Байгаль орчин
Сансрын аюултай биет дэлхийд ойртож ирэхийг анхаарууллаа
2022-1-3

Хамгийн аюултай астероид дэлхийд ойртоно2029 оны 4-р сарын 13-нд Апофис астероид дэлхий рүү ойртож байгааг ОХУ-ын ВНИИ ГОЧС Онцгой байдлын газраас анхаарууллаа. ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалт, онцгой байдлын бүх Оросын судалгааны хүрээлэн (VNII GOChS) 2029 оны хавар бараг 400 метр диаметртэй, 30 сая тонн жинтэй хамгийн аюултай астероид Апофис гэж таамаглаж байна. Дэлхийд ойртох болно

2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
2022-1-1

Цаг уурын байгууллагаас 2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021-12-27

2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байх боловч 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Хур тунадас: 28-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 6-11 метр, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна

2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв...
2021-12-27

Цаг уурын байгууллагаас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ

Нийслэлд өдөртөө 17-19 градус хүйтэн байна
2021-12-25

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-23

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ 12.23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн ООГХ-ээс ирүүлсэн

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
2021-12-22

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард бүртгэгдсэн байна.  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.  Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021-12-21

2021 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Хур тунадас: 20-нд Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд зарим газраар, 23-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй

Ой, хээрийн түймэр 48,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна
2021-12-21

Улсын хэмжээнд 2021 онд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг 9 аймгийн 33 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ой, хээрийн гал түймэрт 1783 га ой, 201.638 га хээр, нийт 206.112 га талбай түймэрт өртсөн нь 2020 онтой харьцуулахад ойн талбай 81,4 хувь, хээрийн талбай 0,8 хувь буюу нийт өртсөн талбай 16 хувиар буурчээ. Мөн гал түймрийн улмаас байгаль экологид 3 тэрбум төгрөг, ой, хээрийн гал түймрийг унтраахад 28,8 сая төгрөг зарцуулж, нийт 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

Нийслэлд 7-9 градус хүйтэн байна
2021-12-19

2021 оны 12 сарын 19-ний 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна

Өвөрхангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-12-17

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ

Сонгинохайрхан ууланд явган аяллын зам байгууллаа
2021-12-16

Сүүлийн жилүүдэд нийслэлд ууланд алхах, явганаар аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иргэд голчлон Богдхан, Чингэлтэй ууланд алхдаг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-16

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” 12.15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2021-12-14

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хүхрийн давхар исэл хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байна
2021-12-14

 Богд Уулын энгэр, Налайх орчим, хотын төвөөс тав алхаад эргээд харахад нийслэл хот дээгүүрээ үүлэн малгайтай мэт саарал утаанд дарагдсан харагдана. Агаарын бохирдлыг бууруулахад тэрбум төгрөг зарцуулсанг аудитаар тогтоосон

Саудын Араб хөрс, усны нөөцгүй мөртлөө хэрхэн хөдөө аж ахуйн гол үйлдвэрлэгч орон болсон бэ?
2021-12-13

Саудын Араб хөрс, усны нөөцгүй мөртлөө хэрхэн хөдөө аж ахуйн гол үйлдвэрлэгч орон болсон бэ? БАДАМАА  2021-12-09, 17:21  СОНИН ХАЧИН  12,763  11 ХУВААЛЦАХЖИРГЭХ Саудын Арабын байгаль гэхээр тоолж баршгүй, төгсгөлгүй үргэлжлэх элсэн манханууд хамгийн түрүүнд санаанд орно. Үнэхээр ч эрэг орчмын хэсэг уулсыг эс тооцвол тус орон бүхэлдээ элсэн цөлд оршдог аж. Гэтэл Саудын Арабчууд энэ их элсэн цөлийг газар тариаланд ашиглаж, багагүй орлого олдог гэнэ.  СУРТАЛЧИЛГАА           Элсэн цөлөөс гадна уур амьсгал нь ч гэсэн тогтмол хуурай, өдрийн цагаар агаарын хэм +57 хүрч халах ч шөнийн цагаар -12 хэм хүртлээ доошилж хэлбэлздэг. Тиймээс газар тариалан эрхлэх гэдэг боломжгүй мэт санагдавч Саудын Арабчуудыг юу ч зогсоож чадахгүй бололтой.     Нутгийн иргэд цөл нутагтаа олон төрлийн ногоо, жимсийг амжилттайгаар ургуулж чаддаг аж

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
2021-12-11

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

SOS: Далайн хуванцрын 87 хувийг эмнэлгийн хаягдал эзэлж байна
2021-12-11

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цар тахалтай холбоотой 26 мянган тонн хуванцар хог хаягдал далайд хаягдсан гэсэн шинэ судалгаа өнгөрсөн долоо хоногт гарсныг байгаль орчны чиглэлээр нийтлэл мэдээлэл хүргэдэг “mongabay” сайт мэдээлжээ. Энэ дунд амны хаалт, түргэвчилсэн болон PCR шинжилгээний хэрэгслүүд, онлайн худалдааны сав баглаа зэрэг хаягдлууд голдуу байгаа бол хамгийн их хувийг эмнэлгийн хог хаягдал эзэлж байгаа нь анхаарал татав. Хуванцар бол хүний гараар бүтээгдсэн олон материалын нэг бөгөөд байгаль орчинд аюултай байдлыг нь яг л харь гаригийн шинэ биеттэй адил, энэ дэлхийд зориулагдаагүй гадны биет гэх мэтээр тодорхойлдог. Энэ материалаар хийдэг нүүрний хамгаалах маскийг цар тахлын үеийн хамгийн аюултай хог хаягдлаар нэрлэж, далай уснаас олон мянган ширхгээр нь гаргаж цэвэрлэж ирсэн юм

Архангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-12-10

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т, Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”/ 12.10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
2021-12-10

Нийслэлд үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хагас сайн өдрөөс буюу энэ сарын 11-ээс  ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2021-12-9

   Энэ сарын 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна
2021-12-8

Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох хүлэмжийн хийгээрээ дэлхийд тэргүүлнэ
2021-12-8

Уур амьсгалын өөрчлөлт Монголд дэлхийн дунджаас 3 дахин хурдтай явагдаж буй. Гэхдээ Монголчууд бид яг ч цэвэр хохирогч биш юм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2021-12-7

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна.

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-12-6

 Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.   Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.   Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.   Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.   Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг

Сэрэмжлүүлэг
2021-12-5

Малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн мал болон тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй. Нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Иймээс нийт ард иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх

Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ
2021-12-4

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 12-р сарын 04-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг, зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна. 2021 оны 12 сарын 04-ний 20 цагаас 12 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй

Зудын эрсдэлийн мэдээг гаргалаа
2021-12-2

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
2021-12-2

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.