Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Хоногт 1673 тохиолдол илэрч, нэг иргэн нас барав. Нийт тохиолдлын 1083 нь Нийслэлд, 590 нь орон нутагт бүртгэгдсэн юм
АНУ-ын цэргийн эмч нар Ковид-19-ийн эсрэг шинэ вакцины эмнэлзүйн туршилтын эхний үе шат амжилттай болсныг зарлав.
Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод суурин 158 цэгт 158 багийн 737 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Цусны даралт ихсэлтийн шалтгаануудын нэг нь цусан дах холестерин, триглицеридын хэмжээ их байх юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа
Омикроны улмаас гэрийн тусгаарлалтад байгаа хүнд дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандах. Үүнд: 1.Амьсгал давчдах, бачуурах, амьсгалын тоо олшрох, 2.Уруул, ам хамрын гурвалжин хөхрөх, 3.Дотор муухайрах, дүйнгэтэх, тэнцвэр алдагдах, 4.Толгой эргэх, ухаан балартах, хэт унтаа болох, 5.Их ханиалгах( хуурай болон цэртэй), 6
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ковид-19 халдварын омикрон хувилбараар өвчилж гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах талаар ЭМЯ-наас зөвлөмж гаргажээ.
Коронавирусийн омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай
ДЭМБ-ын мэргэжилтнүүд COVID-19-ийн омикрон омгийн халдвар нь өндөр настан болон вакцинд хамрагдаагүй хүмүүст ихээхэн эрсдэл учруулж байна гэж мэдэгдэв.
Өнөөдөр /2022.01.13/ Улаанбаатар хотод суурин 160 цэгт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
уучлаарай Сонгдо “зүрх мартахгүй” төсөл: өдөр бүр 2 хагалгаа орж байсан .. биднээс хамаарахгүй: хиймэл уушиг зүрхний ком өгдөг компаний ачаа тээвэр саатсан тул энэ 7 хоногт 10 нярай ороод, ирэх 7 хоногт 20кг-с дээш 10 хүүхэд ороод түр зогсох н ээ .
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын баг байгуулав. Тус ажлын баг гаргасан дүгнэлтээ стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болголоо. Мөн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлыг товчоор тоймлон хүргэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа
Идэр гурван ес үргэлжилж байгаа энэ үед зөвхөн дэлхийн дахинаа тархаад байгаа “Ковид-19” цар тахал иргэдийн дунд үүсээд байгаа юм биш. Даарч хөрснөөс шалтгаалж амьсгалын замын олон төрлийн өвчин ид “хүчээ авч” байна
Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд зарим өрхийн эмнэлэг эмийн багц олгохгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан
Манай улсад Ковид19 халдварын омикрон хувилбар бүртгэгдэж, цар тахлыг дараагийн давлагаа эхэллээ. Энэ хувилбараар өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгаа талаар албаныхан мэдээлээд буй. Шинэ хувилбарын шинж тэмдэг болон эмчилгээний талаар мэргэжлийн хүмүүс юу хэлснийг түүвэрлэн хүргэж байна. Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: Омикрон хүүхдэд илүү эрсдэлтэй Ерөнхийдөө тухайн хүний өвчлөл, ямар үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан эсэхээс хамаарч хүндрэлийн байдал дельта хувилбартай харьцуулахад 15-75 хувиар хөнгөн байгаа
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн олон нийтийн сүлжээндээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг орчин үед залуусын дунд ихээхэн дэлгэрээд байгаа электрон тамхийг их хэрэглэж байна гэж эцэг эхчүүдэд анхааруулав.
Коронавирусийн Омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,818 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ.
Америкийн мэс засалчид дэлхийн анхны туршилтын хагалгааг хийж, генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ. Энэ бол Дэвид Беннетийн амьд үлдэх цорын ганц боломж гэж эмч нар хэлж байна - шилжүүлэн суулгах мэс засал хийлгээгүй бол тэр үхэлд хүрэх нь гарцаагүй. Мэс заслын эмч нарын мэдээлснээр долоон цаг үргэлжилсэн хагалгааг гурван өдрийн өмнө Беннетт хийсэн бөгөөд одоо түүний биеийн байдал сайн байгаа аж. "Миний хувьд үхэл, шилжүүлэн суулгах хоёрын хооронд сонголт байсан" гэж хагалгааны өмнөхөн 57 настай Беннетт хэлэв
Хүүхэд, гэр бүлийн гишүүдийг халдвараас сэргийлэх аргуудыг хүргэж байна.
Зинт Клиникийн эмч Т.Навчаа томуу, томуу төст өвчнүүдийн ялгаа тэр дундаа хүүхдийг хэрхэн асрах, гэрээр эмлэх талаарх зөвлөгөөг хүргэлээ. Тэрээр "Томуу, ханиад хоёр өөр өвчин бөгөөд томуугийн инфлүнза вирусаар үүсгэгдэж байгаа нь томуу, бусад 200 гаруй төрлийн вирусаар үүсгэгдсэнийг нь томуу төст буюу ханиад шуухинаа гэнэ. Томуу үүсгэх инфлүнза вирус нь 12 хувь, коронавирус 12 хувь, риновирус нь 40 хувийг тус тус эзэлдэг. Хавар, намар, өвлийн цагт хүүхдүүд коронавирусаар өвддөг учир дархлаа суусан, өдгөө туссан ч хүндрэх нь бага байна. Аденовирус нь нуухтаж, нүд улайж загатнадаг шинж тэмдэгтэй
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн сүүлийн хувилбар болох “омикрон” дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Харин манай улсад нэгдүгээр сарын 9-нд таван тохиолдол бүртгэгдсэнээр дөрөв дэх давалгаа эхэлж байгааг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлсэн
Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо
Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хам шинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй. Тэгвэл монгол эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2021 арван нэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ. АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд, ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүнг өнгөрсөн сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэсэн байна. Дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж, дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсан. Судалгаанд 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5000 иргэнийг насны ангиллаар, санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ. Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна. Судалгаанд хамрагдсан 5000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр хүний биед үүсдэг
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 649 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 396,456 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 10 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 639 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 465 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,001 хүн эндээд байна