УОК: Туркээс ирсэн иргэдээс халдвар илрээгүй 2021.11.28-ны өдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл гарсан
ЭМ-ийн Сайдын тушаалаар Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй. Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад 2 хүний хариу эерэг гарсан гэх мэдээлэл байна.
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 247 нь нийслэлд, 82 нь хөдөө орон нутагт гарсан гэж ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 24 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдсэн байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гуравдахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирлээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн байна
Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны Ням гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү нэгээр нэмэгдлээ. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонг Конг, Израиль улсуудад бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна
ЭМЯ-ны харьяа байгууллагууд нөхцөл байдлуудтай холбоотойгоор гарч болох эрсдлүүдэд бэлэн байдлаа нэмэгдүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт зэрэг асуудлаар шуурхай хуралдаж байна.
Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон хувилбартай холбоотойгоор зарим улс орнууд хязгаарлалт тогтоож эхлээд байна. Одоогийн байдлаар хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргаад буй юм. Тэгвэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК цаг үеийн асуудлаар 11.00 цагаас хуралдахаар болжээ
Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны бямба гарагт Улаанбаатар хотод суурин 104, түр 16 цэгт 120 багийн 419 эмч, ажилтан ажиллаж, 5888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Сүүлийн 24 цагт коронавирусын 586 тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчний уллмаас 5 хүн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 331 нь Улаанбаатарт, харин хөдөө орон нутагт 255 байна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Ковид-19 цар тахалтай тэмцэхэд хүч, хөдөлмөрөө зориулан, цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал" тоглолтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, журамтай нийцүүлэн ажлын уялдааг сайжруулан хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэдлэг олгох зорилгоор жил бүр сургалт зохион байгуулж ирсэн
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 208, нэмэлт сэргээх тунд 6227, нийт 6520 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 28.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67907 (76.4 хувь), 16-17 насны 26705 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр 2021.11.24-нд Улаанбаатар хотод явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
“Ковид-19”-өөр өвдсөн архаг хууч өвчтэй хүмүүст өгөх зөвлөгөө
Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901, нийт 6217 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67881 (76.4 хувь), 16-17 насны 26696 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Харин өнөөдөр 2021.11.23-нд Улаанбаатар хотод явуулын 20, суурин 52, түр 27 цэгт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Манай улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдварын тоо эрчимтэй буурлаа. Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа. -Хоёр тун вакцин халдвараас 96 хүртэл хувь хамгаална гэж анх зарласан
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378,353 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ
ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабаттай ярилцлаа.
Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 35 дах удаагийн сургалтыг 2021 оны 11 сарын 17- 19-ны хооронд зохион байгууллаа.
Сүүлийн өдрүүдэд манай улсад COVID-19 халдварын тоо буурч байна. Энэ нь иргэд нэмэлт тунд хамрагдаж эхэлсэнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ийн иргэдийн вакцинжуулалтын идэвхийг нэмэгдүүлж, халдвараас сэргийлэх зорилгоор лхагва гарагаас эхлэн зах, худалдааны төвүүдэд вакцинжуулалтыг хийж эхэлсэн билээ
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ны Даваа гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал