Байгаль орчин
Японд хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амь үрэгдэж, 126 хүн бэртжээ
2022-3-17

Лхагва гарагийн орой Япон улсын зүүн хойд эрэг орчимд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас одоогоор хоёр хүн амь үрэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэн нь тогтоогдоод байна.

Мөн өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон тухай мэдээлжээ.

Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ
2022-3-15

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна. Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна

Хоёр байршилд Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ
2022-3-15

Өнгөрсөн долоо хоногт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын N49°03’24.0, E104°07’08.1, N49°08’0.1 E104°10’18.3 зэрэг хоёр байршилд 150 метр куб шингэн хөлдүүс, бохир ус Эрдэнэт, Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ.

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье
2022-3-15

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-3-15

2022 оны 03 дугаар сарын 14-нөөс 21-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна

Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
2022-3-12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо.  Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.

Ойрын өдрүүдэд нойтон цас орж, шуургатай байхыг анхааруулж байна
2022-3-11

Ойрын өдрүүдэд нойтон цас орж, шуурна  admin  1 мин  Минутаас бага   FacebookTwitterLinkedInХэвлэх Facebook Messenger 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-15-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна

Булган, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ
2022-3-9

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, түймрийг 19:52 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 8-ны 06:00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 15 орчим га талбай шатсан байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авчээ

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй чичирхийлэл хоёр удаа мэдрэгджээ
2022-3-9

Увс аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ. ОБЕГ-ын газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүллээ
2022-3-7

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан. Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-3-7

2022 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 14-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд салхи шуургатай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 09-нд зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар 7-12 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд  төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд  16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур: 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна

Даатгалын салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2022-3-7

Ерөнхийлөгчийн тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд санхүүгийн салбарынхны оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор даатгалын салбарын төлөөллүүдтэй энэ сарын 03-ны өдөр Төрийн ордонд уулзалт зохион байгуулсан

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
2022-3-4

Гуравдугаар сарын 2-ны өдрийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна.

Сэрэмжлүүлэг: Мөс нимгэрч хэврэгшиж байна
2022-3-3

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгааллаа.

Цасан болон шороон шуурга шуурна
2022-3-3

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Мөсний баярын үеэр эрс хүйтрэхийг анхаарууллаа
2022-3-1

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг  Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно

Өвөрхангай, Дундговь аймагт цасан шуурга 1-3 цаг үргэлжлэв 
2022-3-1

Өвөрхангай, Дундговь аймагт цасан шуурга 1-3 цаг үргэлжилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав  Eaglenews  2022-03-01 10:58:29  0 Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 02 дугаар сарын 27-ны цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг гаргалаа. 27-нд Өвөрхангай аймгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01.10-03.13 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв
2022-2-27

Гуравдугаар сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа. Хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 2022 оны гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн /ОЖД/ орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
2022-2-25

Монгол Улсын Шадар сайдын баталсан "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж" НОБГ-ын даргын баталсан "Шар усны үерээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удидамж"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүллээ

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ
2022-2-24

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ

Зэрлэг амьтдад идэш тэжээл тавьж өгчээ
2022-2-24

Хан хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Увс аймгийн нутаг дэвсгэрт орших Алтан элсний ДЦГ, Хан Хөхийн нурууны БЦГ-ын зарим хэсгүүдэд зэрлэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор өвс, давсаар биотехникийн арга хэмжээ авчээ. Тус үйл ажиллагаанд Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн албан хаагчид хамтран оролцсон аж

300 гр архи уулгаж тайвшруулан эмчилсэн янгирыг байгальд нь буцаан тавилаа
2022-2-24

Сонгинохайрхан уулд нутагладаг янгир гэмтэж, суурьшлын бүсэд орж ирснийг байгаль хамгаалагчид эдгээж, буцаан тавилаа. Янгирын эдгээхийн тулд 300 гр архи уулгаж байгаад машин дээр ачсан байгаа юм. Ингээд гэмтлийг нь боож, эмнэлгийн тусламж үзүүлээд байгальд нь буцаан тавьжээ

Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-2-24

Завхан аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ өнөө өглөөний 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-2-21

2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 28-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Хур тунадас: 21-нд Хангайн уулс, Халх голын сав орчмоор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.Салхи: 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна

“Хөх сувд-2022" мөсний баярт 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолжээ
2022-2-21

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа.   Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм.   Одоогоор “Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн байна
2022-2-18

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна. 2022 оны 02-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй

Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 4 иргэнийг аварчээ
2022-2-18

Налайх дүүргийн 6-р хороо Мойлтын тохойд Туул голд мөс цөмөрч автомашин суусан, иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр 07:02 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 6 алба хаагчийг очиход "Харьер" загварын автомашин голд суусан, дотор нь 4 иргэн гарч чадахгүй байдалтай байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж авран хамгааллаа.  Ихэнх гол мөрний уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна

Монгол улсын хамгийн хөгшин мод 700 гаруй жилийн настай
2022-2-16

 Завхан аймгийн Их-Уул сумын нутагт монгол орны хамгийн хөгшин, 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод байдаг.    Харин хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд бүртгэгдсэн 42 м урттай. Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болж, хүлэмжийн хийг шингээн, агаар цэвэршүүлдэг

“Тэрбум мод” тэнд үхэж байна
2022-2-16

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ойн салбарын хэлэлцүүлэг, чуулган  ташуур өгч,  нийслэл хот, 21 аймаг нийтдээ  680 сая мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан нь саяхан. Тогтоол шийдвэрт гарын үсэг зураад бэх нь хатаагүй байтал зарим аймагт ургаа моддыг хугалах “дажин” эхэлчихсэн байжээ. Хулгайгаар самар түүж бэлтгэдэг бүлэглэл өнгөрсөн намраас Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын  ойн гүнд бүгж, тусгай хамгаалалттай газарт хушин  ойг сүйтгэж байсныг  Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ТЕГ,  Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох газруудын  хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн  арванхоёрдугаар сарын сүүлчээр шалгалт явуулж илрүүлжээ. Ажлын хэсэг хэдийгээр “МИ-8” нисдэг тэргээр очсон ч самарчдын мөрөөр хяналт шалгалт явуулах ажил нь  амь эрсдэж мэдэх  хүнд нөхцөлд өрнөдгийг тухайн  үед хийж, саяхан олон нийтэд цацсан баримтат нэвтрүүлгүүд  харууллаа

Энэ хаврын цаг агаарын урьдчилсан төлөв
2022-2-15

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр Агаарын температур: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 3-р сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим дулаан, 5-р сард Баян-Өлгийн нутгаар олон жилийн дунджийн орчим, үүнээс бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан байна. Хур тунадас: Гуравдугаар сард Хангайн уулархаг нутаг буюу Завханы нутаг, Баяхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутагт хур тунадас ахиу орно

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.