Хууль эрх зүй
Хот хооронд хурд хэтрүүлэх, согтуу жолоо барих зөрчил их байна
2022-2-4

  Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөн их байгаа бөгөөд дийлэнхдээ хурд хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил илэрч байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Зэрлэг гахайн мах, загас тээвэрлэснийг илрүүллээ
2022-2-4

Энэ сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан үйлдлийг тус аймгийн Лүн сум дахь замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ
2022-2-3

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ.   Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 байранд энэ сарын 29-нд18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан гэмт үйлдлийг илрүүлж,  уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.   Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд  энэ сарын 23-ныөдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэйпокер тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг илрүүлж,  уг хэрэгт иргэн 33 настай, эрэгтэй “Ж”-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.   Иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ тухайн обьектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавихыг анхааруулж байна

Өчигдөр 74 жолооч согтуу жолоо барьж, 194 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-2-1

Өнгөрсөн сарын 31-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1621 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1257, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 110, гэмт хэргийн шинжтэй 83 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ
2022-2-1

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлсэн байна.

-Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 байранд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Нийтийн эзэмшил рүү буудсан этгээд МАНСУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
2022-1-31

Олон нийтийн газарт буун дуу гаргаж, эд зүйлсийг эвдэн сүйтгэж, танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, шалгаж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Park-Od” худалдааны төвийн урд байх тамхины цэгийн шилэн хаалтыг гар буугаар буудаж, хагалсан байжээ. Хэргийг шалгахад, “Park-Od” хотхонд оршин суух, 21 настай Б гэгч буудсан болох нь тогтоогдсон байна

УЕПГ: 185,1 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ
2022-1-31

Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээллийг хүргэж байна. Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүллээ. Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 12131, давж заалдах шатны 1967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос давж заалдах шатны шүүхэд 739, хяналтын шатны шүүхэд 56, нийт 795 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 72,7 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах арга хэмжээ авлаа. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2021 онд хийсэн ажил, гарсан үр дүн: Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 1.2 дахин өслөө. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 1386 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 185,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  шийдвэрлүүллээ

АТГ: 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэв
2022-1-31

Өнгөрөгч 2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас 1,002,100,805, 191 /нэг их наяд, 2 тэрбум, нэг зуун сая, найман зуун таван мянга нэг зуун ерэн нэг/  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96,207,070,220 /ерэн зургаан тэрбум, хоёр зуун долоон сая, далан мянга, хоёр зуун хорь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 119,502,691,958 /нэг зуун арван есөн тэрбум, таван зуун хоёр сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, есөн зуун тавин найм/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

ТЦА: Хүүхдээ тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгаж, суудлын бүс зүүлгээрэй
2022-1-31

Энэ сарын 29, 30-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 630 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6, нийт 18 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 иргэн нас баржээ. Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж,  3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, 4 хүний амь нас хохирчээ
2022-1-31

2021.01.29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 630 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүр

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 113 зөрчил бүртгэгджээ
2022-1-31

Цагдаагийн байгууллага өчигдөр 1,549 гомдол мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зөрчлийн 1,205, гэмт хэргийн шинжтэй 80 зөрчил бүртгэгдсэн байна.

  • Эрүүлжүүлсэн 187,
  • Хүний биед халдах 75,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 64,
  • Хулгайлах 35,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 113,
  • Согтуугаар автомашин жолоодсон 61,

Хууль бусаар хүдэр агнаж, заар тээвэрлэж явсныг илрүүлжээ
2022-1-31

Цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдрийн 13:30 цагийн орчимд нэн ховор амьтан агнасан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэн Б, М, Н, Ө нар нь зохих зөвшөөрөлгүй гурван ширхэг галт зэвсгээр, нэн ховор амьтны төрөл болох найман ширхэг хүдэр хууль бусаар агнаж хүдрийн заарыг тээвэрлэн явсныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Ташрамд мэдээлэхэд заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Төөрсөн иргэд малчин айлд очсон байжээ
2022-1-31

Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан “Корола” маркийн суудлын машинтай, хоёр зорчигчтой иргэн И Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны 02:30 цагт ОБЕГ-т өгчээ.

ТЦА: Иргэд зорчих хэсэг дээр зогсохгүй байхыг анхааруулж байна
2022-1-30

XVII дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан жилийн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Улмаар ойр орчимд хөдөлгөөний ачаалал үүссэн бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад саад учруулахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Мөн зорчих хэсэг дээр зогсохгүй, автомашинаа зөв байрлуулах, дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохио өгөхгүй байх, стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн байгууллагаас иргэдийг аюулгүй, хэвийн зорчуулахад анхаарч ажиллаж байгаа байна. 
 

Төрүүлсэн хүүхдээ айлын гаднаас оллоо хэмээн дуудлага өгчээ
2022-1-30

Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “Дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай шалгаж ажиллахад 21 настай эмэгтэй Э нь 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэж худал дуудлага мэдээлэл өгснийг илрүүлэн шалгаж байна. Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон зуучилсан

Зөрчил гаргасан 44 нэр дэвшигчийг 630 сая төгрөгөөр торгожээ
2022-1-30

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй. Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй юм

ЦЕГ: Бодит бичлэг мөн эсэх эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулж байна
2022-1-30

“Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэж байгууллага Үйл ажиллагаа явуулж байна” гэх бичлэг өчигдөр /2022.01.29/ олон нийтийн сүлжээнд гарсан.

Хууль бус мал, амьтны мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна
2022-1-29

Улсын хэмжээнд "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдан орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хууль бус хүн тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Цагдаа нар эргүүл хийж байхдаа айлын гэр шатаж байсныг унтраажээ
2022-1-28

Увс аймаг дахь Цагдаагийн газрын сургагч ахлагч Г.Ядамсүрэн, ахлагч Г.Болдхүү нар энэ сарын 26-ны өдөр тус аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа эзэнгүй гэр шатаж байсныг унтраан галыг аюулгүй болгон ажиллажээ.

Өчигдөр 86 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-28

Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1690 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1339, хулгайтай холбоотой 34, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 106, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

АТГ: Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой 8 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэсэн
2022-1-28

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, үйлдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэн, улмаар зарим хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ.   Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба тэдгээрээс 8 санхүүжилтийн явцад гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б, УИХ-ын гишүүн асан Г нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М, ТУЗ-ийн дарга Ш, тус зөвлөлийн гишүүн О нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ урвуулж улсад 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй иргэн Б, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтан Г, албаны эрх мэдлээ урвуулан албан тушаалтныг дарамталж хамаарал бүхий этгээддээ давуу байдал үзүүлсэн Б, зээл олгосны хариуд бусдаас хахууль авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Э нарын хүмүүсийг яллагдагчаар татаж хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Вьетнам улсын иргэнийг хамаатны 3 иргэн бүлэглэн дээрэмджээ
2022-1-28

БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулын орчимд Вьетнам улсын иргэн Х.Г-г Монгол Улсын гурван иргэн болох Ч,А,Б гэх төрөл садны холбоотой этгээдүүд хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг гарсан гарчээ. Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Вьетнам улсын иргэн Х.Г нь манай улсад авто засварын газрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан гурван иргэн дээрэмдсэн хэрэг гарсан

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно
2022-1-27

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудастаа "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна

АТГ: Эрүүгийн 2 хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2022-1-27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

ЦЕГ: Лифтний засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой, хаана хариуцлага алдсаныг шалгаж байна
2022-1-27

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ... байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарлаа

С.Эрдэнэбат: Цалингаа инфляц нөхөх хэмжээний дүнгээр нэмээд өгөөч
2022-1-27

МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлж байна.МҮЭ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсан.   Монгол Улсад ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн 50 мянган ажилтнууд байдаг ба сургууль, цэцэрлэгийн тогооч, засварчин, галч, үйлчлэгч зэргийг хамруулдаг байна. "ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ₮546 МЯНГА БОЛГОЖ БАЙЖ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БИЙ БОЛСОН ИНФЛЯЦЫГ НӨХНӨ" МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:-Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан

“Хөгжлийн банк"- ны зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэх шийдвэр гарчээ
2022-1-27

 Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж,  "Хөгжлийн банк"-наас олгосон зээлийн асуудлыг хэлэлцжээ.  Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-т шилжүүлэх шийвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан аж.  Энэ талаар албаны хүмүүс удахгүй мэдээлэл хийх аж.

Авлигачдаа “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс нэгээр урагшилсан нь их юм
2022-1-27

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага уржигдар 2021 оны авлигын индексийг зарлалаа. Монгол Улс 100 онооноос 35-ыг авч, 180 улсаас 110-т бичигдсэн байна. Өмнөх жилд 111 дүгээрт байснаа нэгээр урагшилжээ.  Манайхан энэ дүнд сэтгэл хангалуун байна. “...Ахиц гарлаа” хэмээн баярлав.

АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа
2022-1-26

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагт холбогдох эрүүгийн хэргийн талаар т

АТГ: 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээ хийв
2022-1-26

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.