Н.Түвшинбаярт, начин Д.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа шилжсэн ч прокурорт буцсан. Түүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргээр 2-8 жилийн ял төлөвлөөд байсан.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг “Эг”-ийн голд 12.15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Сүхбаатар дүүрэгт орших Хангай хотхоны дугаар байрны зүүн талд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Тээврийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан. Тус бичлэгийн талаар цагдаагийн байнууллага "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “...Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй..." гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон хэмээсэн. Энэ дагуу БСШУЯ-наас ажлын хэсэг ажиллан арга хэмжээ авсан
Олимпын аварга Н. Түвшинбаярт зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Улсын начин Э.Энхбат өнөөдөр бурхны орноо заларсан. Үүнтэй холбогдуулан яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа байр сууриа ийн илэрхийлжээ.
Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1858 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1456, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 137, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл ирсэн байна.
УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа. - Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ? - Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж тус хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийхээр прокуроорт буцаасан. Шүүх хурлын дараа Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд Н.Түвшинбаяр 3 тэрбум орчим төгрөг өгөөд байгаа, цаашид ч өгнө” гэх мэдээлэл өгсөн.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд байгаа.
“АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав. -АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна
Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1977 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1596, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 61 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд байгаа.
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна
Авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, түүнийгээ хэлсэн үг, илтгэл, байр суурьтаа хэдэнтээ давтан тэмдэглэснээр 2021 оныг үдэх гэж байна. Нэхэн сануулбал, тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 18-нд болсон Авлигын индексийг бууруулах ажлын багийн анхны хуралдааны нээлтэд “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд бас гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Х.Сонинбаярыг 2 хоногийн өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал өнгөрөгч баасан гарагт Х.Сонинбаяр ажлаа өгөх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргажээ. Түүний хүсэлтийг УДШ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлж, ШЕЗ тус хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд даваа гарагт өргөн барьж ажлаас нь чөлөөлжээ. Х.Сонинбаярыг гэрлийн хурдаар албан тушаалаас нь чөлөөлсөн энэ үйл явдал Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоотой холбоотой ажээ.
Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын 23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ 6 хүний хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов.
Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Цагдаагийн байгууллага хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд найрамдах Хятад ард улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчоо, ӨМӨЗО-ны Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадварыг бэхжүүлэх нь” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1965 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1634, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 164, гэмт хэргийн шинжтэй 75 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн сайн найз улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Энхбат начин найман сарын турш биеийн байдал нь маш хүнд, БНСУ-д эмчилгээ хийлгээд эмнэлгийн орон дээр ухаангүй байдалтай эмчлүүлж байгаад эмнэлэг, эмч нарын саналын дагуу эмчилгээг зогсоон эх нутагтаа ирээд байгаа билээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан. Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Босгын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 304 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км/-т “Босгын даваа”-ны голын мөс цөмөрч автомашин суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 110 км замыг туулан “Тоёота Секюуай” загварын суудлын автомашинтай 5 иргэн Улаанбаатар хотоос “Бурхан Халдун” уул руу явах замдаа Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Мөнгөнморьт сумын төвд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн
Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2077 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1679, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хууль хяналтын байгууллага авлига хээл хахуультай холбоотой зарим мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, АТГ-ын мөрдөгчид байгууллагын хөрөнгийг дураараа зарцуулж олсон орлогоос ашиг авсан, байгууллагын газрыг худалдан борлуулсан, татварын тайлангаар ямар ч бүртгэлгүй төрсөн дүүдээ буцаан олголт хийсэн, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оруулж шалгаруулсан, 120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан, байгууллагадаа урьдчилан байдлаар 47.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.