Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “толгой өвдөх, хоолой хатах, хоолой сөөнгөтөх, бөгшүүлж ханиалгах, хуурай эсвэл цэртэй ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн ч болов шинжилгээ өгөөд үзээрэй
Өнөөдөр /2022.01.10/ Улаанбаатар хотод 160 суурин цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 995 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт гуравдахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины дөрөвдүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “омикрон” хувилбарын улмаас нас барсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдээд байгаа тул хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ. “Омикрон”-ыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хүндээр өвчлүүлэх магадлал байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байгаа юм. Гэхдээ хүмүүс олноороо халдвар авах нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ихээх нэмэгдүүлнэ гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулсан байна. Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19” халдварын нэг сая гаруй тохиолдол илэрснийг мэдэгдсэн юм. ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 71 хувиар, Америкт 100 хувиар өсжээ. Түүнээс хүндээр өвчилсөн тохиолдлуудын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ. “Хэдийгээр “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа ч энэ нь хөнгөн гэж үзэх шалтгаан болохгүй” гэж Т.Гебрейесус пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Учир нь “омикрон” өмнөх хувилбаруудын нэгэн адил хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахад хүргэж байна. Үнэн хэрэгтээ халдварын цунами өргөн хүрээг хамран хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна” гэжээ. “Омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс ч халдварлаж байгаа юм
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн еранхий захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна
Өнөөдөр Улаанбаатар хотод 160 суурин цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Нансалмааг онцолж байна. Хүүхдийн нүдний мэс засалч мэргэжлээр 18 жил ажиллаж байгаа. Түүний баримталдаг зарчим бол хүний албан тушаал, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь харж харьцах аж.
Коронавирусийн омикрон хувилбар 138 улсад бүртгэгдсэн байна. Энэ вирусийн улмаас нас барсан хүний тоо 108 хүрчээ
Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлэв.
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна" гэв.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 339 нь Улаанбаатар хотод,212 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 19 байна. Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар 2 хүн энджээ.
Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 160 суурин цэг ажиллана. Эдгээр цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойрбайрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Сүүлийн хоёр хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдлээ. Оны өмнө 250 руу орсон халдварын тархалт өнгөрсөн хоногт 585 болж, гурван хүн эндлээ
Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1,578 хүн цана, чарганаас унаж бэртжээ
Он гарсаар халдварын тоо ихэсч байна. Энэ нь
Засгийн газрын өнөөдрийн /2022.01.05/ хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийх тухай ярилцсан байна.
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай улирлын болон томуугийн дэгдэлт их ихэсжээ. Тодруулбал, улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай буюу томуугийн идэвхжлийн түвшинд байгаа аж
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагджээ.
Энэ сарын 05-наас 09-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр /2022.01.05/ Улаанбаатар хотод 161 суурин цэгт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
ДЭМБ-аас зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг тамифлю эмийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. ДЭМБ коронавируст халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон “КОВИД-19” цар тахлын томоохон давалгааг давахад ДЭМБ-аас үзүүлсэн бодлого, төлөвлөлтийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг албаныхан онцлов. Уг зөөврийн хэт авиан оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар, өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой
Энэ сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр /2022.01.04/ Улаанбаатар хотод 165 суурин цэгт 166 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба есдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм
Шинэ оны босгон дээр эх орондоо бүл нэмж, 189 шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал, он солигдох мөчид улсын хэмжээнд 188 эх амаржиж 189 хүүхэд төрсөн байна
Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг
БНСУ-ын ерөнхий сайд Ким Бу Гём 31-ний өдөр Сөүл хотын засгийн газрын ордонд болсон Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хурлыг даргалж, “Аймшигтай хурдацтай тархах чадвартай Омикрон мутац вирус улс оронд минь тархаж, газар авахаас өмнө урьдчилан сэргийлэх хугацаа бидэнд хэрэгтэй байна"гэж хэлсэн байна.
Монгол Улсад халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй. Хурлыг нээж ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид 1924 оноос хойш өргөжин тэлсээр 20 алба, 40 тасаг, нэгж, 800 гаруй ажиллагсадтай өнөр хамт олныг бүтээжээ. 2021 оны хувьд удирдлагын баг гадаад, дотоод хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэх, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ хийх орчин бүрдүүлэх, Эрх зүйн бичиг баримтын шинэчлэлүүд хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллалаа