Байгаль орчин
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021-11-1

03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын мэдээ
2021-11-1

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар ОЖД-аас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 6), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж болзошгүй байна. Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–аас бага. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно

Говь-Алтайн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа
2021-11-1

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Маргааш өдөр буюу 11 дүгээр сарын 1-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с, зарим үед түр зуур секундэд 20-22 м/с  хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ногоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга
2021-10-28

Нийслэлийн Байгаль орчны газраас төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, эко системийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглуулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль журмыг мөрдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор сэтгэл ханамжийн судалгааг авч байна.

Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог
2021-10-27

Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодогЦахим орчинд тархаад байгаа мэдээллийн дагуу Туул голын бургас, улиасанд илэрсэн шавжийг тодорхойлохоор нийслэлийн Байгаль орчны газраас ажиллаж дээжийг Шинжлэх ухааны академийн биологын хүрээлэнд шинжлүүлснээр тус шавж нь "Шүрэн цох" болохыг тодорхойллоо.Шүрэн цох нь хавар эсвэл намарын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг

Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ
2021-10-22

Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно

Улаанбаатарын усны хэрэгцээний ирээдүйн “зураг”
2021-10-21

Бид бүтээн байгуулалт, уул уурхай, боловсрол, эрүү мэнд болон бусад  сэдвийг түлхүү  ярьдаг ч  хүний  хамгийн чухал хэрэгцээг хангадаг усны тухай  тэр бүр дурдаггүй. Гэтэл өнөөдөр Монгол Улс дэлхийн хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэгд тооцогдох болжээ

Маргаашнаас ихэнх нутгаар ялимгүй хур тунадас орно
2021-10-12

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021-10-11

2021 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Хур тунадас: 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шурна

Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав
2021-10-9

2021 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.8-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-14 метр хүрч цасан шуурга 01:43-10:43 үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-13 метр хүрч, цасан шуурга 01:17-04:00 минут үргэжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 1.0-10.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-12 метр хүрч, цасан шуурга 01:26-15:05 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл тус тус ажиглагдав.

ТЦА: Хол замд зорчихгүй байхыг зөвлөж байна
2021-10-9

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас ихээр орсны улмаас зам мөстөж, халтиргаа гулгаа үүсээд байна.

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна
2021-10-9

2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн байдлаар Өвөрхангай, Төв, Дундговийн аймгийн зарим сумдын нутгаар, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар нойтон цас, цас орж орон шуурга шуурч байгаа бол, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 15-19 м/с, зарим үед 24 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
2021-10-8

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.  Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна

Одоогоор Малчин суманд хамгийн зузаан цасан бүрхүүл тогтоод байна
2021-10-8

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болсон нь Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон сум байгаа бол Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа
2021-10-8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан хаагчид нэгдэж "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд Тэсмэг, Улиас, Үрэл модны бут, суулгац тарилаа."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 10 см цасан бүрхүүл тогтжээ
2021-10-6

Есдүгээр сарын 27-ноос энэ сарын 04 хүртэлх долоо хоногийн цаг агаарын тойм

Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд
2021-10-4

Дэлхийн хуурай газрын 31 хувь буюу 4 тэрбум га газрыг 100000 төрөл зүйлийн мод бут ой мод, бут бүхий талбай эзэлдэг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог байна.

Ойрын өдрүүдэд хур тунадастай
2021-9-29

Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, аравдугаар сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ
2021-9-28

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай сэрүүхэн байна. 2021 оны 09 сарын 28-ны 20 цагаас 09 сарын 29-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна
2021-9-27

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлөвөөр ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 хэм хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм

Нойтон цас орж, хүйтэрнэ
2021-9-25

Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно

Тусгай багажаар Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна
2021-9-24

ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалт зохион байгуулж байна. Хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-9-23

Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээлэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-23 08:03:48 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.20 100.58 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.6 Болсон газар : Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд боллоо.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021-9-17

9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна
2021-9-17

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсч байна. Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021-9-16

9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байгаа хэдий ч зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

SOS: Угаарын хийн Кейсүүд
2021-9-15

Галлагааны улирал удахгүй эхэлнэ. Гал түлж эхлэхээр хүмүүс угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.