Хууль эрх зүй
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болжээ
2022-2-10

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой хэд хэдэн хэргийг шалгасан гэдгийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.  Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн.  Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт 4 жил хорих ялаар шийтгэгдсэн байгаа. Хөгжлийн банктай холбоотой ийм хэргийн жишээ байна.  Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшлов
2022-2-10

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт  товлосон.

Гэвч шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч Ц.Энхтөр болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул хуралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 39 гомдол, мэдээллийг хянан шалгав
2022-2-10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 278 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 107 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Удтал хүлээсэн хөөн хэлэлцэх хугацааны талаар нэгдмэл ойлголттой болно
2022-2-10

 Тодруулбал Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ямар хугацааны дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хууль /2015/-ийн 1.10 дугаар зүйлд зохицуулсан.

Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа
2022-2-9

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Б.Солонго: Хөгжлийн банкны 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо танилцуулж байна.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. 

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно
2022-2-9

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр болохоор товлогдсон

З.Дашдаваа: Авлигатай тэмцэхдээ авлигыг бүрдүүлж буй нөхцлийг үгүй хийх нь үр дүнтэй байна
2022-2-9

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “The Diplomat” сонинд 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр ярилцлага өгсөн байна. “The Diplomat” нь 2002 оноос Ази, Номхон далайн бүс нутгийн талаарх мэдээ, мэдээлэл нийтэлж байгаа олон улсын цахим хуудас юм. Энэхүү цахим хуудсыг олон улсын нэр хүнд бүхий шинжээч, бодлого боловсруулагч, судлаачид өөрсдийн ажил үүрэгт холбогдуулан ашигладаг. Уг ярилцлагыг орчуулан хүргэе.

Иргэн Д.Отгонтуяад зургаан сар хязгаарлалт тогтоох ял оноожээ
2022-2-8

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Д.Отгонтуяад холбогдох шүүх хурал болжээ

Эрэн сурвалжлагдаж байсан 5 хүнийг олж тогтоожээ
2022-2-8

"Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 262 чиглэлд 528 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 2388 иргэн, 1702 тээврийн хэрэгслийг шалгаж, орон байрны хулгайн 1 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, бусдын биед гэмтэл учруулах 1 хэргийг таслан зогсоож, эрэн сурвалжлагдаж байсан 5 хүнийг олж тогтоолоо.

Улсын хэмжээнд 38.1 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
2022-2-8

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна.Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна

Б.Нандинцэцэг: Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү муусайн хог шаарнууд минь
2022-2-8

Хүнд бэртэл авч, найман сарын хугацаанд эмчлүүлсэн ч харамсалтайгаар амь насаа алдсан Улсын начин Э.Энхбатад хийсэн шүүх шинжилгээний хариу гарчээ

Өчигдөр 238 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-2-8

Энэ сарын 7-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1724 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Хаднаас буух боломжгүй болсон малчныг 18 бог малын хамт аюулгүй буулгажээ
2022-2-8

Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг аюулгүй болгосон талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Ховд аймгийн Ховд сумын нутаг “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ нэг хүн хаднаас бууж чадахгүй, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 7-ны 14:21 цагт ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход малчин, 32 настай, эрэгтэйг 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байжээ.

Аврагчид нэг цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас аюулгүй буулгасан байна.Хаданд хашигдаж буух боломжгүй болсон малчныг 18 бог малын хамт буулгасан

ШЕЗ, ЭМЯ-ны албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо АТГ-т мэдүүлэх ажилд хойрго хандаж байна
2022-2-8

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна

АТГ: Авлигын эсрэг сургалтад 78 албан тушаалтныг хамруулав
2022-2-7

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 78 албан тушаалтныг хамрууллаа.

