ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” мэдээлэл, сурталчилгааны нөлөөллийн аяныг 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ховд аймгийн Дөргөн сумын Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далай нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т Иргэн Э / 38 настай, эрэгтэй/ 12.06-ны өдрийн 23:00 цагт Дөргөн сумаас “Агууш-Арал” гэдэг газар руу /мотоциклтой/ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан
“Голомт” банкийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баясгаланг нэг бус үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах тухай тогтоол НПГ-аас баталж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн нэг үйлдэл нь “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын хагасыг нь хууль бусаар авсан гэх хэмээн дуулиан шуугиан тарьж байсан явдал
Монголын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хилийг давсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан
Өчигдөр /2021.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Дэнжийн ** тоотод 32 настай эрэгтэй Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох 31 настай эмэгтэй О-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тухайн үед хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэн Г нь төрсөн ахдаа “Манай эхнэр гэртээ нас барсан байна” гэж мэдэгдсэн байна. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооноос 2021 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн гэсэн таван чиглэлээр боловсруулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн баталсан. Хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 9-10, 13-14-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулна. Мөн нийслэл дэх дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн сургалт 2021 оны 12 дугаар сарын 22-23, 27-28-ны өдрүүдэд танхимаар явагдана
Энэ сарын 7-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1858 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1465, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 104 бүртгэгдсэн байна.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар иргэн А нь 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн бөгөөд тус нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан эрэн хайж байгаа аж.
өвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан ноцтой осол гарсан байна. “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан 19 настай С, 25 настай О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг Аймгийн онцгой байдлын аврах салбарын алба хаагчид гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
өвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан ноцтой осол гарсан байна. “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан 19 настай С, 25 настай О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг Аймгийн онцгой байдлын аврах салбарын алба хаагчид гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
өвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан ноцтой осол гарсан байна. “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан 19 настай С, 25 настай О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг Аймгийн онцгой байдлын аврах салбарын алба хаагчид гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан ноцтой осол гарсан байна. “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан 19 настай С, 25 настай О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг Аймгийн онцгой байдлын аврах салбарын алба хаагчид гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ХУД-ийн Прокурорын газраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хянаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл тус хэргийн материал дутуу байсан учир прокурорт буцаагдсан байна.
Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан тохиолдолд үйлчлүүлэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж гомдол гаргах боломжтой. Тодруулбал, худалдан авсан барааг буцаахгүй байх нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг шийдвэрлэж хуулийн хүрээнд зарагдсан барааг буцаах боломжтой болгосон талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргалаа. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм. Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан байна.
Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ..
Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5.00 цагаас 12 дугаар сарын 6-ны өдрийн 5.00 цаг хүртэлх хугацаанд 8204 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 62 нэгжээр буюу 0.8 хувиар өссөн байна.
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёр ч үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгах тогтоол баталсан. Тухайлбал, Төв талбайд суулт хийж байхад нь буюу аравдугаар сарын 22-нд ярилцлага авахаар очсон “Өнөөдөр” сонины “Unuudur.mn” сайтын сурвалжлагчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3-1-т заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ. Харин С.Жавхлангийн холбогдсон өөр нэг зөрчлийн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж суултаа зогсоосон билээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад, удаж байна. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн. Тэгвэл дрокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ. Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв
Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1880 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгчээ. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 15 шаардлага тус тус бичиж хүргүүлсэн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 397 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.
БЗД-т үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид 00-ийн өрөөнд нэгийгээ зодож, хүчирхийлэл үйлдэж буйгаа гар утасны камертаа бичиж авсан хэрэг 12 сарын 3-ны орой гарчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд Сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Нийслэлд:
Орон нутагт:
Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Наран” багийн нутаг дэвсгэрт “Монгол манганейз натурал ресурс” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг БИНХ-д танилцуулаагүй төдийгүй БОАЖ-ын яамаар батлуулаагүй байх үедээ олборлолт хийжээ. Орон нутагт байгаль орчинд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулбал нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, удирдлагууд анхаарлаа хандуулж, хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд аймгийн Засаг дарга Р.Сэддоржид ханджээ
Цахим орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр эд мөнгөний сугалаа явуулж буй цахим хаягийг хаах саналыг ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Тодруулбал, “Азийн сугалаатай ёндоотой үдэш”, “Сугалааны групп”, “Солиотой сугалаа 2”, “Бэлэн мөнгөний азтан”, “Шанд сугалаа”, “Бэлэг@ сугалаа”, “Монгол сугалаа хөвсгөл”, “Азын сугалаа”, “Дэлгэрэх сугалаа”, “Сугалаа @машин”, “Үндэсний сугалаа 1900-0000”, “Сугалаа групп”, “Бэлэн мөнгөний сугалаа”, “Даваа gift азын сугалаа”, “Үнэт эдлэлийн сугалаа”, “Сугалаа 26 дээлний азтан шалгаруулах”, “Munkhzul usa baraa” зэрэг газруудын цахим хаягийг хааж, хууль бус үйлдлийг таслан
Ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд нэгнээ дарамтлан, зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой 9 дүгээр ангийн сурагчийг тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч “М” зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна. БЗД-ийн Цагдаагийн газраас тус сургуулийн удирдлагад мэдэгдэн материалжуулан шалгаж байна" гэлээ.
БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олныг сэрдхийлгээд байна.
Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 170.735 хүрээд байна.