Монгол улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, стратегийн гол бүтээгдэхүүний зах зээлийн 20 гаруй хувийг дангаар ноёрхож буй “Трафигура” гэх компани бий. Үндэстэн дамнасан энэ компани Монгол улсад оруулж ирж буй нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирж, их хэмжээний ашиг олж байгаа
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.
Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.
Энэ дагуу 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.
Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно.
Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.
Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.
Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Хоёрдахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.
Гуравдахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй хүмүүсийн бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing Засгийн газраас энэ сарын 19-нд Улсын Их Хуралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг хяналтад авах зорилгоор “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 32 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 27 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 164 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 106 нь Улаанбаатарт, 58 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хасаж тэдний шийтгэлийн хугацаа дуусаад хоёр сар болсон байна. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд оролцох гэж очсон боловч зарим бөхчүүд эсэргүүцэн тэднийг барилдуулаагүй. Улмаар цагаан сарын барилдаанд мөн зодоглоогүй
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1333, хулгайтай холбоотой 39, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122, гэмт хэргийн шинжтэй 109 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг сулалаа. Тодруулбал, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан/ , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авчээ. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус яамны чиг үүрэг болоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярилцлаа. -Манай улс салбар бүрийн асуудлыг хариуцсан яамдтай. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байна
Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. -Шүүх "Таны амь насыг хамгаалахын тулд цагдан хорьж байна" гэснээ бүр халтай нөхцөл байдалд оруулж байгаа нь харамсалтай- -Амь нас нь хэзээ ч эрсдэж болзошгүй хүнийг шүүхээс цагдан хориод байгаа жишээг та олон нийтэд хуваалцсан байсан. Манай хууль шүүхийн практикт ийм тохиолдол нэг бус гарсан
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг Дундговь аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Энэ сарын 11-н буюу өнгөрсөн баасан гаригт Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарсан. Онцгой байдлын албан хаагчид шуурhай ажиллаж, галыг унтраасан байдаг. Уг галд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын оройн 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан юм.
Тэгвэл шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Тодруулбал, 34 настай, эрэгтэй, Э гэгч нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна.
Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хилээр гарахыг нь хориглосон. Тэгвэл түүнийг хилийн хоригийг өнөөдөр шүүхээс цуцалжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А, малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тус өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоосон
Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл идэвхжиж байна.
Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “Цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 596 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 574 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт нийт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын яс хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан” гэх мэдээлэл тус аймгийн иргэнээс бүртгүүлжээ.
Энэ сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын үед “Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн мөрөөр Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14–ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өнөөдөр /2022.03.14/ Монголын Ардчилсан холбооноос АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МоАХ-ны даргаар сонгогдоод буй Д.Монголхүү “Х.Баттулгын асуудалд холбогдуулж, УИХ-ын гишүүдэд болоод гурван шатны хуулийн байгууллагад шаардлага хүргүүлж байна. УИХ-ын гишүүдэд шаардлага өгч буй шалтгаан нь: Тэд өөрсдөө хууль боловсруулдаг
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ. Харин шүүгдэгч Ш.Батхүүд найман жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 596 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна