Эрүүл мэнд
ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 161 хүнээс халдвар илэрчээ
2022-3-9

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 161 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ
2022-3-9

Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн  496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 189 иргэн халдвар авчээ
2022-3-8

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 189 тохиолдол батлагдав. Нас баралт бүртгэгдээгүй.

Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон
2022-3-7

-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна
2022-3-7

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, Томуу, томуу төст өвчин болон Ковид-19 халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 190 хүн халдвар авч, хоёр иргэн нас баржээ
2022-3-7

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 190 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

УХТЭ зүүн бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ байгууллаа
2022-3-6

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022”- ыг зохион байгуулж байна. УХТЭ өнөөдөр зүүн бүсийн таван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь болон Улаанбаатар хотын зүүн бүсийн дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдтэй гурван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нар болон Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин, Дорноговь аймгийн НЭ-ийн дарга Э.Ундармаа, Говьсүмбэр аймгийн НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ, Хэнтий аймгийн НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, Сүхбаатар аймгийн НЭ-ийн дарга Д.Мөнхзул, Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, Багануур дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Багахангай дүүргийн ЭМТ-ын дарга Х.Ганбат  болон бусад албаны хүмүүс оролцлоо.  Уулзалтын эхэнд УХТЭ Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган 2021 онд шинээр хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж илтгэл тавьж хамтран ажиллах саналуудаа хуваалцлаа. Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа төвлөрсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна

УГТЭ: Баруун бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН ажиллах САНАМЖ байгууллаа
2022-3-6

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 03-аас эхлэн үргэлжилж байна. 2022 оныг ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа аж. Энэ хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд 21 аймаг, 9 дүүргийг хуваарилан авч, чадамжийг нь сайжруулах, төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох уулзалт, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд УГТЭ-ийн эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Батгэрэл манай улсын тэргүүлэх зэргийн өвчлөлийн талаар оролцогч нарт танилцуулга хийлээ. Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд УГТЭ-ээс хүсч буй дэмжлэг, туслалцаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Хөвсгөл аймгийн зүгээс эмчилгээний хоол хүнсний тал дээр зөвлөмж, судалгаа хамтарч хийх, эрчимт, яаралтай түргэн тусламж дээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах, инженер техникийн зөвлөмж авах, Сэлэнгэ аймгийн зүгээс хүний нөөцийн хувьд 70 хүртэлх хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа учраас УГТЭ-ээс зөвлөх үйлчилгээ авах, хөдөө орон нутагт ажлын байранд нь багаар ирж дадлагажуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын саналаа хэлж байсан юм

Ц.ТӨМӨР-ОЧИР : УГТЭ найман аймаг, 2 дүүргийн эмнэлгийн чадвахыг САЙЖРУУЛЖ, зөвлөн ТУСАЛНА
2022-3-6

Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ) найман аймаг, хоёр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай сүлжээ үүсгэн, мэргэшүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг нь чадвахжуулах болон ажиллан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалтын үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид та бүхэнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулж, гурван жил тогтвортой үйл ажиллагааг хангахаар санамж бичгийг байгуулж байна. УГТЭ-ийн зүгээс хамтран ажиллаж буй эмнэлгүүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг чадвахжуулах, сургах, зөвлөн туслах, орон нутагт эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд нь дэмжих, техник, технологийн ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ажлуудыг хийхээр төлөвлөсөн

Эрүүл мэндийн яаманд хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
2022-3-4

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 тушаалаар байгуулагдсан Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 323 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2022-3-3

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 323 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 169 нь Улаанбаатар хотод, 154 нь орон нутагт байна. Мөн нэг хүн архаг хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар энджээ. Одоогоор 2104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 564, жирэмсэн эх 107 байна

"Зүрх мартахгүй" төсөл Эрдэнэт хотод Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр болжээ
2022-3-2

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас чинад” багийхан Эрдэнэт хотод  гуравдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр болжээ.

Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн НЭМЭЛТ ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ олгосон
2022-3-2

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. Гэрэл зургийг: Г.Санжааноров Ярилцсан сэтгүүлч: Д.Гансаруул   НЭГ. Энэ ондоо багтаан судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлж, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулна   -Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн

Б.Болдсайхан эмчээр мэс засал хийлгэсэн Киргиз хүүхдүүд эдгэжээ
2022-3-2

Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмчийн удирддаг "Хязгаараас чинад" төслийн баг зүрхний хагалгаагаа хийсээр байна. Тэднийг Киргиз улсаас хоёр хүүхэд зорьж ирэн хагалгаагаа хийлгээд байгаа юм

