Хууль эрх зүй
Спиртийн үйлдвэрийн гүнийн худгаас хүний цогцос олджээ
2021-12-4

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор гэх газар спиртийн үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн гэх дуудлагыг өчигдөр (2021.12.03) иргэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгчээ. 

Бэр гуйх цайллагын үеэр хүргэнээ хутгалж, амийг нь хөнөөжээ
2021-12-4

Иргэн Б нь согтуурсан үедээ 2021 оны зургаадугаар сарын 04- ний өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн нэгэн газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй согтуурхан маргалдаж хутгаар зүүн гуяны дотор талд нь нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлджээ.

Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй
2021-12-3

E-POLICE гар утасны аппликейшн шинэчлэгдлээ. Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөгийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна

Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө
2021-12-3

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 2-нд нийт 1387 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1136 мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн мөргөлдсөн нэг, хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдэж нийт хоёр хүн гэмтжээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ
2021-12-3

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн

Өчигдөр 107 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-3

Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2061 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1675, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 86 бүртгэгдсэн байна.

Иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд уучлалт гуйхыг шаардсан албан бичгийг хүргүүлэв
2021-12-3

БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Иргэн Б.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.

Д.Хаянхярваагийн авилгад авсан 500.000 ам.доллар, 377 сая төгрөгийг улсын орлого болгоно
2021-12-3

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.   Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн

Гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ
2021-12-3

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн

Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарлаа
2021-12-2

Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар 2021.12.02 Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”, -шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”, -шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”,-шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн

“Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа
2021-12-2

АТГ-ын шалгасан “Ховдын мафи” гэх эрүүгийн хэрэгт 34 хүн шалгагдаж улмаар 30 шүүгдэгчтэйгээр Баянгол дүүргийн шүүхэд шилжиж бүтэн нэг жилийн хугацаанд шүүх хурал нь хойшилж байгаад 2021.11.15-ны өдөр эхлэн 2021.11.30-ны өдөр гэм буруугийн хурал завсарлалаа. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог, СДЦХ-ийн дэд дарга н.Батзаяа, БНХАУ-ын иргэн Ху Лиан нарын хэргийг тусгаарлаж үлдээсэн байна.

Д.Сүндий нарт холбогдох сунжирсан хэргийг шүүх хурлын тов гарчээ
2021-12-2

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг маргааш /2021.12.03/ шүүн хэлэлцэхээр болжээ.

Хэргийг тодруулбал: 2019 оны 03 сарын 15 өдөр Д.Сүндий нь энхэр Ундрахыг зодож биед нь гэмтэл учруулж улмаар хохирогч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэл нээн  шалгаж эхэлсэн байдаг.

Б.Баатархүү: Хоёр сартай нярай амьсгал бүтсэнээс амь насаа алдсан нь тогтоогдсон
2021-12-1

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаач нярайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Талийгаач амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан гэх дүгнэлт гарчээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлож, 5.3 га орчим талбайг ухаж сэндийчжээ
2021-12-1

П, Б нарын этгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд хууль бусаар ашигт малтмал олборлож, олборлосон алтаа ченж нарт худалдан борлуулжээ

Өчигдөр 102 жолооч согтуу жолоо барьж, 232 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-1

Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1870 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1504, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 72 бүртгэгдсэн байна.

С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021-12-1

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон.
Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Олон улсын шинэ нисэх буудал хууль бусаар 208 сая төгрөгийн орлого олжээ
2021-12-1

ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авчээ.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан 

Б.Бадраа тансаг зэрэглэлийн 20 орон сууц худалдан авч, Ханбогд сумын Засаг даргын гэрээс 12 кг алт гарсан уу
2021-12-1

Байсхийж байгаад дуулддаг баривчилгаа энэ удаад Улаанбаатараас алсарч урд хилийн Ханбогд суманд суманд болжээ.  Алслагдсан нутагт хаан лугаа тухалж, хууль цаазгүй мэт дураар авирлагч дарга цөөн биш. Энэ удаагийн баривчилгаа тэдний нэгийг онилсон бололтой.   

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан нарын зургаан хүн улсад их хэмжээний хохирол учруулжээ
2021-11-30

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан болон холбогдох хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1.2-д зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгажээ.

Шинэ нисэхийн хууль бусаар олсон 208 сая төгрөгийг хурааж, 6.2 сая төгрөгөөр торгожээ
2021-11-30

Шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдрээд байсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 6.2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 208 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргалаа.

Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-30

Энэ сарын 29-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 91 бүртгэгдсэн байна.

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарын гэрээс 300 сая төгрөг, валют хурааж авчээ
2021-11-30

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд зардаг байж болзошгүй хэргийг хуулийн байrууллага шалгаж эхэлжээ.

Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч амиа хорложээ
2021-11-30

Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө (2021.11.30) амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр өөрийгөө боомилж нас барсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаад ажилладаг байсан талаар эх сурвалж мэдээллээ

Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн уулзалтад оролцов
2021-11-30

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн найм дахь удаагийн уулзалтад 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд оролцлоо.

Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна
2021-11-30

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 201 жолоочийг илрүүлжээ
2021-11-29

Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна

Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
2021-11-29

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 143 дуудлага бүртгэгджээ
2021-11-29

Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт 1656 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс зөрчлийн шинжтэй 1357, гэмт хэргийн шинжтэй 58 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя
2021-11-27

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Энэхүү өдрөөр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг дэлхий даяар зохион байгуулж байна

“Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна
2021-11-25

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” соён гэгээрүүлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, НҮБХАС-ын Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулан ажиллаж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.