Хууль эрх зүй
Х.Нямбаатар: Манай улсад 27 мянган ТББ бүртгэлтэй
2022-1-26

Манай улсад одоогийн байдлаар 27 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаа ажээ. Эдгээр байгууллагуудыг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл барьж хэлэлцүүлээд байгаа юм

Өчигдөр 83 жолооч согтуу жолоо барьж, 180 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-26

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1520 гомдол мэдээлэл бүртгэгджээ

АНУ-ын Техас муж нохой гинжлэхийг хуулиар хоригложээ
2022-1-26

2022 оны 1 дүгээр сарын 18-наас техас мужид нохойгоо гадаа гинжлэхийг хориглосон байна. Тодруулбал, "Safe Outdoor Dogs Act" хэмээх хууль нь гадаа аюултай нөхцөлд орхигдож нохдыг хамгаалах зорилготой юм. Тэд 2007 онд ч ийм хуультай байсан бөгөөд одоог хүртэл дүрэм журмаа илүү нохдод ээлтэй болгон өөрчилж байна

Бэлэг тараахыг хориглох зохицуулалтыг сонгуулийн хуульд оруулахаар болжээ
2022-1-26

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүд иргэдэд гарын бэлэг тарааж буй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрийлсэн юм

Мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
2022-1-26

Увс аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-14-нд шилжих шөнө 2 тооны адуу алдагдсан хэрэг гарчээ

Б.Энхбаяр: Ж.Пунцаг хуулийн байгууллагын удирдлагуудын төрөл садны хүмүүсийг доороо ажиллуулж гэмт үйлдлээ замхруулдаг
2022-1-25

Авлигачин Пунцагаас болж жил гарны өмнө УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарсан байдаг шүү. Гэтэл Пунцаг маань авлигачнаа хийсээрээн байсан аж

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 110 дугаарт эрэмблэгджээ
2022-1-25

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2021 оны дүнг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дэлхий нийтэд зарлав. Үнэлгээгээр нийт 180 улс орны авлигын төсөөллийн индексийг боловсруулснаас 56 улс орон 50-аас дээш оноо авчээ

Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна
2022-1-25

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2022-1-25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 15:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татжээ
2022-1-25

АТГ-аас өчигдөр орой явуулсан шалгалтын хүрээнд УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг холбогдох бас нэгэн албан тушаалтны хамт caaтyyлcaн байна. АТГ-аас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ж.Пунцагийг а влига, албан тушаалын хэрэгт холбогдуулан caaтyyлcaн” гэж мэдээллээ. Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт ша лгагдаж байсан тухай мэдээлэл бий

Өчигдөр 64 жолооч согтуу жолоо барьж, 169 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-25

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1630 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1262, хулгайтай холбоотой 38, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 134, гэмт хэргийн шинжтэй 99 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Орон сууц мөргөсөн зам тээврийн ослыг шалгажээ
2022-1-25

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Mersedes benz G-class машинаар орон сууцны барилга мөргөсөн осол гарчээ
2022-1-24

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талын "KH apartment" хотхон Mersedes benz G-class машинаар орон сууцны барилга мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Энэ ослын талаарх дуудлага 16.40 цагийн албанд Тээврийн цагдаагийн албанд иржээ.“Эмэгтэй жолооч машиндаа хүүхэдтэйгээ байсан

Эрүүгийн 260 хэргийг шүүхэд шилжүүлжээ
2022-1-24

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 211 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 472 даалгавар бичгээр өглөө. Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2283 хэрэгт хяналт тавьж, 260 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв

Өчигдөр 74 жолооч согтуу жолоо барьж, 216 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-24

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1636 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1292, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 112, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хот руу 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ
2022-1-24

“Таван толгой түлш” компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал танилцууллаа. “Тус компани хэрэглэгчдээс ирсэн 5,100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн

АТГ: "Улаанбаатар дулааны сүлжээ", "ТЭЦ-4" , "ТОСК"-ийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна
2022-1-24

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд гэмтжээ
2022-1-24

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртсэн байна

Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бүртгэхийг хуулиар хориглоно
2022-1-24

Саяхан завсарласан УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна
2022-1-22

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан  суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв
2022-1-22

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.

Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ
2022-1-22

Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн
2022-1-21

Авлигатай тэмцэх газар 2021 онд мөрдөн шалгах чиглэлээр ямар үр дүнтэй ажилласан бэ? Хэчнээн хэрэг шалгаж шийдвэрлэсэн бэ?Баянзүрх дүүргийн иргэн Ц.Баяртунгалаг  Дээрх асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дараах хариултыг өгөв:Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн

Нийт шүүгчийн хуралдаан хойшлогдлоо
2022-1-21

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 1  дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо

Тэтгэврийг ойрын хугацаанд нэмэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэрийг судлах ажлын хэсэг УИХ-аас байгууллаа
2022-1-21

Инфляци хоёр оронтой тоо давж огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Гэвч энэ оны улсын нэгдсэн төсөвт цалин тэтгэвэр нэмэх зардлыг тусгаагүйн дээр хүүхдийн мөнгөнөөс эхлээд зарим төрлийн халамжийг багасгаж байж нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд хэлсэн

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав
2022-1-20

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 535 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

АТГ: Улсын хэмжээнд 46807 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлнэ
2022-1-20

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргасан Х.Идэр, Д.Отгонбаяр нарыг шүүгчээс түдгэлзүүллээ
2022-1-20

Өмгөөлөгч Б.Баасанцогт цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргахад хамт байсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын зөрчлийг Шүүгчдийн сахилгын хороогоор хэлэлцлээ.

Улмаар шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулж шийтгэлээ.

АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ийн албаны дарга Ж.Пунцагийг саатуулжээ
2022-1-20

АТГ-ын албан хаагчид өчигдөр орой /2022.01.19/ Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байна. Учир нь Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ

"Э.Бат-Үүлд ял оноосон тогтоол анхан шатны шүүхээс одоо болтол ирээгүй"
2022-1-20

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.