Хараагаа хайрлаж, дэлгэцийн хамаарлыг хязгаарлая
2022-3-2

 Саяхан сэтгэл эмзэглүүлэм судалгаа гарчээ. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх мөнх ирээдүй” төрийн бус байгууллагаас 13-17 буюу өсвөр насны 2000 хүүхдэд судалгаа явуулж, эрүүл мэндийн үзлэг хийхэд 37 хувь нь хараа суларсан гэсэн оноштой гарчээ

П.Ганчимэг: Иргэд оношилгоо, шинжилгээнийхээ хариуг ЦАХИМААР авах боломжтой болсон
2022-3-1

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын эмнэлгүүд дотроосоо цахим шилжилтэнд түрүүлж алхсаар ирсэн билээ. Эрүүл мэндийн яамнаас баримталж буй Эрүүл мэндийн цахим шлжилтийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэгтэй ярилцлаа. -Танай эмнэлгээс эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж хэвшүүлсэн

ЭМЯ: 166 хүнээс коронавирус илэрчээ
2022-2-28

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 160 шинэ тохиолдол батлагджээ.   ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 111 нь Улаанбаатарт, 52 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 22 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ.  Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 320 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа
2022-2-27

Улсын хэмжээнд коронавируст халдварын 320 шинэ тохиолдол батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинээр илэрсэн халдварын  138 нь нийслэлд 182 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 9,457 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм

Жилд 145-155 хүн хавдрын улмаас амь насаа алдаж байна
2022-2-24

Сүүлийн жилүүдийн статисик мэдээнээс харахад аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болсон байна. Тодруулбал жилдээ 145-155 хүн хавдрын улмаас амь насаа алдаж байгаа аж.   Иймд аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг нарийвчлан судлаж өвдөхөөс нь өмнө сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллаж байна

С.Амарсайхан: 'Эрдэнэт Медипас'-ийг улсад буцааж, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгоно
2022-2-24

С.Амарсайхан: 'Эрдэнэт Медипас'-ийг улсад буцааж, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгоно           “Эрдэнэт” үйлдвэрийн 69.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан “Эрдэнэс медипас” эмнэлэг, 50 айлын орон сууц, 54 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэл зэрэг төрийн өмчийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үнэгүй хувьчилсан байна. Тиймээс тус эмнэлгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өмчид буцаан авч, ЭМЯ-ны харьяанд шилжүүлэн бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгохоор болжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Эрдэнэт медипас" эмнэлгийг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг ажилчдын үзлэг хийх нэрийдлээр авсан байна

ЭМЯ: Халдварын 497 тохиолдол батлагдаж, 2 иргэн энджээ
2022-2-24

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 497 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 257 нь нийслэлд, 240 нь орон нутат батлагдсан байна

Улаанбаатар хотод суурин дархлаажуулалтын157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана
2022-2-23

Улаанбаатар хотод суурин дархлаажуулалтын157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана  Eaglenews  2022-02-23 07:00:39  0 Өнөөпдөр Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Өнөөдөр дэлхийн иогийн өдөр
2022-2-22

2000 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн иогийн өдөр” /World Yoga Day/ болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг анх Германы Берлин хотд амьдардаг иогийн багш Самира Радси /Samira Radsi/ санаачилсан

Вакцин хийлгээд хэр хугацааны дараа цусаа өгч болох вэ
2022-2-22

Коронавируст халдвараар өвчилсөн болон вакцин хийлгэснээс хэр хугацааны дараа цусаа өгч болох талаар ЦССҮТ-өөс мэдээллээ. Хэрэв та вакцин тариулсны дараа хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа хандивлаж болох юм байна

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна
2022-2-21

Нийслэлийн хэмжээнд хэмжээнд коронавирусийн халдварын нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний тархалт ямар байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан

Орхон аймгийн БОЭТ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулж байна
2022-2-21

Орхон аймаг нь БОЭТ-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн.   Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна.   Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр,  сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан  орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.    Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр  сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм.  Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна

ЭМЯ: Халдварын 309 тохиолдол батлагдаж, эндэгдэл бүртгэгдээгүй
2022-2-21

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.  Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоногийн дотор шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна

Ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд 4 настай хүүхэд цонхоор унажээ
2022-2-21

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэБаянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт дугаар байрны наймдугаар давхрын цонхоор дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Тодруулбал,  уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд ах эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан байна. Хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэн  эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.мтжээ

Эгийн голын ойролцоо 30 жилийн хугацаанд 5 га газар хог хуримтлагджээ
2022-2-21

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ.

 

 

Тус хогийн цэг нь 5 га талбай эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоо байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог байна. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

 

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тус аймагт ажиллах үеэрээ Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж, бодит нөхцөл байдалтай танилцсаныг БОАЖЯ мэдээллээ. 

 

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.