Хууль эрх зүй
Олон тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа
2021-12-14

“Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Өчигдөр 84 хүн согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-14

Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл ирсэн байна.

МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг А.Сүхбат гаргажээ
2021-12-14

Өчигдөр /2021.12.13/ Дархан аварга А.Сүхбат нь МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдсон Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өгсөн байна.  Энэ талаар МҮБХ-ноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд "улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн" хоёр талд бий болж, улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, 2 жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан билээ

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2021-12-14

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон байсан ч дахин хойшилжээ.
Учир нь Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид оролцогч талуудын 9 дүгээр чуулганд оролцож байна
2021-12-14

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид  2021 оны 12 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Египет Улсын Шарм-эль-Шейх хотод зохион байгуулж буй олон улсын хуралд оролцож байна.

Сураггүй болсон иргэн эзэнгүй айлын гэрээс олджээ
2021-12-14

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Г-нь 12.11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан

Мөсний даац хүн, мал, машин явах хэмжээнд хүрч бэхжээгүй байна
2021-12-14

Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

 

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Н.Лүндэндорж: ШЕЗ-д нэртэйгээр нь намайг оруулахгүй гээд журамдаа биччихгүй яасан юм бол гэж инээд хүрч сууна
2021-12-14

ШЕЗ-ийн дарга асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 213 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-13

Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1741 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

“Тодканнам“ эмнэлгийн захирлыг хүний амь эрсэдсэн хэрэгт хамааралтай гэж үзлээ
2021-12-13

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Хийгдээгүй ажлын төлбөрийг хувьдаа завшсан Ш нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
2021-12-13

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна

"БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан санал 200 мянга хүрсэн ч 30 хоногийн хугацаа нь дуусаагүй"
2021-12-13

БНСУ-д 13 настай монгол охин бусдад зодуулсан хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж Монголчууд БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж санал цуглуулсан. Энэ санал 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг.  Монголчуудын санал 200 мянга хүрсэн ч БНСУ-ын Ерөнхийлөгч энэ талаар ямар нэгэн шийдвэр хэлэхгүй байгаад олон нийт гайхаж байна. 

 

"Тод каннам" эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилж байна
2021-12-13

“Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор болжээ. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох уг хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 19-нд болохоор товлогдсон байсан ч хойшилсон юм.  Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат Ковид19 халдварын ойрын хавьтал болсон тухай бичиг баримт ирүүлжээ

ТЦА: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд зам тээврийн осолд өртсөн
2021-12-13

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн

Э.Амарбат Улсын ерөнхий прокурор болох уу
2021-12-13

 Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг

ЦЕГ: Дүүргүүд дэх цагдаагийн газрын алба хаагчдын МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ дээшлүүлэх СУРГАЛТ зохион байгууллаа
2021-12-12

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хуурамч бичиг баримт болон Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь” сэдэвт сургалтуудыг өнөөдөр /2021.12.10/ Эрүүгийн цагдаагийн албаны хурлын танхимд зохион байгууллаа.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Авлигын хэрэг дээр хууль ёсоор олсон хөрөнгө хураах ялыг оруулж, чангатгая гэсэн саналаа хэлж байгаа
2021-12-12

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваатай ярилцлаа. -Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал олон нийтийг талцуулж байна. Нэг ёсондоо авлигын гэмт хэрэгтнүүд ялаас бултах боломж болчихлоо гэж үзэж байна

СУДАЛГАА: Эмнэлэг, шүүх, гааль, газрын албанд АВЛИГА ХАМГИЙН ИХ
2021-12-11

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа. Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалт, тооцооллыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн байна

Зах, худалдааны төвөөс хулгайлсан эд зүйлсээ иргэдийн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан борлуулдаг байжээ
2021-12-10

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долдугаар сараас хойш томоохон зах, худалдааны төв рүү хууль бусаар нэвтрэн орж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэхээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдэлж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Орон нутагт зам тээврийн ослоор 12 хүн амь насаа алджээ
2021-12-10

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1089 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 15 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд, 3 хүний амь хохирсны 1 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн 15 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд, 12 хүний амь хохирсоны 1 хүүхэд байв.

Өчигдөр 75 жолооч согтуу жолоо барьж, 192 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-10

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1523, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.

Өмнөговийн замд 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ноцтой осол гарчээ
2021-12-10

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ноцтой осол гарчээ.

ХАВТАСТ ХЭРЭГ: Аавыгаа өмөөрч төрсөн ахыгаа цохиж, аминд нь хүрсэн иргэнд санаатай үйлдсэн хэмээн ял оноожээ
2021-12-10

Энэ оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ахыг “аавыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар зодож, гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон иргэнд санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн гэх зүй заалтаар саяхан шийдвэрлэж, ял оноожээ

Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил
2021-12-10

С.УЯНГА   Энэ жилийн Авлигын эсрэг олон улсын өдрөөр дэлхий нийтээрээ “Таны эрх-Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” хэмээн уриалсны бас нэг чухал оролцогч нь Монгол Улс байлаа. АТГ-аас энэ өдрийг  “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний форумаар угтсан юм

Мөнгө угааж Лондонд 4.3 тэрбумын байр авсан “том гар”-ын нэр усыг хэлэхээс АТГ яагаад жийрхээд байгаа юм бэ
2021-12-10

Эрх баригч намынхан авлигын эсрэг үзэл санаагаар амьсгалж байна. Үнэн бол сайн л байна. Их, бага хурлаа дууссаны дараа үргэжлүүлээд "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ыг зохион байгууллаа. Ямартай ч нийгмийг энэ зүг анхаарлыг нь хандуулж, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль”-ийг яаравчлан батлахын зайлшгүйг Ерөнхий сайд санууллаа.

ШЕЗ-ийн даргаар Д.Зүмбэрэллхамыг сонгожээ
2021-12-9

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталсан

Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдлээ
2021-12-9

Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээллээ.  Тус эвслийн төлөөлөл “Шилэн дансны хөтлөлт дулимаг, хариуцлага хангалтгүй байна

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
2021-12-9

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцсон байна. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм

Хүүхдийн эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ
2021-12-9

Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн  70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Тодруулбал, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “...хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна. Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч байна
2021-12-9

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх санал гаргах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж зааснаар Улсын дээд шүүхээс санал болгож, Улсын Их Хурал томилсон Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал гаргах бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна. Иймд Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.  Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд: 1

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.