Эрүүл мэнд
ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 509 тохиолдол батлагдаж, долоон хүн энджээ
2021-11-21

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 509 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

“Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
2021-11-18

Дорноговь  аймагт  2021 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа  “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтад  Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын 12 эмч, 12 сувилагч хамрагдаж байна

Эхийн эндэгдлийн түвшин өмнөх оноос гурав дахин өсжээ
2021-11-18

Улсын хэмжээнд эхийн эндэгдлийн түвшин өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 92 болсон нь өмнө оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт болоод байна.  График

ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө
2021-11-17

Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг  үнэлж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Пүрэвдоржийн Энхтамир, Пүрэвсүрэнгийн Янжиндулам нарт  10 сарын 22-ны өдөр тус төвийн Эрдмийн зөвлөлийн хурлаар “Клиникийн Профессор” цол хүртлээ. П.Энхтамир нь АУ-ны магистр, Зөвлөх зэрэгтэй эмч бөгөөд  2005 оноос эхлэн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиник болон Сүрьеэгийн тандалт судалгааны албанд ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний 25 өгүүллэг хэвлүүлснээс 6 нь гадаад өгүүллэг байжээ. Мөн 2008 онд БНСУ, 2009 онд ХБНГУ, 2010 онд Тайвань, 2018 онд Япон, 2019 онд БНХАУ-д мэргэжил тус тус дээшлүүлсэн байна. Харин Тэргүүлэх зэрэгтэй эмч П.Янжиндулам нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 16 жилийг ХӨСҮТ-д Сүрьеэгийн тандалт судалгааны албанд хяналтын эмчээр ажиллаж байгаа аж

С.Энхболд: Бүүстер тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн хүн амын 26 хувьд хүрсэн
2021-11-17

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 873 тохиолдол батлагдаж, 10 иргэн нас баржээ
2021-11-17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376,158 болж нэмэгдлээ.

НМХГ-аас Норов 7, Мана 4 тангийн 500 грамм болон нэг килограммын савлагаатайг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ
2021-11-16

Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.  Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмчийн сан байдгаас 92 нь энэ удаагийн хяналт шалгалтад хамрагджээ.  Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон.  Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг.  Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг

ЭМЯ: 753 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021-11-16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 753 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Урьдчилсан сэргийлэх үзлэгийн ач холбогдол мөн зонхилон тохиолдох өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж
2021-11-16

Toim.mn сайтын “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт Төрийн Тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэжилтэн, Хүний их эмч, Анагаах ухааны доктрант Б. Буянжаргал оролцож  “Урьдчилсан сэргийлэх үзлэгийн ач холбогдол мөн зонхилон тохиолдох өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

"Үйлчлүүлэгчийг зөв таних стандарт" сургалт зохион байгууллаа
2021-11-15

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба Эрүүл мэндийн яам болон “Интермед” эмнэлэгтэй хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс олон улсын JCI магадлан итгэмжлэлийн суурь болох ”Үйлчлүүлэгчийг зөв таних стандарт” сэдэвт сургалтыг  2021 оны 11 сарын 12-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.   “Интермед” эмнэлгийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн суурь болох 1-р зорилт буюу үйлчлүүлэгчээ хооронд нь солихоос сэргийлэх нь сонсоход амар боловч хэрэгжүүлэхэд хамгийн төвөгтэй байдаг талаар тэмдэглэсэн

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 491 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ
2021-11-15

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 491 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

ЭМЯ: Коронавируст халдварын 666 тохиолдол шинээр бүртгэгджээ
2021-11-14

Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын 666 тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас баржээ.  Шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын 376 нь Улаанбаатарт, 290 нь орон нутагт байна.

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 988 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-11-13

Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 988 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдлаа.

Гадаадаас ирж буй иргэн вакцины бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана
2021-11-13

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдийг хил нэвтрэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний "сөрөг" хариутай байх ёстой гэдгийг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.   Коронавирусээр халдварлаад эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ. Түүнчлэн КОВИД-19 вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.   Харин КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байна

“Ген, эс , эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурал
2021-11-12

Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг хэрэгжүүлэх,  орчин үеийн оношлгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд ““Ген, эс, эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурлыг 2021  оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим болон дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Тус хуралд Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, эмч, судлаач нар уригдан, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан оролцлоо. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2020 онд  Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг баталсан бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд эмч мэргэжилтнийг үе шаттайгаар чадавхжуулах, сургах ажлууд амжилттай хэрэгжиж эхлээд байна. Цаашид үүдэл эс, эдийн банк байгуулах, эмчилгээ үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор олон ажлыг 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаад байна

Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна
2021-11-12

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Chantilly MMA" жиүжицүгийн клубийн баг тамирчид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож байна. Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ

Б.Буянтогтох: Энэ сарын 15-наас томоохон эмнэлгүүд COVID-19-ийн өвчтөн хүлээж авахгүй
2021-11-12

