Байгаль орчин
"Тавантолгой түлш"-ийн М.Ганбаатар "хариуцлагын жагсаалт"-д нэмэгдлээ
2022-1-20

 Хотынхон маань хоёр, гурван жилийн өвлийг утаа багатай өнгөрөөсөн. Энэ өвөл тэгсэнгүй

Д.Сумъяабазар: Агаарын бохирдол их байсан нь технологийн алдаа байсан
2022-1-19

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Оронд нь тавих хүмүүс нарийн бэлтгэгдсэн байх ёстой. Улс төрийн мэдрэмжтэй, нийгмээ сонсдог. Нийгмийн зүгээс тавьж байгаа шаардлага шахалтыг хүлээж авах чадвартай иргэд ард иргэдтэйгээ уулзах, санал бодлыг нь сонсох, үйлдвэрүүдтэй танилцаж 2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаравчлан эхлэх хэрэгтэй гэж бодож байна. 

Толгойт хэсэг агаарын бохирдолгүй гэж гарчээ
2022-1-19

Өнөөдөр өглөөний агаарын бохирдлыг Агаарын чанарын газраас хэмжин, мэдээллээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд зургаан магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2022-1-18

Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн хойд зүгт 46 километрийн зайд 6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.   Газар хөдлөл урд шөнө 23.04 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.   Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо 8 дахин нэмэгдсэн аж.    Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг

Олон тэрбумын төсвөөр хийдэг хяналтыг "хаяж", хотын утааг нэмсэн үү
2022-1-18

  Хотын утаа гамшиг болж байсан цаг саяхан. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байв

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2022-1-17

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2022 оны 01 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн
2022-1-16

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2022 оны 01 сарын 16-ны 20 цагаас 01 сарын 17-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно

Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ
2022-1-16

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газарт 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Тус мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2022-1-14

Нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. 

Долоо хоногт 6 уут түлшний хатуу нормтой гэр хорооллынхон хямд гээд их түлэх боломжтой юу,  дарга нар аа 
2022-1-12

Түлшний үнэ хямд  байгаа дээр нь илүү ихээр түлье гээд ч тийм боломж байхгүй       Билгийн тооллоор бол өвлийн адаг сар дундаа орох гэж  байгаа  энэ цагаар халуун сэдэв болоод байгаа нь Улаанбаатарын утаа. Хотын агаарын бохирдлын чиглэлээр ажил үүрэг хариуцсан хурган дарга нар харахад их утаатай мэт байгаа ч агаарын чанар өмнөх жилүүдээс дордоогүй гэсэн үгээр иргэдээ илбэдэж байгаа

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2022-1-11

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын  нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-1-10

2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Хур тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулс, Халх голын саваар, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар  ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна
2022-1-10

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна. 2022 оны 01 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна
2022-1-8

Нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Дөргөн нуурын мөс цөмөрч зорчиж явсан автомашин живжээ
2022-1-7

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр /01.06/ өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Баян-Өлгий аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо
2022-1-6

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо.

Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа
2022-1-5

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Hэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг МАН-ын бүлгийн дотор ажлаас халах асуудлыг хөндсөн гэх мэдээлэл өчигдөр гарлаа

Хүйтний эрч бага зэрэг суларна
2022-1-5

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр

Хөвсгөл нуурт зорчихыг хориглосон тэмдэг байрлуулжээ
2022-1-4

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа. Энэ хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоолоо

Монгол Улс гурилаа экспортолно
2022-1-4

Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох эрхтэй болсныг ХХААХҮ-ийн сайд цахим хуудаснаа мэдээлэв.   Тэрбээр, "Хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортолно. 2021 онд тооцоо судалгаа гарган, БНХАУ-ын талтай хэд хэдэн удаагийн уулзалтыг амжилттай хийсний дүнд манай улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломжийг нээлээ

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
2022-1-4

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
2022-1-3

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-1-3

2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. Хур тунадас: 04-нд Хэнтийн уулсаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн хойд хэсгээр, 09-нд говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи:  9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа
2022-1-3

Энэ сарын 1-2-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 425 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 9 нь нийслэлд, 5 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй гэж мэдээллээ. Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 108, орон нутагт 60, нийт 168 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлжээ

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
2022-1-3

Цаг уурын байгууллагаас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ

Зурагт орчим агаарын бохирдол стандартаас 8 дахин их байна
2022-1-3

Нийслэлийн агаарын бохирдол энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь нийслэлийн иргэдэд мэдрэгдэж байгаа.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.