Эрүүл мэнд
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2021-11-4

Эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлж хамтран ажилалаа. Зочин профессорын баг нь Бүгд Найрамдах Солонгос Улс, профессор Чой Сун Жин, профессор Чой Гү Ёон, профессор Ким Сан Хён, профессор Хан Вүн Хо, профессор Юн Бён Вүг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоног сургалт зохион байгуулж, үзлэг, оношлогоо хийн хамтарсан хагалгаанд орсон юм. УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НӨАГ, НААГ, СХДЭМТөвүүдэд ажиллаж,  “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн чиг хандлага”,  “Ургийн гажиг, өндөр эрсдэлтэй жирэмслэлт” “Коронавируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ тусламж үйлчилгээ”, “Короновируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ,Өндөр эрсдэлтэй нярай”, “Ургийн хөгжлийн гажиг ба генетикийн зөвөлгөө”, “Ходоодны хавдрын мэс засал эмчилгээний стандарт, орчин үеийн хандлага”,” Робот мэс заслыг нутагшуулах тухай”, “Нярайн скринингийг БНСУ-д хэрхэн хийдэг вэ?”, “Тархины хавдар”, “Дутуу нярайн эмчилгээ менежмент”, “Дутуу нярайн хооллолт”, “Коронавируст халдвар-БНСУ-ын туршлага”,  “КОВИД-19-тэй дасан зохицож амьдрах нь”,  “Урт хугацааны Коронавируст халдварын менежмент/Long Covid-19 management/”, “Коронавируст халдварын тархвар зүйг эмнэл зүйтэй холбох нь” лекцүүдийг уншиж манай орны эмч мэргэжилтнхүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүллээ. Энэхүү хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт 2 тал гарын үсэг зурлаа.   Др. Бёнвүүк Вү / БНСУ-ын Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Олон улсын хөгжил, судалгааны хэлтсийн дарга/ үйл ажиллагааг дүгнэн “Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар Монгол улсад уригдан ирж ажиллаа

ХУД-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2021-11-3

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Биохимийн бүрэн автомат анализатор”, “Цусны хийн анализатор”, 4D ЭХО аппарат, Компьютер /иж бүрдэл/, эмч, сувилагчийн ширээ, сандал, ном, хувцасны  шүүгээ, үзлэгийн ор гэх мэт 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг “Эрүүл мэндийг дэмжих төвд” хүлээлгэн өглөө.

ЭМЯ: Коронавируст халдварын 1434 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-11-3

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,434 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 363,960 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,433 тохиолдол дотоодод бүртгэгджээ. Дотоодод илэрсэн халдварын 1,043 нь Улаанбаатар хотод, 390 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Ковидын дараах сэргээн засах эмчилгээ
2021-11-3

Toim.mn сайтын “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Халдвартын их эмч Б.Бямбашүр оролцож “Ковидын дараах сэргээн засах эмчилгээ”-ний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Учир нь Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд мартамхай болох, хөлрөх, маш ихээр ядарч сульдах, толгой өвдөх, зүрхний хэм алдагдах шинж тэмдгүүд түгээмэл илэрч байгаа юм.

Эмнэл зүйн сургагч багшийн 34 дэх удаагийн сургалт боллоо
2021-11-2

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  зохион байгуулдаг Эмнэл зүйн сургагч багшийн 34 дэхь удаагийн сургалтыг  2021 оны 10 сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Түр хороо “Ковид-19”-ын нөхцөл байдал ба вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонслоо
2021-11-2

Коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.11.02/ хуралдаж, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 592.994 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 666 дотоодын халдвар 592.328 бүртгэгджээ. Коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн 577.294 иргэн, клиникт хэвтэн эмчлүүлж буй 16.451 иргэн буй бөгөөд нийслэлд 6240 (37.9%), орон нутагт 10.211 (62.1%), дээрх иргэдээс биеийн байдал нь хөнгөн 7577, хүндэвтэр 6456, хүнд 2058, нэн хүнд 360 иргэн байна гэлээ. Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцооллоор халдварын дэгдэлтийн оргил үе 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын эхэн  үед таарсан байна. Тооцооллоор халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд шинэ вариант орж ирэх зэрэг гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол огцом өсөлт гарахгүй

Хамтын эмчилгээ, оношлогоо хийгдэн сургалтууд зохион байгуулагдсаар байна
2021-11-2

ЭМХТ-ийн урилгаар хүрэлцэн ирж ажиллаж байгаа БНСУ-ын профессорын багийнханы үйл ажиллагаа үргэлжлэн хамтын эмчилгээ, оношлогоо хийгдэн сургалтууд зохион байгуулагдсаар байна. Энэ хүрээнд  ГССҮТ дээр 2021 оны 10 сарын 28-ний өдрөөс 11 сарын 01-ний хооронд профессор Чо Сун Жин ажиллаж хамтарсан үзлэг, оношилгоо, лекц, эмнэл зүйн дадлага сургалтуудыг орсон. “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн хандлага” сэдэвт лекцийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тавьсан бөгөөд Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нартай хамтарсан хагалгаа хийлээ

М.Даваабат: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшиил, ажил олгогчид хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай
2021-11-1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.ДАВААБАТТАЙ ярилцлаа. -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж хэлэхгүй юу? -Манай төв Монгол Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцө-лийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын, магадлал хийх, Xөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудад бүртгэлийн гэрчилгээ олгох, мэргэжил арга зүйн удирдамж чиглэл өгөx, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэдээллийн сан үүсгэх, төгсөгчдөд сертификат олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. -“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээ болсон. Сарын аяны хүрээнд оролцогч талуудаас ямар ажлуудыг зохион байгуулсан бэ? -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН” зарлаж, улс орон даяар ХАБЭА-н хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг өрнүүлж ирлээ

ТТАХНЭ, ШУГТЭ хамтран ажиллах гэрээ байгууллаа
2021-11-1

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зүрхний шигдээс, харвалт, мэдрэлийн мэс заслын өвчин эмгэгүүдийн тусламж үйлчилгээнд зөвлөх эмчийг томилох, эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох, тухайн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах чиглэлээр ажлын байран дээр дадлагажих, суралцуулах хамтын ажиллагааны хүрээнд ТТАХНЭмнэлэг, ШУГТЭмнэлэг хооронд хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурлаа.

