Хууль эрх зүй
Дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлэв
2022-1-20

Дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан явдал гарчээ. Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр "Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн байна.

Зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван суудлын автомашинтай мөргөлджээ
2022-1-19

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүнсний 4”-ийн ойролцоо зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарлаа. Ослын улмаас 1 иргэн мөргүүлж, зорчигчид гэмтсэн байна

Баян-Өлгийн аймагт Дулааны станцын зуух буудаж, хагарчээ
2022-1-19

  Баян-Өлгий аймагт Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан. Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг

Иргэн, хуулийн этгээдээс 54 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2022-1-19

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв

АТГ: Гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан
2022-1-18

Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирч ажилласан. Авлигатай тэмцэх газар нь гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэлбэрээр ажиллаж БНСУ-ын Авлигатай тэмцэх, хүний эрхийн хороо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Авлигын эсрэг газар, ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв. Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж байна. Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байна

Б.Батцэцэг: БНСУ-д 42,000 Монгол иргэн байдаг атал иргэдийн асуудлыг ердөө хоёр хүн хариуцдаг
2022-1-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаадад суугаа Монгол иргэдтэй харьцаж байгаа хүмүүс голдуу ГХЯ-наас бус бусад байгууллагуудаас томилогддог

ХХЕГ: Минжийн заставт ажилласан УИХ-ын гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан
2022-1-18

“Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ.  Албан мэдээлэлд "Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм

Өнгөрсөн амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил илрүүлэв
2022-1-17

Энэ сарын 15, 16-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгджээ

ШӨХТГ-ын байцаагч нарт гаргасан гомдлыг хангахгүй орхилоо
2022-1-17

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.

 

Өмгөөлөгч Б.Баасанцогтын гомдлыг Дээд шүүх хангахгүй шийдвэрлэв
2022-1-17

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “..

96 хонь хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2022-1-17

Булган аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр 96 тооны хонь алдагдсан хэргийн мөрөөр тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

НПГ: Мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
2022-1-17

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 34 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2022-01-17 11 уншсан
2022-1-17

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 72 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 18 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Зам тээврийн ноцтой ослын улмаас 4 хүний амь нас хохирчээ
2022-1-17

Амралтын өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээг ТЦА-наас ирүүллээ. 2021.01.15,16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

 

ТЦА: Автомашинууд осолдсон хэргийг шалгаж байна
2022-1-16

Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чингүүнжавын гудамж, Gem mall төвийн зүүн замд 2022 оны нэгдүгээр сарын 07-наас 08 нд шилжих шөнө mercedes benz G-500 маркийн автомашины жолооч С нь жолооч Б-ийн эзэмшлийн Toyota Wish маркийн автомашинууд мөргөлдсөн гэх гомдол мэдээллийг шалгаж, замын хөдөлгөөний дүрмийн 3.5г, 10.1 гэсэн заалтуудыг зөрчсөн тул зөрчлийн хэрэг нээн Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Монгол эмэгтэйг зодсон Cолонгос буудлын эзнийг баривчлах тушаал гарчээ
2022-1-14

2022.01.13.-ны өдөр Инчон буудлын эзэнд сэжигтэн яллагдагчийг баривчлан хорих тушаал гарлаа. Тодруулбал 2021.08.19-ны өдөр Инчон хотын буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй буудлын эзэний бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж зодуулсан ноцтой хэрэг гарсан талаар бид таньд хүргэж байсан

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа
2022-1-14

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар  сунгуулах  тухай  саналыг  2022 оны 01 дүгээр  сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022  оны 01 дүгээр сарын  14-ний  өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг  мэтгэлцүүлж  хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /  гэх үндэслэлээр  цагдан хорих  2 дугаар  хугацааг  1 сарын  хугацаагаар сунгаж  шийдвэрлэлээ.

Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-14

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1276, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 140, гэмт хэргийн шинжтэй 74 мэдээлэл бүртгэгдсэн байна.

13 настай Монгол охиныг хүчирхийлсэн дөрвөн сурагчид шийтгэл оноолоо
2022-1-13

Өнөөдөр 2022.01.13-н БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо. 2021.11.27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан

В.Удвал: Манай улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчноор аваад үзвэл цэц гомдлыг хүлээж авах боломжгүй
2022-1-13

Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвалтай ярилцлаа. -АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХЭСЭГ ХҮМҮҮСЭЭС БОЛООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ- -Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус Үндсэн хууль өмнө нь батлагдаж байсан Үндсэн хуулиудаас юугаараа онцлог вэ? -Хүн төрөлхтний түүхэнд ардчилсан Үндсэн хууль, ардчилсан бус Үндсэн хууль хэмээн Үндсэн хуулиудын мөн чанартай холбоотой асуудлуудыг нэлээд хөндөж тавьдаг л даа

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1489 иргэн хохирчээ
2022-1-13

Улсын хэмжээнд 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2365 хэргээр буюу 10.3 хувиар өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1531 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн 55.7 хувь нь Улаанбаатарт, 44.3 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2022-1-13

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авсан байна.

АТГ-ын дэргэд 5 дахь Олон нийтийн зөвлөл ажиллаж байна
2022-1-13

Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана” хэмээн заасан. Энэ дагуу 2007 оноос өнөөг хүртэлх хугацаанд 5 удаагийн Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог

АТГ: 14 яамны цахим хуудсанд үнэлгээ хийв
2022-1-12

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 13 мянга орчим өрхийн 54 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Улсын заан Ц.Баярсайханд гурван жилийн хорих ял оноов
2022-1-12

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ. Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн

Орон сууцанд гал гарч 5-9 насны 3 хүүхэд угаартжээ
2022-1-12

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт 9 настай эрэгтэй Ч, 5 настай эрэгтэй Ч, 7 настай эмэгтэй И нар нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн

Өчигдөр 58 жолооч согтуу жолоо барьж, 214 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-12

Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1728 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1323, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж байна
2022-1-11

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь дараах 3 чиглэлийн хяналт шалгалтыг явуулдаг. Үүнд: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалт Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалт. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар хянан шалгадаг. Авлигатай тэмцэх газар 2021 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна

А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана
2022-1-11

Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв

Дулааны шугамын худгаас хүний цогцос гаргажээ
2022-1-11

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны “Задгай”-д буюу Баянбүрдийн тойргийн ойролцоо дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байжээ.

Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км зам туулан, 3 метр орчим гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.