь л хохирно шүү. Болгоомжтой лсонголт хийгээрэй дээ.

Зочин 2016 04 сар 04

Намуудын хэрүүл байдаг лбайх. Хүн нам бүр дэндүү нярай байна

Зочин 2016 03 сар 31

Myadagbadam geh ene medrel muutai setguulch henii zahialgaar yu buraad bnaa??? XVN dotorh asuudliig oilgoo ch gui bj yu yu geed bnaa? Chinii ene bichsen humuus tegeed itgelee yu? Iimerhuu yos zuigui setguulchid l ard tumend buruu medeelel ugch bdagt haramsch bn.

rtgg 2016 03 сар 31

Buzartai hognuud we

Зочин 2016 03 сар 31

энэ нам бишээ хэрэггүй, бас тэнэгүүд

Зочин 2016 03 сар 31

ymarch surguuli togsoogui hun nam udirdaj chadah uu daa.

Зочин 2016 03 сар 31

ymarch surguuli togsoogui hun nam udirdaj chadah uu daa.

Зочин 2016 03 сар 31

ymarch surguuli togsoogui hun nam udirdaj chadah uu daa.

Зочин 2016 03 сар 31

Ганбаатаргүй энэ нам хаач хүрэхгүй Энэ намад Оюунтаны байгуулаг залуучуудын байгуулагаар хүмүүжсэн албан тушаалд дуртай бөхөс долоогч залуус байгаа бололтой ийм залуусийг иргэд сайн мэднэ Алуурчан Түмэнбаяр чинь МАН ийн залуусын багуулагын хүн байсан бэз дээ Одоо энэ Мөнхбат байна МАН ийн томчуу

Зочин 2016 03 сар 31

БННамыг дэмжицгээе

Зочин 2016 03 сар 31

ээдээ эднүүс ч сонгууль дуусаад л маргааш нь зодолдох нөхдүүд санал өгч огтхон ч болохгүй шүү хүмүүсээ

Зочин 2016 03 сар 31

Ганбаатар энэ намд элсээд удалгүй дарга нь болоод ингэж бужигнуулж хаях нь анхнаасаа тодорхой болоод байсан шүү дээ. Энэ нь дахиад л үргэлжилнэ харж л байгаарай. Хиншүүгээ намаасаа хөөж зайлуулсаны дараа л цэгцэрч магадгүй.

Зочин 2016 03 сар 31

Kkk, erthen taraa taniulsand bayarlalaa

Зочин 2016 03 сар 31

Энэ нам одоо дууссан

Зочин 2016 03 сар 31

С.Ганбаатар гишүүн “ХҮН-д ганцхан лидер байгаа юм биш.- Хэрвээ ганцхан лидер байсан бол тэр нь Ганбаатар байсан байх уу.

монгол хүн 2016 03 сар 31

Шшшш хамар Ганболдын нам.... наадах чинь яаж ч мэдэх т1 толгой доо...ху эрлийз

монгол хүн 2016 03 сар 31

Шшшш хамар Ганболдын нам.... наадах чинь яаж ч мэдэх т1 толгой доо...ху эрлийз

Зочин 2016 03 сар 31

luibarchin .hulgaich,populistuudiin nam, taalagdahgyi baina. ganbold, hinshuu ganbaa nar

Зочин 2016 03 сар 31

Энэ нам сонгуульд суудал авах байтугай сураг нь ч сонсогдохгүй алга болно доо. Өөрсдийгөө элитүүд гэж хэнээрхдэг хүмүүс яаж алсыг харж чадах вэ? Бүгд л УИХ-д суучих санаархалтай хэдэн мангар нөхдүүд байна. Ер нь бизнес хийдэг нь иэр л ажлаа хийгээд явж байх хэрэгтэй юм. Улс төр рүү санаархаж юугаа х

Зочин 2016 03 сар 31

Хүн нам бол монголын ултөрд цойлон гарч ирсэн хүчтэй нам болж чадсан шүү. Богино хугацаанд ч гэсэн. Одоо энэ олон таван үг хэрүүл шиг цухуйлгаад, хүн муулахын дон туссан ажилгүй хэдэн сэтгэгдэл бичигчдийн үгийг битгий тоо. Урагшаа хараад өөдрөг алх

Зочин 2016 03 сар 31

Хэцүү хүнээр намаа толгойлуулждээ. Яанадаа

Зочин 2016 03 сар 31

Тэд явах уу? Гараа сайн бол бариа сайн гэдэгдээ.гараан дээрээ будилж буй нам худлаа доо

Зочин 2016 03 сар 31

er ni mongol hvnd dek tatuur heregtei dee tegehgvi bol olon tolgoitoi bolno,chinges bazaj chadsan daal bgaan shvv de

Зочин 2016 03 сар 31

hiih ajligui uidsan yumnuud, hend hereggui hog shaarnuud

Зочин 2016 03 сар 31

хошин шогийн нам