Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа. -Сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхлээд байна. Сургуулийн орчинд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа вэ
Сүүлийн үед иргэд өөрийн олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдсэн тул Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дараах зөвлөмжийг хүргүүллээ
Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө: -Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт гурван зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 22-ний өдрийн 23:44 цагт бүртгэгджээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 7 удаагийн сургалтад нийт 1316 албан тушаалтныг хамрууллаа.
Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1397, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 147, гэмт хэргийн шинжтэй 96 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Өнөөдөр /2022.02.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Цахим орчинд Ш.Батбаяр буюу хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын хүү зодоон хийж буй бичлэг цацагдаад байна. Тэгвэл уг хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ш.Батбаярын хүүгийн "Намайг хэнийг ч яаж ч гэмтээсэн манай аав аргалаад аваад гарна" гэсэн агуулга бүхий бичлэг хэдхэн хоногийн өмнө цацагдаж шуугиан дэгдээж, холбогдох газруудад шалгасан тухайгаа мэдээлж байсан
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.02.22/ зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний 22:33 цагт “Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн мэдээллийг ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.
Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй болон зээлээ зориулалтын бусаар ашигласан зээлдэгчдийг шалгаж эхэлсэн юм
Прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор "Нью яармаг хаусинг прожект” ХХК Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан билээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 2 дугаар сарын 14-нөөс 2 дугаар сарын 18-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 175 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 673 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 18 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 9 шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 3131 хэрэгт хяналт тавьж, 385 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн ба дийлэнх нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 154 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 92 хэрэг буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хулгайлах гэмт хэрэг 18 бүртгэгдэж 28.5 хувиар, өссөн байна. Хулгайлах гэмт хэрэг дотроо Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил ихээр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна
Бүх шатны сургууль, цэцэрлэг хичээллэж байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. “Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан” байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8 дахь заалтыг баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тавдугаарт “Явган зорчигчийн үүрэг: “5.6
Багахангай дүүрэгт өнгөрсөн баасан гарагт карго ачиж явсан шаланз маркийн ачааны машин шатсан. Урьдчилсан дүнгээр хоёр тэрбум орчим төгрөгийн ачаа бараа шатсан тооцоо бий. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Д.Оюунаас тодруулахад "Багахангай дүүрэгт гарсан ачааны машины хэргийг шалгаж байна. Одоогоор урьдчилсан тооцоо, хохирлын хэмжээ гараагүй байна. Мөн галыг санаатай тавьсан эсэх нь тодорхой болоогүй" гэлээ.
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 38, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 140, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.
“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хугацаа товлодогч олон удаа хойшилж байгаа. Тус хэргийн талаар newspress.mn сайтад "Жаст"-ын Ш.Батхүүгийн 10 жил дуншсан хэрэг эцэстээ замхрах уу" нийтлэл гарчээ. Тус нийтлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ тэрбээр, "Хуулийн хулгайч сайд нь "санаа тавьсаараан" байгаа цаг дор тэгэх биз. Ийм хэргийн 10 жил "барьж" чадах бяр нэг л хүнд байгаа" хэмээжээ.
Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэБаянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт дугаар байрны наймдугаар давхрын цонхоор дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд ах эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан байна. Хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.мтжээ
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцжээ.
Дээрх арга хэмжээг авснаар замын түгжрэл зарим хэсэгт үр дүнгээ өгч байгаа бол заримд нь хүлээсэн өөрчлөлт гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй аж.
Өчигдөр /2022.02.20/ 19:07 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-Овооны автобусны буудал дээр суудлын автомашин шатаж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд щ ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
“Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ээс цаг наргүй ажилладаг нөхрүүд нь маш өчүүхэн цалин авдаг талаар өөр улсын цагдаагийн цалинтай харьцуулсан постер гаргаж сошиалд тавьсан нь олон хүний анхаарлыг татав.
Төр Хөгжлийн банк байгуулсан. Түүнийгээ “улс төрийн шийдвэр”-ээр удирдсан
“Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ хуралдаж нэр дэвшигч гишүүдийн нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Тодруулбал, тус комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар томилгоонд оролцож ажил мэргэжил, албан тушаалаа танилцуулав. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм. ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн танилцуулга Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн
Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, жолооч нарын дунд "Орон нутгийн замын нөхцөл байдал" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 64 ААН-ийн 1600 жолооч 770 автобусаар хот хооронд явж байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал юм
Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн Лүн сум дахь Замын цагдаагийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ирэн Б нь 10 тооны хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн ажиллалаа.