Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,076 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334,865 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,113 нь Улаанбаатар хотод, 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Аакаш” эмнэлэгтэй хамтран шагайн үений гэмтлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, спортын гэмтлийн анагаах ухааныг хөгжүүлэх, олон улсын эмч нартай туршлага солилцох зорилгоор “СПОРТЫН ГЭМТЛИЙН ШАГАЙН ҮЕНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын 4 дэх хурлыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67301 (75.7 хувь), 16-17 насны 26424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны Баасан гарагт Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 онд зохион байгуулж буй цуврал вебинарын мэдээллүүдийг өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2021 оны 9 сарын 17-ны өдөр тохиосон “ҮЙЛЧЛҮҮЛЭЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг англи хэлнээс хөрвүүлэн 2021 оны 10 дугаар сарны 14-ний өдөр 15:00-16:20 цагт цахим сургалтаар өөрийн орны эмч нарт хүргэлээ. Үүнд ”Эх,нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” болон ”Шинэ коронавируст халдвар (Сovid-19)-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж буй нөлөөлөл“-ийн талаарх мэдээллийг МИА-ны мэргэжилтэн Л.Бор, “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030” сэдвийг С.Мөнхсүх мэргэжилтэн танилцуулсан
Коронавирусний халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав Коронавирусний халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусний халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна
Ковид-19 халдварын үед тархины харвалт ихэссэн талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн (УГТЭ) Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Байгалмаатай ярилцлаа. -Ковид-19 халдварын үед тархины харвалт өгөхөөс хэрхэн сэргийлэх вэ? -Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд тархины харвалт дэлхий дахинд болон манай улсад улам нэмэгдэх хандлага байна. Учир нь Ковид-19 халдвар нь хүний биеийн цусанд бүлэгнэлтийн алдагдал үүсгэж, тархины цусан хангамжийг алдагдуулан тархинд хүчилтөрөгчгүйдэлд хүргэн мэдрэлийн шинжүүд ихээр илэрч зовиурлахаас гадна маш их стресс бухимдалд оруулан хэвийн ажил төрөл хийхэд төвөгтэй болгодог
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,920 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67279 (75.7 хувь), 16-17 насны 26413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.14/Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Та бүхэнд өнөөдөр /2021.10.14/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулж байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчин төрөгчийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,565-д коронавирусийн халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330,869 болж нэмэгдэв. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,322 нь Улаанбаатар хотод, 1,243 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд аутизмын хүрээний эмгэгийн талаар ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Батхишигтэй ярилцлаа. -Хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг зүйл нь юу вэ
Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 193, нэмэлт сэргээх тунд 1771, нийт 2040 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2931 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67255 (75.7 хувь), 16-17 насны 26402 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны лхагва гарагт Улаанбаатар хотод явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
-Хаан банкны захирлууд хуралдаад “Таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй” гэж хэлсэн, банкнаас хо Хаан банкнаас их хэмжээний мөнгөө алдсан хохирогчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн б шөнө 20 сая, 5 сая, 400 мянга, 10 саяар нь мөнгөө алдсан иргэд хэвлэл мэдээллийнхэнд ханд хадгаламжтай, данстай, мөнгөө эрсдэлгүй хадгалуулна гэж тухайн банкийг өөрөө сонгодог
Энэ сарын 11-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67213 (75.6 хувь), 16-17 насны 26385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа
Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна. Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна
Гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тухайн үед Д.Очирбат нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан
УГТЭ-ийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгийн тархины судсан дотуурх мэс заслын эмч АУ-ны магистр, кл.профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Баатаржавтай ярилцлаа. Тэрээр Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслыг нутагшуулж багаараа өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэнд энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Сайн байн уу? Судсан дотуурх мэс заслын онцлогийн талаар яриагаа эхлүүлье. -Сайн, сайн байна уу
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр, ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг та бүхэнд хүргэж байна. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиарай
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,348-д коронавирусийн халдвар батлагджээ.
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний Даваа гарагт Улаанбаатар хотод явуулын 24 баг, 50 суурин цэгт 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,068-д коронавирусийн халдвар батлагджээ.
Та бүхэнд өнөөдөр /2021.10.10/ ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулж байна.
Энэ сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажууллаа
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,665-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Коронавирусний тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байгаа. Мөн томуугийн улирал эхэлж байна
Өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 8-нд нийслэлийн хэмжээнд I тунд 48, II тунд 187, нэмэлт сэргээх тунд 1819, нийт 2054 иргэнийг дархлаажууллаа.
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 31 цэгт 80 багийн 293 эмч, ажилтан ажиллаж, 4838 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 9-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.