Эрүүл мэнд
Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд Эмнэлгийн магадлагааг хэрхэн авах вэ
2021-10-9

Коронавируст халдвараар өвчлөөд, эдгэрсэн иргэд Эмнэлгийн магадлагааг e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системээс аваарай.

Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын үед хүүхдийн эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас
2021-10-8

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байна.

ЭМЯ: 2,410 хүн шинээр халдвар авч, 13 иргэн нас барлаа
2021-10-8

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,368 нь Улаанбаатар хотод, 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна

Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа оргил үедээ ирээд байна
2021-10-8

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын  гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн

Баасан гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-8

2021 оны аравдугаар сарын 8-ны баасан гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя. 

 

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
2021-10-8

Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 170, нэмэлт сэргээх тунд 1492, нийт 1729 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2926 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67114 (75.5 хувь), 16-17 насны 26350 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.08/ Улаанбаатар хотод 18 явуулын баг, 36 суурин цэгт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Халдвар авсан иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна
2021-10-7

Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нийслэлийн хэмжээнд 6539 байсан бол өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа иргэд 31 мянга гаруй байсан бол 29 мянга орчим болж буурчээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дэмжлэгт хяналт хийгдлээ
2021-10-7

Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Гэвч эмнэлгийн болон гэрийн нас баралт бүртгэгдсэн хэвээрээ байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой иргэдийн санал гомдол гарч байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19) –өөр өвдсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнд хяналт, үнэлгээ хийж алдаа дутагдлыг илрүүлэх цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулагдав. Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн харьяа байгууллагууд хамтран оролцож байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн иргэдэд хэвтэн эмчлэх, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарт хийх үнэлгээний хуудас боловсруулах, Батлагдсан хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангах, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дүгээр тушаалаар батлагдсан оношилгоо зааврын мөрдөлтөд хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллага бүрт коронавируст халдвар (КОВИД-19)- аар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчлүүлж байгаа маш хүнд, хүнд хүндэвтэр өвчтөний түүхийг түүвэрлэн авч дүн шинжилгээ хийх, Өвчтөний биеийн байдлын үнэлгээ, эрэмбэлэн ангилалд, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх үйл явцад үнэлгээ өгөх, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээнд гарч буй алдаа дутагдлыг илрүүлэх Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өвчний түүхэнд хийсэн үнэлгээг нэгтгэж, дүгнэлт хийн, зөвлөмж боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд газар дээр нь очиж хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт, үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад танилцуулж холбогдох арга хэмжээг шийдвэрлүүлж ажиллах юм. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Энхцолмон, нарийн бичгээр  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн С.Ундармаа, ЭХЭМҮТ-ийн чанарын менежер Ч.Дуламрагчаа болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна

ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэллээ
2021-10-7

нөөдөр морь цагт Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, гурван ирэх хүүхдийн хоёр нь хүү, нэг нь охин мэндэлсэн байна

Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа
2021-10-7

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна

ЭМЯ: Коронавируст халдварын 2,237 тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ
2021-10-7

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, 1,107 нь нийслэл хотод 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж

С.Энхболд: COVID-19-ийг эмчлэх эм, эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөц үлдсэн
2021-10-7

Нийгмийн бодлогын байнгын хороогоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонслоо. Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна

Б.Бямбадорж: Халдвар батлагдсанаас хойш эмчилгээний удирдамжийг есөн удаа шинэчилсэн
2021-10-7

Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст халдварын нийслэл дэх нөхцөл байдлын талаар танилцууллаа. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн нийт 1.499.140 хүн амаас бүрэн тунд 1.060.281 хүн буюу 70.7 хувийг хамруулсан бөгөөд үүнээс жирэмсэн 2919 /24,5%/, 12-17 насны хүүхэд 93,344 /76%/ хамрагдсан байна

Өнөөдөр Улаанбаатартажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-7

Энэ сарын 06-эы өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 91, II тунд 261, нэмэлт сэргээх тунд 2045, нийт 2397 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2924 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67076 (75.5 хувь), 16-17 насны 26338 (77.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.07/ Улаанбаатар хотод суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна
2021-10-6

Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм

ЭМЯ: Коронавирусийн 2,409 халдвар илэрч, 14 иргэн энджээ
2021-10-6

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 317,010 болж нэмэгдлээ.

Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 37 цэг ажиллана
2021-10-6

Өнөөдөр /2021.10.06/ Улаанбаатар хотод суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Лхагва гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-6

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны лхагва гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг хүргэж байна.

 

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-5

Энэ сарын нийслэлийн хэмжээнд I тунд 80, II тунд 258, нэмэлт сэргээх тунд 2232, нийт 2570 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна

СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна
2021-10-4

“Ковид-19 халдварын үед аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадвахжуулах сургалт боллоо” Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах  нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.  Энэ удаагийн сургалт нь  Ковид-19 халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон  тохиолдох  тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн  ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.  Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалт энэ сарын 1,2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо. "Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан  чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой" ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, АУ-ын доктор, клиникийн профессор Ш.Энхтөр: 2021 онд дэлхий нийт Коронавирусийн олон хувилбарууд тархалттай хүнд цаг үеийг туулж байна. ДЭМБ-ын бусад орнуудын өвчлөлийн явцад хийсэн үнэлгээгээр 2021-2022 онд томуугийн улирал хүндхэн байх шинжтэй байна

ЭМЯ: 1,501 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ
2021-10-4

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,501 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312,376 болж нэмэгдлээ. Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,500 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, 751 нь нийслэл хотод 749 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 27 цэг 09:00-17:00 цагт ажиллана
2021-10-4

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

ЭМЯ: Халдварын 1,811 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа
2021-10-3

ЭМЯ-наас коронавирусийн халдвараар шинээр өвчилсөн хүмүүс болон нас баралтын талаарх мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 897, орон нутагт 914 буюу нийт 1,811 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан байна

Эмнэлэгт хэвтэх шаардлагатай 189 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэв
2021-10-3

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж, өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол гарч байна. Тиймээс өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилж, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрэмбэлэн ангилалтыг хяналттай болгож, мэдээллийг цахимжуулах, коронавируст халдвартай өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар “КОВИД-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын хэсгийг байгуулан УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллуулж байна. Тус ажлын хэсэгт өчигдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 324 иргэн хэвтэх хүсэлт гаргасан байна. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 10:00-15:00 цаг хүртэл ажиллана
2021-10-3

Энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 34, II тунд 117, нэмэлт сэргээх тунд 772, нийт 923 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна

ХӨСҮТ энэ амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авахгүй
2021-10-2

ХӨСҮТ аравдугаар сарын 2, 3-нд буюу энэ амралтын өдрүүдээр, сайн дурын шийдвэрт үндэслэсэн коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээ авахгүй. Гэхдээ гадаадын орон руу зорчих шаардлагатай хүмүүсийн PCR шинжилгээг цагийн хуваарь таслалгүй авч байгаа аж

ЭМЯ: 2,461 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж, 19 иргэн нас барлаа
2021-10-2

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,461 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,298 нь нийслэл хотод 1,163 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 11,588 хүндэвтэр 6,654 хүнд 2,158 нэн хүнд 364 иргэн байна. Харин гэрийн хяналтад 62,420 хүн байгаа аж

Бямба гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг
2021-10-2

2021 оны аравдугаар сарын 2-ны бямба гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.

Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-2

Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод суурин 22 цэгт 31 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 2636 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана

ЭМЯ: 18 хүн нас барж, 2519 хүнээс халдвар илэрлээ
2021-10-1

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2519 /Улаанбаатарт 1154, орон нутагт 1365/ тохиолдол илэрч, 0-оос дээш насны 18 хүн нас барлаа.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.