Хиймэл дагуулаас авсан мэдээллээр 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 46.7 хувь нь цастай, 58.2 хувь нь цасгүй байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна
Албан тушаалаа ашиг хонжоо болгосон үе үеийн Байгаль орчны сайд, хотын удирдлагууд Дэлхийн хамгийн анхны дархан цаазат Богд хан ууланд 2010 оноос эхлэн эрчимтэйгээр газар ашиглах зөвшөөрөл олгосноор Богд уулын бүх ам барилгаар дүүрэх эхлэл тавигдаж байжээ. Тодруулбал 2000-2010 оны хооронд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг сайд, дарга нар гууль болгож Богд хан уулын 24 аманд аялал жуулчлал, зуслангийн зориулалтаар 469 иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Улмаар дээрх газрын зөвшөөрлүүд зүсээ хувирган өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн хаус, хотхон болж сүндэрлэсэн түүхтэй.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах аХөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. жиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боло ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.мжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Халх голын сав газраар, 12 дугаар сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Монголын хуучин газрын зургуудын өвийг багтаасан тус ном нь 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм. Номыг бүтээхэд гар бие оролцсон Г.Бадамсамбуугаас номын талаар тодрууллаа.
-“Монгол нутгийн зураг” боть ном нээлтээ хийж байна. Энэ номын онцлог юу вэ?
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджийн орчим байна. Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, харин цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдээд байгаатай холбоотой хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгааг ард иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэнд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрт авч ашиглахыг анхааруулж байна
Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд жолооч, иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байх нь
Монгол, Орос хоёрын өгөө, аваа зөндөө бий.Өнөөг хүртэл үргэлжилж л байна.Тэдгээрийн түүх янз бүр, түүхчид олон талаас нь тайлдаг юм. Ямартай ч энэ “өгөө, аваа”-нуудын дунд Монголын газар нутаг явах ёсгүй.“...Газар бол улсын үндэс” хэмээсэн Модун шаньюгийн түүхийг бид өмнөх дугаартаа сануулсан билээ. Тэгвэл Оростой харилцааны бичиг баримт, бусад асуудлын хүрээнд Монголын газар нутаг хэсэг хэсгээрээ явсаар байж болзошгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө, 2019 онд Монголын Засгийн газрын тэргүүний Орост хийсэн айлчлалыг угтаж манай улсын Засгийн газрын шийдвэрээр нэлээд асуудлыг шийдсэн байдаг. Ингэхдээ хоёр улсын Засгийн газрын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын талаас 2019 оны нэгдүгээр сарын 22-нд ноот бичгээр ирүүлжээ. Тодруулбал, протоколд “Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж нэмэх санал гаргасан байна. Энэ дагуу “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
Уаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн 2021-11-27 08:39:11 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 11 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Цөлжилттэй бүсэд лэнд арт хийж олон мянган мод тарьж ургуулж буй “Шамбала инженеринг кампус” хэмээх өвөрмөц нэртэй компанийг энэ удаагийн Zero waste буланд онцолж байна. Тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа энэ үед тус компани аль хэдийн урлаг технологиор лэнд арт хийн одоогоор “BE HUMAN” буюу “ Байгальд хайртай хүн бай” төслийнхөө хүрээнд 21 мянган мод тарьжээ
7 хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарах боловч, хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна
Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан ба зарим жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтож эхэлсэн бол томоохон голуудад мөсний үзэгдэл идэвхижих процесс үргэлжилж байна.
Хур тунадас: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 26 дугаар бага хурал (COP26) 10/31-11/12 өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотод зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Байгаль орчны газраас нийт албан хаагчдынхаа мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлж авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал, 2021.11.08 ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход тус автомашины жолооч 39 настай, эрэгтэй, зорчигч 43 настай эрэгтэй нар нар автомашины тэвшин дээр байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Тэгвэл өчигдөр буюу 2021.11.09 -ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагаар /2021. 11.09-ний өдрийн 23:26 цагт / тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 13 алба хаагч, 2 автомашинтай Цагааннуур сумын төвөөс Хармай багийн “Тэнгис” гэдэг газрын чиглэлд нүүдэл хийн 75-55 ХӨҮ улсын дугаартай “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нар Шишгэд голын мөс цөмөрч живсэн тул автомашиныг татан гаргахаар 11.10-ны өдрийн 01:00 цагт Цагааннуур сумын чиглэлд явсан байна
Хур тунадас: 10-нд Халх голын сав газраар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 14-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангайн нутгаар, Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутгаар, Өвөрхангайн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн өмнөд хагаст, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 04-ний 20 цагаас 11 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих; Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Арваннэгдүгээр 4-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг
Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сарын 2-ны шөнө цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагджээ.
Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрийн зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.
2021 оны 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар цас орж, агаарын температур эрс хүйтрэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.
2021 оны 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар цас орж, агаарын температур эрс хүйтрэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.
Бид НҮБ-тай хамт Маргааш Шотландын Глазго хотод 26 дахь удаагийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурал эхэлнэ. Их Британи болон Итали улс Бага хурлыг хамтран зохион байгуулах бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг эв санаа нэгдсэн улс орнуудын чуулга болох юм