Хүүхдийн дэлгэцийн донтолтын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга мэдээлэл өглөө. Цахим тоглоомд донтсон хүүхдийн 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд бол насны хувьд 5-8 дугаар ангийн сурагчид дийлэнх хувийг эзэлж байна. Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг тархины бүтцийн эмгэг өөрчлөлт үүсдэг
Өнөөдөр /2022.01.26/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Э. Ананд хүүгийн эмчилгээний зардалд зориулан “ Сүхбаатар аймгийн төлөөлөл,хурдан удмын угшил сайтай 4 хүлгийн 100 хувийн хандив”-ын хонжворт сугалаа 2022 оны 1-р сарын 30-ны өдөр Малчин тв, Товч.мн мэдээллийн сайтаар шууд дамжуулна
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,080 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Хэрэглэсэн амны хаалт, бээлийг ил задгай хаяж болохгүй.
2022 оны 1 дүгээр сарын 24-30-ны өдөр Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр /2022.01.25/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Одоо Omicron хувилбар болох BA.2 нь Данийн бүх Omicron тохиолдлын бараг тал хувийг эзэлж байна.Одоогоор Omicron-ийн BA.1, BA.2, BA.3 гэсэн гурван дэд хувилбарыг тодорхойлсон. Дэлхий даяар BA.1 нь Omicron тохиолдлын ихэнх хувийг эзэлдэг
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Өнөөдөр /2022.01.24/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй. 1. Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалалт бөгөөд 100 хувь таныг коронавирусээс хамгаалж чадахгүй
Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.
Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3282 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 163 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 2150 нь Улаанбаатар хотод, 1132 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ
Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас онцгойлон анхааруулж байна. МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан хэлэхдээ, “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг
Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа:- Халдварын цар тахал удаан үргэлжилж, сүүлийн омикрон хувилбарын дэгдэлт эрчимтэй байгаа үед та бүхэндээ хэд хэдэн зөвлөгөө өгье. ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд өнөөдрийн байдлаар халдварын хамгийн өндөр эрчтэй давлагаа явж байна хэмээн тодорхойлсон
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна
Германы эрдэмтэд цуврал судалгааны дараа корона вирусийг урьдчилан сэргийлэх замаар таслан зогсоох боломжтой гэж мэдээллээ. Тодруулбал, Корона вирус нь 2022 оны SARS вирус шиг уушгинд үржигүй, харин халдварын эхний долоо хоногт хоолойд ихээхэн тархдаг болохыг тэд тогтоожээ.
Коронавирусний "омикрон" хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв
Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм
Өнөөдөр /2022.01.20/ Улаанбаатар хотод суурин 158, түр 2 цэгт 160 багийн 748 эмч, ажилтан ажиллаж, 8100 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Цагаан сарын баяраа гэр гэртээ тэмдэглэхийг засгийн газраас албан ёсоор уриалж байна. Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачуудад хүнд тусаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй
Омикроны дэгдэлт нэмэгдэж сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шинээр илэрч буй тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр:
Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг ХӨСҮТ-өөс хүргэж байна.
Коронавирусийн илрэх хувь оны өмнөх байдлаас 4-5 дахин нэмэгдсэн байна. Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ажлын газар болон гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгаа тохиолдол 80-90 хувь байна. Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ 60 хувь нь халдвар авсан гэсэн судалгаа байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж чанарын шаардлага хангасан маск хэрэглэх хэрэгтэй.
Б.БЯМБАЖАРГАЛ Коронавирусийн халдвараар өвчилсөн жирэмсэн эхчүүдэд үүсч буй сөрөг нөлөөлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн хяналтын эмч Х.Хулантай ярилцлаа. -Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдолд ямар хүндрэл гарч байна? -Коронавирусээр өвчилсөн болон өвдөөд эдгэрсэн жирэмсэн эхчүүд зүрх дэлсэх, ядарч сульдах, хатуурал өгөх зовиур илэрч байгаа. Жирэмсний эрт хугацаанд цус алдах, доошоо тонус өгөх, өсөлтгүй болох тохиолдол цөөн гарсан
Миний хувьд энэ сэдвээр бичилгүй сар гаруй болчихжээ. Учир нь өнгөрсөн оны намар оргил үедээ давалгаалж байсан "Дельта" хувилбар оны сүүлч буюу тодруулбал арваннэгдүгээр сарын төгсгөлөөр цар тахлыг хумиж чадлаа гэж хэлэхээр түвшинд очсон л доо. Нээрээ ч хоногт нэг, хоёр зуу түүнээс бага тохиолдол бүртгэгдэж нас баралтгүй үе ч байсан
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 412,677 болж нэмэгдлээ. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,344 нь Улаанбаатар хотод, 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ
Өнөөдөр /2022.01.18/ Улаанбаатар хотод суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан. Ажлын баг ХӨСҮТ-д өчигдөр ажиллалаа. Тус төв 545 ортой. Үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Одоогоор нэн хүнд 5, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13, хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон омикрон хувилбараар өвчилсөн иргэд байна. Мөн ажлын баг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа