Коронавируст халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 3234 хүн өвчилж, найман хүн барж, нийт нас баралтын тоо 1001 болжээ. ЭМЯ-аас ковидоор нас барсан иргэд бүгд архаг хууч өвчтэй байсан нь коронавирустэй хавсарч улмаар нас барсан гэх тайлбарыг хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэгт тус бүр 500 ширхэг буюу 83 мянган түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ. Мөн 21 аймаг тус бүр 1000 ширхэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд тус бүр 1000 оношлуур өглөө
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3234 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1785 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1449 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй найман хүн нас барсан байна
Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 183, II тунд 600, нэмэлт сэргээх тунд 4637, нийт 5420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна
Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе. (2021.09.15) Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2737 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 21-ээс дээш насны 10 хүн /6 эмэгтэй, 4 эрэгтэй/ ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл: 21-40 настай-1 41-60 настай-4 61-80 настай-3 80-аас дээш-2 Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатарт - 1645 Орон нутагт - 1092 Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 5680 хүн эдгэрчээ
Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 15-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил
Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна
Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6266 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
COVID-19 халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй Арбидол эмийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Саяхан коронавирусын эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна
Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе. (2021.09.14) Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2939 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 21-ээс дээш насны 10 хүн /6 эмэгтэй, 4 эрэгтэй/ ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл: 21-40 настай-141-60 настай-161-80 настай-580-аас дээш-3Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатарт - 14041Орон нутагт - 1534Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 4825 хүн эдгэрчээ