АТГ: Авлигын эсрэг хуулийг 2006 онд баталсан
2022-2-7

Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг хоёр удаа батлан хэрэгжүүлсэн. Эхнийх нь 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталсан Авилгалын эсрэг хууль юм

Баярын өдрүүдэд нийслэл хотоос 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцжээ
2022-2-7

2021.02.01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 835 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 16 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 228, орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

ЦЕГ: “Хамт тоглоё” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явжээ
2022-2-7

Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад: "ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай  охиныг  зүс  таних  эмэгтэй дагуулж  явсан, сураггүй байна" гэх  мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18:20 минутад цагдаагийн байгууллага хүлээн авсан

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
2022-2-7

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ.

Авлигын эсрэг сургалтад 78 албан тушаалтныг хамруулав
2022-2-7

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 78 албан тушаалтныг хамрууллаа.

Д.Тэгшбаяр: Олон улс авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмждэггүй
2022-2-6

“Трансперенси интернэшнл” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай авлигын индексийн асуудлаар ярилцлаа. -Монгол Улс 2021 онд авлигын индексээр оноо ахиулж чадах уу гэдэг асуудал хүлээлттэй байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Монгол Улсын хувьд 2020 онд хийсэн ажлаа энэ удаа үнэлүүлнэ

Галын улмаас хоёр автомашин, нэг мотоцикл шатжээ
2022-2-5

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах авто засварын газарт  гал гарсан талаар бид мэдээлсэн. 

Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

НОБГ: Нүүрсээр галладаг пийшинд зэвэрдэггүй гангаар хийсэн хоолой хэрэглэж болохгүй
2022-2-5

Пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг НОБГ-аас өгч байна.
Барилгын норм ба дүрэм
6.6.2.13 Утааны янданг эгц босоо байдлаар, 120 мм-ээс багагүй зузаантай тоосго эсвэл 60 мм-ээс багагүй зузаантай халуунд тэсвэртэй бетоноор, суурь болон яндандаа 250 мм-ийн гүнтэй цэвэрлэх зориулалтын хаалгатай нүх гаргаж төлөвлөх шаардлагатай.

Баянбүрдэд байрлах авто засварын газарт гал гарч, ойролцоох авто замын хөдөлгөөнийг хаажээ
2022-2-5

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Ардын эрхээс Баянбүрд рүү явах замд зам дагуу гал гарч байна. Тодруулбал, авто засварын газар шатаж байгаа гэх мэдээлэл байна

Сар шинийн өдрүүдэд Баянзүрх дүүрэгт 39 согтуу жолоочийг илрүүлжээ
2022-2-5

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2022.01.31-ний өдрөөс 2022.02.04-ны өдрийг хүртэл хугацаанд буюу сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил илрүүлжээ. Улмаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Хулгайлсан автомашинаа айлын хашаанд нуусан байжээ
2022-2-5

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн М-ын эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх хэргийг тус сумын иргэн Б нь хулгайлан авч явах замдаа осол гаргаж тухайн тээврийн хэрэгслийг зүс таних айлын хашаанд нуусан байсныг тус аймгийн цагдаагийн газрын ЭЦТ-ийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн Артём
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н.Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артём нохойн хамт замын хөдөлгөөнийг зохицуулан үүрэг гүйцэтгэжээ. Замын цагдаа нохойн хамтаар үүрэг гүйцэтгэж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Тухайн албан хаагч нохойгоо гөлөг байхаас нь эхлэн өсгөсөн, команд маш сайн мэддэг, сургуультай нохой. Нохой албаных биш ч эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг

Баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна. Иймд иргэд та бүхэн олон хоногоор орон нутагт зорчих бол хөршийн холбоо, хяналтын камераа сайжруулах, олон нийтийн цахим сүлжээнд мэдээллээ оруулахгүй байх, аль болох орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, мөн хаалга цонхны бэхэлгээг шалгаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй! Мөн баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал 2022.02.02 буюу шинийн нэгэнд 45 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.  Энэ нь амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм

Жолооч нарын анхааралд
2022-2-4

Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр нийслэл хотоос орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч та бүхэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.