Уул уурхай
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-5-3

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж. Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо

Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ
2025-4-11

Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордтой холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэгвэл Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд яагаад ЗГХЭГ-ын даргын анхаарлыг хамгийн түрүүнд татаад байна вэ. Үнэхээр стратегийн өндөр ач холбогдолтой орд учраас уу эсвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүнтэй нэр холбогдсон болохоор уу…

Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
2024-3-4

Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм

Локомобилийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийлээ
2024-3-4

Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ. Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийлээ

Хайгуулыг нэмэгдүүлэхгүйгээр том орд нээх боломжгүй
2022-3-16

Аргын тооллын 3 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, харагчин гахай өдөр

“Рио Тинто” “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авах санал хүргүүлжээ
2022-3-15

“Рио Тинто” групп “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Энэхүү санал хэрэгжсэнээр Оюу толгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй

Өсөлтийн таамгийг шинэчлэх шаардлага үүсэх нь
2022-3-7

2022 онд эдийн засгийг 5.5 хувиар өснө гэж төсөөлсөн. Гэвч Орос, Украины улс төрийн байдал энэ  төсөөллийг шинэчлэх нөхцөлд  хүргэлээ гэж эдийн засагчид хэлж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гарчээ
2022-3-2

Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргажээ.

Оюу Толгойг хянах цаг одоо л эхэлж байна
2022-3-2

Оюу толгой тойрсон олон жилийн маргаан эцэслэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ эцэглэгдсэн эсэхийг нь хэн ч мэдэхгүй

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
2022-3-2

 Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улс газрын ховор элементээ ашиглаж энэ талбарт гол тоглогч болох шаардлагатай, одоо л биш бол оройтлоо гэж шуугиж байв. Гэвч одоо болтол “амилаагүй” байна

Ашигт малтмалын газар нөхөн дүгнэлт гаргаж хууль бусаар лиценз олгосон үйлдлээ далдлахыг оролджээ
2022-3-1

Төв аймгийн Эрдэнэ суманд “Олз газар” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрга олборлох нэрээр газрын ховор элементийг ухаж авахаар улайрч байна. Тус аймгийн Засаг дарга болон АМГТГ-ын албан тушаалтнууд газрын хэвлийн баялгийг хууль зөрчин тонох гэсэн энэ үйл ажиллагаанд оролцжээ. Тодруулбал “Олз газар” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд хууль бус дүгнэлт, зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий хүмүүс гаргаж өгчээ. Монгол орны, Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг цөөн хэдэн хүний эзэмшилд өгөх гэсэн увайгүй үйлдлийг баримттайгаар дэлгэж байна.

Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого дөрөв дахин өсжээ
2022-2-26

2022 оны нэг сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал: Зэс 238.7 тэрбум төгрөг Алт 16.0 тэрбум төгрөг Нүүрс 15.8 тэрбум төгрөг Цайр 14.1 тэрбум төгрөг Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг Төмөр 3.1 тэрбум төгрөг Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна

“Эрх цагаан” Бадамаа
2022-2-25

Уг нэр нь Хоохорын Бадамсүрэн. Улсаас авсан гавьяа шагнал нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ: Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүй
2022-2-23

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ:Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүй Өчигдөр БНХАУ-ын нүүрсний зах зээлтэй холбоотой хоёр ч мэдээ гарлаа. Тэдний хэрэг тэндээ мэт боловч нүүрс гэхээр Монголын эдийн засгийн эрх ашиг их бага хэмжээгээр хөндөгдөнө гэсэн үг

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 274 сая төгрөгөөр жимс авчээ
2022-2-19

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 274 сая төгрөгөөр жимс авчээ Төсвийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг Эрдэнэтийн захирлууд үйлдвэрийн хөрөнгийг дуртай зүйлдээ зардаг бололтой юм. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр “Төрөл бүрийн жимс худалдан авах” тендер зарлаж 274 сая 824 мянга 902 төгрөгөөр жимс худалдан авчээ. 2000 кг Хятад бор үзэм, 100 кг авокадо, 1110 кг фужи алим гээд лийр, усан үзэм тэргүүтэй 20 нэр төрлийн жимсийг худалдаж авсан баримтыг Шилэн данс ТББ-аас дэлгээд байна

Ган хайлах үйлдвэр ба  МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан үйлдвэржилтийн МЕГА ТӨСЛҮҮД
2022-2-17

Ган хайлах үйлдвэр ба  МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан үйлдвэржилтийн МЕГА ТӨСЛҮҮД “Монполимет” болон “МАК” хоёр  барилгын талх гэгддэг цементийн  хараат байдлаас Монгол Улсаа гаргасан. Гавьяа гэвэл энэ.  Энэ хоёр үйлдвэр тус тусдаа жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Одоо бас баруун бүсэд жилд 250 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаж байгаа, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт өгч байгаа. Харин бүтээн байгуулалт талаас нь  тодотгох гэж зорьж буй учраас зээл хийгээд эргэн төлөлт бол тусдаа  асуудал

Х.Бадамсүрэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж ТББ руу 5.2 сая төгрөг шилжүүлжээ
2022-2-7

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ёстой л ханаж цадахаа мэддэггүй нэгэн аж. Охиныхоо сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлж, 300 сая төгрөгөөр “Лексус-570” авч унасан гээд түүний тансаглалтай холбоотой баримт, фактууд өмнө нь хэвлэлээр хэдэнтээ гарч байсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2 жилийн өмнө “Засгийн газар Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ хариуцлага хүлээлгэж чадаагүй.

ТОЙМ:Ээлжит бус чуулган тэтгэвэр хэлэлцэж,  эдийн засагт үүр гэгээрсэн долоо хоног
2022-1-30

Ээлжит бус чуулган тэтгэвэр хэлэлцэж,  эдийн засагт үүр гэгээрсэн долоо хоног УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдав Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргаж, энэ дагуу Баасан гарагт анхны хуралдаанаа хийлээ.   Ээлжит бус чуулганаар: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын хүрээнд ахмад настнуудын бүрэн тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэхээр зорьж байна. Одоогоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, үүнээс дээших тэтгэврийг 15 хувь нэмэх асуудал яригдаж байна

Зэсийн чимээ хөгжлийг урагшлууллаа
2022-1-27

Дэлхийн уул уурхайн салбар зэсийн шинэ нөөц хайж байгаа энэ цаг үед Монголын өмнийн говийн хөрсөн дор 1.284 метрийн гүнд орших  хүдэр хэмээх  том чулуулагт  шаргалтан нуугдсан эрдэнээ газрын гадарга дээр гаргаж үнэ цэн бий болгох нүсэр том ажлын эхлэл болох Оюу толгойн Гүнийн уурхайг нээх ёслол, анхны тэсэлгээний товчлуур дарах хүндэтгэлийн ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Хан-богд суманд байрлах Оюу толгойн уурхайд болж түүхийн хуудаснаа тодоор бичигдсэн юм. Түүхийн гэрч болсон уг үйл ажиллагааны  торгон агшин болох уурхайн тэсэлгээний товчлуурыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн  шат буюу 1300 метрийн гүнээс хүдрийн тэсэлгээ хийх анхны командыг өглөө. Тэсэлгээний нүргэлсэн чимээ тархаж газрын судал бүхэлдээ чичирч 100 жилдээ олборлох их уурхайн хаалга ийнхүү нээгдсэн юм. 13 жил шийдвэрлэж чадахгүй байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү урагшлуулах замд нь хөтөллөө

Оюу толгой төслийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах гэрээг үзэглэнэ
2022-1-26

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолыг өнгөрсөн 12 дугаар сард баталсан.  Төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгасан

“Эрдэнэт”-д хуримтлагдсан баяжмалыг тээвэрлэх хувилбарыг хэлэлцэнэ
2022-1-25

Цар тахлын тархалт  өндөр байгаагаас шалтгаалан уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс  эхлэн бүрэн зогсчээ. Үүнээс үүдэн  237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр,  90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдсанаар  200 сая орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн гацжээ

“Оюу толгойн өр “тэг”...” гэчихээд таг болсон Л.Оюун-Эрдэнэ юу бодож суудаг бол?!
2022-1-24

 2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс аваад Х.Бадамсүрэнд өгчихсөн юм уу?!
2022-1-21

  “Эрдэнэт”-ийг анх 1973 онд хойд хөрштэй 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулж байв. Ингээд 1978 оны өвлөөс ажиллаж эхэлсэн

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?
2022-1-12

30 шахам жил  уул уурхайн салбарыг хөгжүүлсэн гэх манай орны хувьд Уул уурхайн биржээ байгуулаагүй байгаа нь үнийн өсөлтөөс ирэх өгөөжийг хүртэж чадахгүй явсаар ирсний гол шалтгаан. 2013 оноос эхтэй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-ын  энэ удаагийн намрын  чуулганы төгсгөлд бусад холбогдох  хуулиудын өмнө  батлуулахаар ажиллаж байна хэмээн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх  Р.Очбадрах мэдээлэл өгөх үеэр онцолсон юм.  2021 оны IV улирлын байдлаар "Тавантолгой" компани  уурхайн амнаас нэг тонн нүүрсээ 126 ам.доллараар, чингэлэг тернималийг ашиглалтад оруулснаар 204 ам.доллар болж нэмэгдсэн

Монголчууд биднийг мунгинасаар байтал...
2022-1-11

Монгол Улс юугаар баян бэ гэсэн асуултад өгөх хариу олон бий. Хамгийн эхлээд энэ онд 70 сая мал тоолуулсан шүү дээ гэх байх

Б.Батхишиг: Энэ жил 35 сая тонн нүүрс экспортлохыг төлөвлөж байсан ч 15.5 сая тоннын экспорт хийсэн
2022-1-10

Монгол Улсын гаалийн байгууллагаас Удирдах ажилтны ерөнхий зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг. Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ. Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг: -2022 онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэх болно

Ялсан компани шалгарахгүй юм бол нээлттэй зарлах хэрэг байна уу, Х.Бадамсүрэн захирлаа!!!!
2022-1-6

Ийн хэлэх болсон учир нь 2021 оны 12 дугаар сарын 09-нд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрт шаардлагатай байгаа “Хүчний трансформатор” нээлттэй тендертэй хамааралтай юм. Уг тендерт МЕСА инженеринг \8.584.514.400\, Эрчим электрик \8.737.999.999\, Гарнетбрилиант \8.742.600.000\, Ноёнсайхан \8.479.000.000\, Электрикком \6.848.693.996\ гэсэн үнийн санал өгөн өрсөлдсөн байдаг. Харин тус үйлдвэрээс ном журмын дагуу нээлттэй тендер зарласан ч холбогдох хуулийн дагуу материал бүрдүүлж орон тендерт ялсан компаний баталгаажуулалтыг хийж гарын үсэг зурах ёстой эрх мэдэл бүхий дарга нар гэдийж эхэлжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар Сангийн яаманд Тендерийн хүчинтэй хугацааг 14 хоногоор сунгах хүсэлт гаргадаг. Гэтэл энэ хүсэлтийг хүчингүй болгох гэж гарын үсгээ зурахгүй, эрх мэдлийнхээ давуу байдлыг ашиглан албаар тогтсон хугацааг дуусгавар болгож дахин тендер зарлах гэж улайрсан Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Санхүү эрхэлсэн орлогч захирал Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны дарга Бямбадагва, Худалдан авах ажиллагааны дарга Батхишиг нар санаатайгаар хууль зөрчиж, гарын үсгээ зурахгүй, мэдэгдэх хуудас гаргахгүй гацааж байгаа нь ашиг сонирхолын асар их зөрчилтэй байгааг харуулж байгаа юм. Учир нь тэд ийнхүү гарын үсгээр гацааж, нээлттэй тендерийн хугацааг дуусгавар болгохоор чичирч байгаа нь найман тэрбумын өртөгтэй энэ ажлыг ялсан компанид биш ханцуйндаа нуусан хамаарал бүхий компанидаа өгөхөөр тохиролцоо хийсэнтэй холбоотой гэнэ

"Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар биш Засгийн газар өсгөж байна"
2022-1-5

Замын-Үүдийн тээвэрчид, Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл хийж байна.

Тээвэрчдийн төлөөлөл мэдээлэлдээ "Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3,000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 орчим юань байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна. 

Нүүрсний экспорт 44.3 хувиар буурч, төсвийн орлого тасарлаа
2022-1-5

Засгийн газар 2021 онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох өөдрөг тооцоотой төсвийг УИХ-аар батлуулж байсан. Гэвч цар тахлын нөлөө тээвэр, ложистикийн хоцрогдол, Өмнөд хөршийн хилийн боомтын шалгуур зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж нүүрс экспорт үндсэндээ гацаанд орсон. Нүүрсний экспортын мөрөөдлийн мэт төлөвлөгөө 2021 оны эхний хагас жилд бүтэлгүйтэх нь тодорхой болсон тул Засгийн газраас улсын төсөвт тодотгол оруулж экспортлох нүүрсний хэмжээгээ 28 сая тонн болгож багасгаж байв.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.