Эрүүл мэнд
ЭМЯ: Өнгөрсөн хоногт шинээр 2,612 хүн COVID-19-өөр өвчилж, 12 хүн энджээ
2021-9-24

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,612 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289,929 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,292 нь нийслэл хотод, 1,320 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 5,844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,098 хүн эндээд байна

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно
2021-9-24

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ

Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг тариулаад байна
2021-9-24

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518 хүн, нийт 1985 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Дархлаажуулалтын суурин 29 цэг ажиллана
2021-9-24

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна
2021-9-23

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач,  мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.  Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх,  үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.  Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн  тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна.  Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.  ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах,  халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал

ЭМЯ: Шинээр 3361 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
2021-9-23

ЭМЯ-наас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр 4000 гаруй иргэнийг дархлаажуулна
2021-9-23

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

ЭМЯ: Халдварын 3416 тохиолдол батлагдаж, 14 ХҮН НАС БАРЛАА
2021-9-22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.22/ цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.  Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 3416 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэлд 1896 тохиолдол, орон нутагт 1518 тохиолдол бүртгэгджээ

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна
2021-9-22

Коронавируст халдварын эсрэг нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ. Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон "Файзер"-ын вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна.    Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орон нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
2021-9-22

Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр суурин 35 цэгт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2021-9-21

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах  зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгохоороо онцлог юм. Сургалтанд 21 аймаг, есөн дүүргийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, энэ сарын 20-оос 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс энэхүү сургалтанд ам сайтай байсан бөгөөд аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа сургалтын үеэр илэрхийллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон:  “Гурван өдөр зохион байгуулагдах тус сургалтаар сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, тэр дундаа ковид-19 цар тахлын үед сүрьеэгийн эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн өмнөх  жилүүдэд аймгуудын эрт илрүүлэг зохион байгуулсан туршлага дээр үндэслэн цаашид  юуг анхаарах ёстой талаар голчлон мэдээлэл өгч байна

ЭМЯ: Халдварын 2543 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа
2021-9-21

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2543 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1342 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1201 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй 13 хүн нас барсан байна

Б.Ууганбаяр: 3 дугаар тундаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэдийн дархлаа тогтоц маш өндөр гарч байна
2021-9-21

   Манай улсын хэмжээнд гуравдугаар тунг Синофарм болон Файзер вакцинаас сонгон тариулаад байгаа.

Дархлаажуулалтын суурин 39 цэг ажиллана
2021-9-21

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 39 цэг 9:00-17:00 цагт ажиллана.

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
2021-9-21

Өнөөдөр ажиллах шинжилгээний явуулын болон суурин цэгүүдийг танилцуулж байна

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ
2021-9-20

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.   Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэж байна.   ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ   Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.   ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ   • Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.   ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД:   • Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг. • Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна. • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.   ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ   • Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг

Эмнэл зүйн сургагч багшийн 33 дах удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2021-9-20

Эмнэл зүйн сургагч багшийн 33 дах удаагийн сургалт 2021 оны 09 сарын 15-аас 17-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

ЭМЯ: 2851 тохиолдол бүртгэж, 11 хүн нас баржээ
2021-9-20

ЭМЯ-ны мэдээллийг хүргэж байна:Сүүлийн 24 цагт 2851 тохиолдол бүртгэж, 11 хүн нас барлаа. Биеийн байдал нэн хүнд 367 иргэн байна

Нийслэлийн хүн амын 10 хувь III тунд хамрагдсан байна
2021-9-20

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.19/ коронавирусний эсрэг вакцины

Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
2021-9-20

Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунд 762, нийт 946 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2863 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65271 (73.4 хувь), 16-17 насны 25749 (76 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж, 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

ЭМЯ: Халдварын 2893 тохиолдол илэрч, 13 иргэн нас барлаа
2021-9-18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ

Есдүгээр сарын 18-нд шинжилгээ авах цэгүүд
2021-9-18

2021 оны есдүгээр сарын 18-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя. 

12-15 насны 65.048 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ
2021-9-18

Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 17-нд нийслэлийн хэмжээнд I тунд 188, II тунд 628, нэмэлт сэргээх тунд 4135, нийт 4951 иргэнийг дархлаажуулжээ. 

Бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-9-18

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод суурин 37 цэгт 58 багийн 287 эмч, ажилтан ажиллаж, 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана

Үндсэн мэргэшлийн 4 чиглэлээр шинээр суралцах эмч нарт томилолт гардуулав
2021-9-17

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдалтай холбоотой Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан Эрчимт эмчилгээ судлал, Эмнэл зүйн эмгэг судлал, Яаралтай тусламж судлалын үндсэн мэргэшлийн чиглэлээр эмч нарын сургалт эрхлэх байгууллагаа сонгох үйл ажиллагааг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулан томилолт олгов. Сургалт 2021 оны 09 дүгээр сарын 20-нд эхэлнэ

ЭМЯ: Халдварын 2796 тохиолдол батлагдаж, ЕСӨН хүн нас барлаа
2021-9-17

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2796 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1154 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1632 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй есөн хүн нас барсан байна

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нь нутагшмал вирус болох эрсдэлтэй. Хамтран амьдрах болно
2021-9-17

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал /2021.09.17/ боллоо. Тус хуралдаанд гавьяат эмч А.Амбасэлмаа оролцлоо.    Тэрбээр "Цар тахлын аюул дэлхийг хөмөрсөн

Д.Баярболд: Орой 22:00 цагт хөл хорьсноор халдварын тархалт 20 хувь буурна
2021-9-17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.  Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа дунджаар 13 мянга гаруй иргэн хамрагдаж байна. Томуугийн эсрэг вакцин болон халдварын эсрэг вакциныг цэг давхцуулахгүйгээр зохион байгуулж байна

Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
2021-9-17

Энэ сарын 16-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 134, II тунд 547, нэмэлт сэргээх тунд 3611, нийт 4292 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь юм. Зорилтот бүлгийн буюу 2851 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64776 (72.9 хувь), 16-17 насны 25652 (75.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Томуугийн вакцинд 22 мянган иргэн хамрагджээ
2021-9-16

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.