Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр, хүүхэд, төрсөн ах дүүс, тэдний хүүхдүүд, хүргэн, бэрүүд нь нийлээд 48 компани эзэмшиж байна гэх мэдээлэл зарим хэвлэлд гараад байгаа. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна
Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1735 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1430, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 168, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. "Чингис хаан" олон Улсын нисэх буудлын гаалийн газрын дарга Г.Баасандорж "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийг товчхон танилцуулах ёстой байх. Өнгөрсөн 7 хоногт сошиалд мэдээлэл цацаад буй эмэгтэй 19 гаруй тонн бараагаа мэдүүлсэн
Баянзүрх дүүрэгт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай эрэгтэй 57 настай Н.Б нь 38 настай эрэгтэй Г.Ч-ийн амь насанд халджээ
2022.03.12-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг өчигдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлэв. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Уг төслийн зорилтыг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан бөгөөд шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Мөн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага хийх, уг байгууллагын бүтцэд энэ төрлийн шинжилгээг хийх нэгжийг байгуулах, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийх нийтлэг журам, тавигдах шаардлага, хохирлын үнэлгээг хийхэд баримтлах аргачлалыг батлах субьектыг тодорхойлох зэрэг зохицуулалтыг тусгасан. Сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаварыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлохын зэрэгцээ хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна. Хүн ам, гэмт хэргийн өсөлт, шинжилгээний онцлог, цар хүрээ, тоо хэмжээ зэргийг харгалзан шинжилгээний байгууллагыг Засгийн газрын агентлагийн статустай болгож, бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох, шүүхийн шинжилгээний алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тэдгээрийн нийгэм, улс төр, хууль зүй, аюулгүй байдлын баталгаа, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар зохицуулжээ. Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зохицуулсан байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн төслийг боловсруулжээ. Төслийн үйлчлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зохицуулсан бөгөөд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэвийн хийхээр төсөлд тусгасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгасан аж. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл: Хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.
Гал түймрийг бүрэн унтраалаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан дуудлага 19:13 цагт НОБГ-т ирсэн
Богд ууланд гал гарч байгаа дуудлага НОБГ-т 19:13 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах ангиуд замдаа гарчээ
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ.
Цахим орчинд нийтлэгдсэн бага насны хүүхдийг зодож, сэгсчиж буй бичлэг нь 2020 онд Вьетнам улсад цахим орчинд тархаж олны дургүйцлийг хүргэж байсан бичлэг бөгөөд тухайн мэдээллийг Монгол Улсад болсон мэтээр худал мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болж Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол баталжээ.
Улсын начин асан Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусна. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг тус өдөр шийдэх юм байна. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон
Хэнтий аймгийн Батноров суманд 32 настай эрэгтэй 40 настай эрэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Энэхүү хэрэг гуравдугаар сарын найманд 11.00 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд 32 настай эрэгтэй Л нь 40 настай эрэгтэй Т-г хэвлийн тус газарт нь нэг удаа буудаж хөнөөсөн ажээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 51 иргэнийг торгожээ ХУВААЛЦАХЖИРГЭХ Э
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг өчигдөр илрүүлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд холбогдсон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв
Хөвсгөл аймаг, Түнэл сумын “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдөр Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эхлүүлжээ. Улмаар 1 дүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Шүрт хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангид иржээ.
Тодруулбал, иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг унтраасан байна.
2022.03.07-10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 1345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны 2 нийслэлд, орон нутагт 9 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд электрон тамхи худалдахыг хориглоно гэж тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдэгдлээ. Тэрбээр "Сүүлийн үед 16 настай хүүхдээс эхлээд залуус тамхинд донтох, электрон тамхи буюу VAPE-г хэрэглэх явдал ихэслээ
Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16534 гэмт хэрэг, 597298 зөрчил бүртгэгдсэнээс 5002 гэмт хэрэг, 43852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 387 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 203 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 184 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 32 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 11 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Г.Баасан “Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн зүгээс энэ мэдээллийг хийж байгааг онцолъё. Тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, маргааш нь олон нийтэд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан
Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааны явц байдал, шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагааны талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаттай ярилцлаа. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрэн сурвалжлах ажил гэж юуг хэлэх вэ, ямар тохиолдолд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлдэг вэ? -Амрыг эрье
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр боллоо
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 1452 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. 130 хуудас шалгалтын материал байгаа
Шүүхээс “Хөгжлийн банк”-ны дэд захирал асан Б.Чойжилжалбууг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг. Түүний цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.
Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байгаагаа бичжээ. Тэрбээр энэ талаар "МонголБанкны Шилэн данс гэж нэг ийм зүйл бий. КТМС-ын 2-р курсын пацаан ч ийм хачин балай source бичихгүйдээ. Юуны түрүүнд Монгол банк эхний ээлжинд Shilendans.gov.mn сайтад стандартын дагуу Шилэн дансаа хөтлөхийг анхааруулж 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байна