Хууль эрх зүй
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг нөхрийнхөө дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн асуудлаар АТГ шалгаж байна
2021-11-25

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эргэн тойронд хэл ам ихтэй байгаа болтой. Тус эмнэлгийн даргаар томилогдсон Я.Амаржаргал нь өмнөх засгийн газрын үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа том хэмжээний авилга ашиг сонирхлын алдаа зөрчил гаргаж халагдсан боловч “халагдан дэвшүүлэгдэж” УХТЭ-ийн захирлын суудалд 2021 оны 1 дүгээр сард ирсэн юм

Баянхонгор аймагт төрсөн эцэг нь гурван хүүхдээ  хөнөөгөөд, амиа егүүтгэсэн хэрэг гарлаа
2021-11-25

Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа егүүтгэсэн хэрэг гарлаа  Админ  15 мин  Минутаас бага   FacebookTwitterLinkedInХэвлэх Facebook Messenger Баянхонгор аймагт өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байна. Эл аймшигт хэргийн дуудлага өнгөрсөн шөнө 02:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг бууджээ

Өчигдөр 86 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-24

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1751 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1413, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 155, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.

Автомашинтай зорчиж явсан иргэн сураггүй алга болжээ
2021-11-24

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг иргэн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр  /2021.11.23/ 23:30 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон

АТҮТ-ийн мэргэжилтэн Б бусдаас 27 удаагийн үйлдлээр хахууль авсан нь тогтоогджээ
2021-11-23

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Авто ээврийн Үндэсний төвийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Нислэг машин төв салбарт Авлигатай тэмцэх газрынхан нэгжлэг хийжээ.

Б.Үнэнбат, Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна
2021-11-23

Б.Үнэнбат, Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох 89 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Өчигдөр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 132 дуудлага бүртгэгджээ
2021-11-23

Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1652 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1241, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 69 бүртгэгдсэн байна.

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Д.Хаянхярваа суллагджээ
2021-11-23

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хориод байв.

ШУУРХАЙ: АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж байна
2021-11-22

Нисдэг машинд байрлах Авто тээврийн Үндэсний төвийн салбарт яг одоо АТГ-аас нэгжлэг хийж байна

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
2021-11-22

“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын 6 шүүгдэгчид холбогдох  шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэлжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн.

Б.Ундармаад 2,6 жилийн хорих ял оноожээ
2021-11-22

УИХ-ын гишүүнасан Б.Ундармаад холбогдох хэргийг Прокурорын эсэргүүулийг үндэслэн Дээд шүүхийн хяналтын   шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэсэн байдаг. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охин СУРАГГҮЙ алга болжээ
2021-11-22

Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин сураггүй алга болсноос хойш хоёр хоног өнгөрчээ. 

Өчигдөр 75 жолооч согтуу жолоо барьж, 180 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-22

Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1617 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1312, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 62 бүртгэгдсэн байна.

С.Болормаа агсаны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021-11-20

С.Болормаа агсаны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ    Нийгэм, Бусад  1 цагийн өмнө2021-11-20 11:28:182021-11-20 12:32:09 Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 онд гарсан. Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улмаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгасан байна

Өчигдөр 91 жолооч согтуу жолоо барьж, 214 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-19

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1714 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1341, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 129, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 103 бүртгэгдсэн байна.

Д.Хаянхярваад хариуцлага яаж тооцохоос Төр, засгийн авлигын эсрэг зүг чиг, зүрх зориг харагдана
2021-11-19

Д.Хаянхярваа хэмээх МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг авлигын хүндхэн хэрэгт унаад буй. Түүнийг анх баривчлагдахад “Миеэ-гийн фракцид өгч буй  сануулга” төдийгөөр төсөөлж байсан нь гэнэхэн бөгөөд  хөнгөхөн ойлголт байж. 

Д.Амартүвшин: Д.Булгантамир бид хоёрыг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн
2021-11-18

"Comedy Lab" клубын гишүүн Д.Амартүвшин болон иргэн Д.Булгантамир нарыг цар тахлын үед хууль зөрчиж, жагсаал зохион байгуулсан хэргээр шүүхээс дуудаж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Д.Амартүвшин "Өнөөдөр нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт дээр үндэслээд Д.Булгантамир бид хоёрт шүүхээс зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Сайд дарга нартаа мөн адил хариуцлага тооцох ёстой

Өчигдөр 140 жолооч согтуу жолоо барьж, 211 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-18

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1908 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1492, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 158, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 98 бүртгэгдсэн байна.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно
2021-11-17

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.

Сэлэнгийн Засаг даргыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татжээ
2021-11-17

Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг

Үхэр хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2021-11-17

Төв аймгийн  Цагдаагийн газрын  алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын байнгын болон хөдөлгөөнт пост ажиллуулж байна.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2021-11-17

НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана

Өчигдөр 93 жолооч согтуу жолоо барьж, 267 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-17

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1930 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1565, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 179, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 89 бүртгэгдсэн байна.

Самарт явсан иргэд автомашиндаа угаартаж нас баржээ
2021-11-16

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-ны үүрээр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас автомашиндаа угаартаж нас барсан байж болзошгүй 22-33 насны гурван эрэгтэй хүний цогцсыг олжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд самарт явж байсан гэх мэдээлэл байна. Өдгөө цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ
2021-11-16

Хаан банкны ажилтан 150 сая төгрөгний зээл гаргаж өгөхдөө олон төрлийн шалтгаанаар зээлийн материалыг хойшлуулж асуудал үүсгэн хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр шүүгдэж байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежерт анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хасаж, торгожээ. Хуулинд хахууль өгсөн этгээд хахуул өгсөнөө илчилж эрх бүхий байгууллагуудад мэдэгдвэл ялаас чөлөөлж авсан үйлчилгээг нь хэвээр үлдээх заалт байдаг. Хахууль өгсөнөө өөрөө хүлээж АТГ-д очсон иргэн : Би барилгын салбарт ажилладаг

Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн
2021-11-16

Цагдаагийн Ерөнхий газраас ХХЗХ, УЕПГ, Монголбанктай хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ХХЗХ-оос ямар ажлууд хийгдэж байгаа талаар  ХХЗХ-ны интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдоос тодрууллаа.  ХХЗХ-оос цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсооход ямар ажлууд хийгдэж байна вэ?  Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар, бусад холбогдох эрх бүхий байгууллагууд цахим орчин дахь контентыг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог бөгөөд тухайн хууль зөрчсөн хаяг, контентыг хязгаарлах албан шийдвэр, дүгнэлтийг ХХЗХ-д ирүүлдэг

Өчигдөр 76 жолооч согтуу жолоо барьж, 215 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-16

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1971 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1603, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

Барьцаалан зээлдүүлэх газруудаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ
2021-11-15

Дорноговь аймагт энэ сарын 13-ны өдөр хоёр ломбардад хулгайч орж, их хэмжээний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг гарчээ

Хашлага давсан автобусны жолооч эмнэлэгт эмчлүүлж байна
2021-11-15

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.