Хууль эрх зүй
Ч.Жаргалбаатар: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр ял завших явдлыг бууруулна
2022-3-1

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурлыг хойшлуулжээ
2022-3-1

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурал өнөөдөр товлогдсон

Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 208 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-3-1

Өнгөрсөн сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1427, хулгайтай холбоотой 76, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 144 мэдээлэл бүртгэгдсэн байна.

С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын зургаан шүүгчийн асуудлыг хэлэлцэнэ
2022-3-1

Шүүхийн сахилгын хороо нэр бүхий зургаан шүүгчид холбогдох гомдлыг өнөөдөр 16:00 цагт хэлэлцэхээр болжээ

АТГ: 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
2022-3-1

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо
2022-2-28

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов. Хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэснийг мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай нэгэн адил ойлгож хэрэглэнэ гэж тайлбарлаж, тогтоол баталлаа. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав. Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд  бүртгэхээс татгалзав

ТЦА: Халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг анхааруулж байна
2022-2-28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 474 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүн нас барсан байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртжээ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу

"Н.Мөнхбатыг хууль бусаар цагдан хорьсон учир Шүүхийн сахилгын хороонд хандана"
2022-2-28

Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд мэдээлэл өглөө. Тэрээр "Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор олон хүнийг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон.  Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг 2014 онд зээл олгосон гэх асуудлаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн амь насаа алджээ
2022-2-28

2021.01.26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 474 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 30.4 хувиар өсчээ
2022-2-28

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 20-27-ныг хүртэлх хугацаанд 40 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид нэг тэрбум 235 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлжээ
2022-2-28

Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1653 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1388, хулгайтай холбоотой 33, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 158, гэмт хэргийн шинжтэй 99 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно
2022-2-28

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 31 гомдол, мэдээллийг шалгав
2022-2-25

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 319 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 204 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 31 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 56 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Капитал” банкны битүүмжилсэн хөрөнгийг улсад буцаав
2022-2-25

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 28-нд болно
2022-2-25

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр товлогдлоо.

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай охиныг олжээ
2022-2-25

Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 14 настай охин олдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Түүнийг хоёрдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид олжээ

АТГ: Өргөдөл, гомдлын 82 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна
2022-2-25

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв

Өчигдөр 83 жолооч согтуу жолоо барьж, 199 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-2-25

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1836 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1519, хулгайтай холбоотой 40, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй 104 мэдээлэл бүртгэгдсэн байна.

ТЦА: Дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, нэг хүүхэд нас баржээ
2022-2-25

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1261 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.

АТГ: Хүлээн авсан өргөдөл мэдээллийн 82 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна
2022-2-25

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна
2022-2-24

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв

Business Tower оффисын барилгын лифт унажээ
2022-2-24

Лифт унаад үхэх шахлаа! Ус уух хувьтай л байгаа юм байна. Амьд гарсандаа баярлав

"Капитал" банкны битүүмжлэгдсэн объектуудыг АТГ-аас зарлав
2022-2-24

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд: 1

ТОСК-ийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залилжээ
2022-2-24

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна. Уг этгээдүүд "Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа" гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ

АТҮТ-ийн албан тушаалтнууд шалгалтаар явахдаа ХАХУУЛЬ авсан гэв үү
2022-2-24

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дөрвөн албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тодруулбал, тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Онон, Мэндбаяр, Анхтүвшин нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм

Н.Мөнхбат, Х.Бат-Эрдэнэ нарыг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй" хэмээн цагдан хорьжээ
2022-2-24

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлдэгч, яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатай цагдан хорилоо. Мөн Хөгжлийн банкны захирал асан, Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорилоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэв

Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарын гэрт нэгжлэг хийжээ
2022-2-23

Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарыг тус банкнаас олгосон зээлийн асуудалтай холбоотойгоор нэг сар цагдан хориод байгаа билээ.   Тэгвэл Авилгатай тэмцэх газраас Б.Шинэбаатарын гэр болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээлэв

Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлт гаргажээ
2022-2-23

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүл нарын хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, гэм буруутайд тооцон түүнд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан байдаг.

Тэгвэл тэрбээр, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд цахимаар оролцохыг хүссэн байна.

ОХУ-ын иргэн гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ
2022-2-23

Энэ хоёрдугаар сарын 03-04-ны шилжих шөнө /2022.02.03-04/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..

Cудалгаанд оролцогсдын 73 хувь нь "Автомашины ачилтын төлбөр"-ийг 100 мянга болгохыг дэмжжээ
2022-2-23

Судалгаанд оролцсон иргэд автомашин ачилтын төлбөрийг 100 мянгад хүргэхийг ДЭМЖЖЭЭ Хуваалцах Жиргэх      админ 2022 оны 2 сарын 23   Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа"-г захиалан хийлгэсэн байна. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурдсан аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.