Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов. Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцээд Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэлээ
Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг болоод олны анхааралд өртсөн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар ШЕЗ-өөс мэдээлэл өгсөн юм.
Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг болоод олны анхааралд өртсөн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар ШЕЗ-өөс мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.12.20/ хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхарджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1223 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн төрөл
Нийслэлд:
Орон нутагт:
Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2079 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1696, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 162, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 68 бүртгэгдсэн байна.
Цагдаагийн Ерөнхий газраас (ЦЕГ) иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчиддаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд сургалтанд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, олон нийттэй харилцах тасгийн алба хаагчид болон тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус хамрагдлаа. Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтанд жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хосолсноороо онцлог байв. “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
БГД-ийн 12 дугаар хороо 13 дугаар байрны дээвэр дээрээс 3 хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ажин түжин байсан Монголын улс төрд гал ноцож магадгүй болоод байна. Эрх мэдэл, хариуцлагаас бултах гэсэн хэдхэн хүний ердөө тав хоногийн “түүх”-тэй богино зайны улс төр Монголд гай тарьж ч мэдэхээр болжээ. Өнгөрсөн даваа гаригт “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн
НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтууд энэ удаагийн урамшууллын сугалаанд хамаарна
Олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн байдаг. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн ч ухаан оролгүй БНСУ-ыг зорьсон юм.
Ар гэрийн зүгээс ихэд найдлага тээн БНСУ-ыг зорин эмчлүүлж байсан ч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан орсонгүй.
Харин Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргас
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээллээ.
НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын үйл ажиллагаа явуулдаг 223 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийжээ. Уг хяналт шалгалтад торт үйлдвэрлэл, хүнс, худалдааны байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт, зөвлөмжийг хүргэсэн байна. НМХГ-аас хүнс худалдааны байгууллага, хүүхд
Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1771 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1393, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 160, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 69 бүртгэгдсэн байна.
Он гарсаар авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад 119.5 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалж, 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээллийг АТГ-аас өгөв.
Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ардаа үджээ. Өнгөрөгч 110 жилийн хугацаанд хууль эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд дотоод хэргийн бодлогыг манай улс хэрэгжүүлж ирсэн
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачилгаар Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ.
УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өнөөдөр 22.35 цагийн үед шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа.
Гэмт этгээдийн үйлдлээс болж хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Ийм хүнийг хохирогч гэж хуулиар тодорхойлжээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан
Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, эрчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” сургалтыг өнөөдөр /2021.12.15/ зохион байгууллаа.
E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр шүүгдэгчдийн эцсийн үгийг сонсох үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Прокуророос тэдэнд хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм
Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2019 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1663, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 154, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл ирсэн байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.
Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.12.13/ 1745 гомдол мэдээлэл иржээ. Үүний 1384 нь зөрчлийн шинжтэй, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байна.