Ч.Буянбадрах: Монголчууд язгуур өв соёлоороо “өлсчихсөн” байна
2021-11-1

Цар тахлын нөлөөнөөс манай улсад ирсэн жуулчдын урсгал 2020 оныхоос 93 хувиар багасаж, аялал жуулчлалын салбар 564 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Тус салбартай холбоотой 1600 гаруй аж ахуй нэгжийн 84 мянган ажлын байр эрсдэлд ороод байна

С.Энхболд: Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авна
2021-11-1

Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт хаагдсанаас эм, эмнэлгийн хэрэгсэл хомстол бий болсон. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

С.Энхболд: Эмнэлгүүдэд одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй
2021-11-1

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайдууд, УОК, НОК-иос мэдээлэл хийж байна. Энэ үеэр хил хаасантай холбоотой эм, тариа тасалдаж эхэллээ

ЭМЯ: Өчигдөр 921 хүн халдвар авч, PCR-аар батлагдаж, 11 иргэн энджээ
2021-11-1

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 921 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 361,505 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд 667 нь Улаанбаатар хотод,254 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,672 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 48,269 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн – 7,577Хүндэвтэр - 6,456Хүнд – 2,058Маш хүнд -360 хүн байна.   Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-11-1

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 39 цэгт 88 багийн 334 эмч, ажилтан ажиллаж, 4998 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-11-1

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний даваа гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг танилцуулж байна.

ЭМЯ: 1184 тохиолдол батлагдаж, 12 нас барлаа
2021-10-31

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Ням гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-31

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний Ням гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
2021-10-31

Энэ сарын 30-ны Бямба гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажууллаа

ЭМЯ: 5-11 насны хүүхдэд том хүний 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзсэн
2021-10-30

 Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 69.3 хувийг коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулсан бол 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Тэгвэл одоогоор 404939 иргэн дархлаа сэргээх тун буюу вакцины гурав дахь тунг хийлгэжээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Сүүлийн өдрүүдэд иргэд вакцины гурав дахь тунд хамрагдах идэвх нэмэгдэж байна. Энэ нь гурав дахь тун нь дельта вирусийн давлагааг багасгаж, халдварыг хумихад чухал үүрэгтэй гэдгийг ойлгожээ гэж харж байна. Мөн манай улсад 100,000 гаруй иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад хоёрдугаар тунг хийлгээгүй байсан. Энэ нь хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэх хүсэлтэй байсантай холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэгдүгээр тунд хамрагдсан тухайн иргэд гурваас дээш сарын хугацаа өнгөрсөн тул хоёрдугаар тунг Синофарм болон Pfizer үйлдвэрийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой болсон. 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзжээ"

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллана
2021-10-30

Энэ сарын 29-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 65, II тунд 110, нэмэлт сэргээх тунд 2483, нийт 2658 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.0 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2947 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67522 (76.0 хувь), 16-17 насны 26543 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Улаанбаатар хотод явуулын 28 баг, суурин 23 цэгт 59 багийн 230 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-30

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Улаанбаатар хотод  ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг танилцуулж байна.

БНСУ-аас зочин профессорын баг уригдан ирж ажиллаж байна
2021-10-29

Дэлхий дахинд тархсан коронавируст /КОВИД-19/  халдвар буурахгүй байгаагаас эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээр нэмэгдснээс гадна гадаад орнууд хилээ хаасан байдалтай байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх боломж хаагдсан байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Харвалтын нэгж"-тэй боллоо
2021-10-29

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-өөр мэдрэлийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, улсын томоохон эмнэлгүүдэд ирэх ачааллаас хуваалцах зорилгоор “Харвалтын нэгж”-ийг байгуулан үйл ажиллагаанд орууллаа.

ЭМЯ: 1,636 хүн халдвар авч, 12 иргэн нас баржээ
2021-10-29

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,636 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд 965 нь Улаанбаатар хотод, 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,638 хүн эндээд байна. Нас барсан иргэдийн 77.3 хувь нь халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ

Э.Бодьцэцэг: Эмч, ажилчдын ачааллыг бууруулж, үндсэн ажлаа хийх боломжоор хангана
2021-10-29

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг эмч, эмнэлгийн ажилтнууд маань нойр, хоолоо умартан ажиллаж байна. Танай төвийн хувьд энэ хүнд үед хэрхэн ажиллаж байна вэ? -Юуны өмнө Хан-Уулчууддаа, уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе

ХӨСҮТ: Элэгний гепатит "В" вирүсийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай
2021-10-29

Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хавдар ордог бөгөөд энэ төрлийн хавдар нь B, C вирүсээр үүсгэгддэг

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-29

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний Баасан гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-29

Энэ сарын 2021 оны 10 дугаар сарын 28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 60, II тунд 161, нэмэлт сэргээх тунд 2177, нийт 2398 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2947 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 676507 (75.9 хувь), 16-17 насны 266534 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.29/ Улаанбаатар хотод явуулын 33 баг, суурин 38 цэгт 80 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 4578 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт эхэллээ
2021-10-28

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт орон даяар эхэллээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-д тус дархлаажуулалтыг хийж байгаа аж

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.