Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 284 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5,427, нийт 5,709 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм.
Өнөөдөр /2021.12.10/ нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт, илчлэгийн хуваарилалт” сэдвээр мэдээлэл өглөө. Зөв, зохистой хооллолт Хоногт авч байгаа хүнсний илчлэг нь бие махбодын зарцуулсан илчлэгийг нөхөх, зөв зохистой хуваарилахад тусалдаг. Өсвөр насны хүүхдийн хоногт авах нийт илчлэг нь өсөлт бойжилт, сэтгэн бодох чадварт шууд нөлөөтэй
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дутуу төлсөн саруудаа E-Mongolia апплейкэшнаар шалгах боломжтой болжээ. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах шаардлагатай байдаг
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 338 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1953 хүн амиа алдаад байна.
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин шинэ “омикрон” хувилбарын эсрэг нааштай үр дүн үзүүлсэн талаар тус компаниуд мэдээллээ. Тодруулбал, вакцины гурван тунгийн “омикрон”-ы эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшин бусад хувилбаруудын эсрэг хоёр тунгийнхтай ижил байсныг судалгаагаар тогтоожээ.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ж.Амгалан коронавирусийн шинэ хувилбар болох омикронтой холбоо асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12-р сарын 7-нд I тунд 84, II тунд 160, нэмэлт сэргээх тунд 5294, нийт 5538 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувьтай байна.
Сэтгэц, наркологийн эмч С.Оюунчимэгтэй ярилцлаа. -Одоогоос 6-7 жилийн өмнө та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг “Түр хамгаалах байр”-нд байрлуулж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан. Энэ ажлыг анх эхлүүлэхэд хэцүү байв уу? -Намайг БОЭТ-д сэтгэц наркологийн эмчээр ажиллаж байхад хүмүүс ирж зовлонгоо их ярьдаг байсан. Нөхөр маань намайг тэгж зодлоо, шөнө дунд хөөж гаргаад гадаа хонолоо гээд л
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн нийт хүн амыг дархлаажуулахад дэмжлэг үзүүлэхийг хөгжингүй улс орнуудын удирдлагуудад уриалсаар буй. Дархлаа сэргээх нэмэлт III тунг улс орнууд ямар бодлогоор санал болгож байна вэ? Израиль Израиль улс файзер вакцины нэмэлт III тунг долоодугаар сард зорилтот бүлэгтээ санал болгож эхлэснээр нэмэт тунг санал болгосон анхны улсуудын нэг болсон юм
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны Мягмар гарагт Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны Мягмар гарагт Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 13 түр цэгт 225 багийн 976 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн яам мэдээлэ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны Даваа гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээлийг хүргэж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны Даваа гарагт Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 12 түр цэгт 224 багийн 972 эмч, ажилтан ажиллаж, 10800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 12 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 327 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 171 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 153 тохиолдол орон нутагт бүртгэгдэж, гурван тохиолдол зөөвөрлөгдсөн байна
Өнөөдөр /2021.12.05/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны Ням гарагт Улаанбаатар хотод суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 6 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Эрдэмтэд коронавирусын цар тахлын он сар өдрийг тогтоожээSAGE-ийн эрдэмтэд: COVID-19 хамгийн багадаа 2026 он хүртэл аюултай байх болно Онц байдлын шинжлэх ухааны зөвлөх бүлгийн (SAGE) Британийн эрдэмтэд коронавирусын тахлын цагийг тодорхойлжээ. Тэдний бодлоор COVID-19 хамгийн багадаа 2026 он хүртэл аюултай байх болно
Улсын гуравдугаар эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2019 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх, мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Энэ жилийн үйл ажиллагаагаар хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт,” талаар сургалт хийж, эмч багш нарт “Ковид ба шим тэжээл” хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахар, давсны хэмжээг харьцуулсан тайлбарт танилцуулгыг хүүхдийн хоол тэжээлтэй холбогдолтой чөлөөт ярилцлага зохион байгууллаа
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний кабинет өчигдөр нээлтээ хийлээ. Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.