Хууль эрх зүй
Өчигдөр 103 жолооч согтуу жолоо барьж, 153 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-9-27

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1557 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1287, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 144, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ
2021-9-24

Энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байрны гадна талын авто зогсоолоос автомашин алдагдсан байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Ш, Ч нарыг холбогдуулан шалгаж байна.

Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ
2021-9-24

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр 09.30 цагаас хэлэлцэх юм. Сануулахад, Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно

Кёкүшюзан Д.Батбаярт залилан, мөнгө угаасан яллах дүгнэлт үйлджээ
2021-9-23

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийн залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 128 согтуу жолоочийг торгож, 168 хүнийг эрүүлжүүлжээ
2021-9-23

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад 1910 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага, мэдээлдэл бүртгэгдсэн байна.  Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 жолоочийг саатуулж, торгожээ

Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч иргэд эрсдэлээ өөрсдөө хүлээнэ
2021-9-22

Виртуал хөрөнгийн хуультай болсноор эрсдэл буурч, энэ салбараас ахиухан ашиг хийх боломжтой мэт төөрөгдөл иргэдийн дунд тархаад байна. Мөн хуультай болох сургаар иргэдийн виртуал хөрөнгийн салбарт итгэх итгэл нэмэгдэж бүх хөрөнгөөрөө койн худалдаж авсан тохиолдол ч гарч байна

О.Амарсанаа: Орхон аймгийн цагдаа мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдож ажлаас чөлөөлсөн
2021-9-21

Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдээлэл өглөө

УЕПГ: Кёкүшюзан Д.Батбаярт яллах дүгнэлт үйлдсэн
2021-9-21

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг бусадтай бүлэглэн, БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 28 гомдол, мэдээллийг хянан шалгав
2021-9-21

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Цагдаагийн алба хаагч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
2021-9-21

Цагдаагийн албаны хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим ертөнцөд түгсэн. Тухайн зурагт цагдаагийн алба хаагч хууль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийх үеийн скрийншот задарсан байж болзошгүй дүр зураг үлдсэн байв. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү: “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийгдэж байгаа

Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
2021-9-20

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв

Засгийн газарт холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө
2021-9-18

Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн талаар шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж буйтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар олон нийтэд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Гурван шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож, шүүхүүд дараах үндэслэлээр Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Гантөмөр нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна. Г.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “..

Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ
2021-9-17

Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг хууль зөрчигчдөөс гаргуулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно" гэж заасныг үндэслэн хууль хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд прокурорын байгууллагынхан Хөгжлийн банканд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандан шийдвэрлүүлж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Засгийн газраас байгуулсан төрийн өмчит эл банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж, байгууллага цаг хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Тиймээс прокурор байгууллага иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсвэл тус банкныхантай хамтран шүүхэд хандаж, гуравдагч этгээдээр оролцож буй аж. Тухайлбал, Хөгжлийн банкнаас "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах" төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр "Кью эс си" компани 2014 оны арванхоёрдугаар сард зээлийн гэрээ байгуулсан аж. Улмаар жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулан 71.3 сая ам.долларын зээл жилийн найман хувийн хүүтэй авсан байна

Өчигдөр 81 жолооч согтуу жолоо барьж, 155 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-9-17

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1845 гомдол мэдээлэл бүртгэгджээ

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны тов гарлаа
2021-9-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан.

Л.Энх-Амгалан сайдын эхнэрийн компаниуд Эрүүл мэндийн салбарт “сига”-ддаг уу?!
2021-9-15

Эрүүл мэндийн салбарынхан дунд “тендэрийн мангас” гэгддэг “Медимпекс интернэйшнл” ХХК Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн халаасны компаниудын нэг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Л.Энх-Амгаланд Эрүүл мэндийн сайдын суудлыг санал болгосон ч ашиг сонирхлын зөрчилтэй тул томилгооны дараахь элдэв асуудлаас эмээн Боловсролын салбарыг хариуцуулсан гэдэг. Гэхдээ Л.Энх-Амгалан сайдтай боловсролын салбар ч харш юм. Сайдын үүсгэн байгуулсан гэгддэг, ойрын нь хүн болох Ж.Баттөгс захиралтай “Интерпресс” компани нэгэн үе сурах бичгийн тендэрийн “чөтгөр” нь байв

АТГ-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг шалгаж эхэлжээ
2021-9-15

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нар цар тахлын хүнд үед 6 сая төгрөгийн одон медаль тараасан талаар мэдээлэл гарсан

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.