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр "14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болтлоо буурсан. Энэ нь шинээр илрэх тохиолдлын тоо буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна. Үүнийг дагаад, маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурчээ. Халдварын оргил үед коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Энэ бол өнөөдөр 50 хувиар буурсан нь сайн үзүүлэлт болж байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын түвшин буурч байгаа үзүүлэлт бий" гэлээ. "Есдүгээр сарын 27-ноос хойш гэртээ эндсэн тохиолдол бүртгэгдээгүй" Үргэлжлүүлэн "Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 875 хүн халдвар авч, есөн иргэн нас баржээ
2021-11-12

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

О.Батбаяр: Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл 13 хоногт хоёр дахин буурахаар байна
2021-11-12

Дэлхийн улс орнууд болон дотоодод КОВИД-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр өглөө.  Тэрбээр "Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ

ХӨСҮТ-өөс МЭДЭГДЭЛ гаргалаа
2021-11-11

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа. Уг мэдэгдэл "ХӨСҮТ нь 2021 оны 11 сарын 10-ны өдөр хэвтэн эмчлүүлэгчдийг таних бугуйвч, хэвлэх болон унших төхөөрөмж худалдан авах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан билээ. Тус сонгон шалгаруулалтыг зарлахдаа Олон улсын үйчлүүлэгчийг зөв таних стандарт болон ДЭМБ-ын үйлчлүүлэгчийг таних удирдамж, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/514 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/554 дугаар тушаалуудад  үндэслэсэн ба эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах ажлын хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс ажилбар үйлдэл хийхийн өмнө үйлчүүлэгчийг зөв таних үйл явцыг тодорхойлж, баталгаажуулсан байх, мэс засал, мэс ажилбар, эм өгөх, тарилга хийх, шинжилгээ авах, цус, цусан бүтээгдэхүүн /ЦЦБ/ сэлбэх, тусгай эмчилгээний хоол хүргэх зэрэг үйлдэл хийх бүрийн өмнө үйлчлүүлэгчийг таньж, тусламж үйлчилгээ үзүүлэх явцыг тодорхойлсон журамтай болно. Тус журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, цус алдах эрсдэлтэй, унах эрсдэлтэй, саа саажилттай, харшилтай, харшлын / анафилакси/ шок өгч байсан өгүүлэмжтэй, MRSA  халдвартай, харааны болон сонсгол, хэл ярианы бэршээлтэй үйлчлүүлэгчээ ялган, эрсдэлээс урьдчилан сэргийлж, чанар аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд олон улсад болон дотоодын эмнэлгүүдэд өдөр тутамд ашиглагддаг үйлчлүүлэгчийг таних бугуйвчийг эмнэлгийн орчиндоо нэвтрүүлэхээр зорьж байна. Иймээс https://eguur.mn/ сайт дээр нийтлэгдсэн “ДАТА: ХӨСҮТ 173 саяар өвчтөнөө таних БУГУЙВЧ АВНА” гэх агуулга бүхий мэдээлэл нь хэт нэг талыг барьсан бөгөөд албаны эх сурвалжаас тодруулга мэдээлэл авалгүйгээр олон нийтэд мэдээлсэн байна

ЭМЯ: 1021 хүн халдвар авч, 10 иргэн нас барлаа
2021-11-11

Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,021 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

"Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт", "Үндэсний чиглүүлэгч багш бэлтгэх сургалт"-уудын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа
2021-11-10

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран сургалтын хөтөлбөрийг сайжруулах сургалт семинарыг 2021.11.08-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/488 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд, ажиглагч, төслийн мэргэжилтнүүд оролцож “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Үндэсний чиглүүлэгч багш бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 950 иргэн коронавирусийн халдвар авч, 11 иргэн нас баржээ
2021-11-10

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

"Нярайн зүрх уушгины амилуулах тусламж" сургалт зохион байгууллаа
2021-11-9

Эрүүл мэндийн яам, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Нярайн зүрх уушгины амилуулах тусламж" сургалтыг Нийслэлийн Амгалан амаржих газар дээр зохион байгууллаа.

ЭМЯ: Коронавируст халдварын 941 тохиолдол шинээр бүртгэгджээ
2021-11-9

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа
2021-11-6

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 940 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс  Улаанбаатарт - 583 Орон нутагт - 356  Гадаадаас зөөвөрлөгдсөн - нэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас есөн хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.  Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,766 хүн эндээд байна

Бямба гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-11-6

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Бямба гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-11-6

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2955 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67606 (76.1 хувь), 16-17 насны 26576 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.11.06/ Улаанбаатар хотод явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

"Ковид-19"-ийн эсрэг дархлаа сэргээх тун шаардлагатай юу
2021-11-5

Коронавируст халдвар (Ковид-19)-ийн эсрэг дархлаа сэргээх тун шаардлагатай юу? 

ЭМЯ: 1182 тохиолдол илэрч, 11 нас барлаа
2021-11-5

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,182 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.