Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд СУВИЛАГЧ, БАГА ЭМЧ нарт зориулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 20-22 ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна. Сургалтаар шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх аргачлалаар арга зүйн зөвлөгөө өгнө. Шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн зохицуулагч Ч.Хандсүрэнтэй олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээ, өвтөн болон ар гэрийнхний анхаарах асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна.
Сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Ө.Айгүлтэй ярилцлаа. -Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, илрүүлэлт, эмчилгээ хэр түвшинд явж байгаа вэ? Ковидын үед энэ талын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа танилцуулна уу? -Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь 230 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай сүрьеэгийн диспансер нь жилд ойролцоогоор 300 гаруй шинэ сүрьеэгийн тохиолдолыг илрүүлж эмчилгээнд хамруулдаг
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Өнөөдөр /2021.12.16/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэг, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр /2021.12.16/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Ковидын дараах үеийн эмчилгээ хийгээд зүрх судасны эмгэгийн талаар Хаппи Веритас төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяатай ярилцлаа.
БНСУ-н Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гю ахлуулсан судалгааны хэсгийхний хийсэн судалгаагаар ковид туссан хүн нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 335 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 191 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна.
Дархан-Уул аймгийн сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Сүрьеэгийн хөтөлбөр зохицуулагч эмч Б.Цэрмаатай ярилцлаа. -Танай аймгийн хувьд сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Эмчилгээ, хамрагдалт, нөхцөл байдал хэр байдаг вэ? -Аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн зөвлөл болон Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлд жилд 2 удаа Сүрьеэгийн өвчлөлийн байдал, хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал гарц гаргалгааг хэлэлцэж асуудлаа шийдвэрлүүлэн ажилладаг. Илрүүлэг үзлэгийн ач холбогдлыг удирдлагуудад зөв ойлгуулсны ачаар дэмжлэг туслалцааг бүрэн авч жилд хүн амын 10 хувийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна
Мэндийн Байгууллагаас коронавирусийн шинэ хувилбар дэлхийн ихэнх улс оронд аль хэдийн тархсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа. Хүчтэй мутацид орсон омикрон хувилбарын тохиолдол одоогоор дэлхийн 77 улсад батлагдаад байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинэ хувилбар урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдацтай тархаж буйг анхааруулаад улс орнууд омикроны хор хөнөөлийг дутуу үнэлж байгаад санаа зовж байгаагаа хэлжээ.
Омикрон хувилбарыг анх арваннэгдүгээр сард Өмнөд Африкт илрүүлсэнээс хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхий нийтээр тархах хандлагатай болоод буй. Шинэ хувилбар илэрсэн даруйд улс орнууд Өмнөд Африк болон түүний хөрш орнуудад аялал жуулчлалын хориг тавьсан боловч вирус дэлхий даяар тархахаас сэргийлж чадсангүй.
Өнөөдөр /2021.12.15/ Улаанбаатар хотод 172 суурин, 15 түр цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр /2021.12.15/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Хятадын эх газарт “COVID-19”-ийн хурдан халдварладаг “омикрон” хувилбарын анхны тохиолдол даваа гарагт Тяньжин хотод илэрчээ. Тяньжин хотын Эрүүл мэндийн хорооноос даваа гарагт мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн, шинж тэмдэггүй халдвар тээгч “омикрон” хувилбараар халдварласныг тогтоосон байна. Өвчтөн тус хотод пүрэв гарагт ирсэн бөгөөд онош нь тодрох үед хилийн чанадаас ирсэн хүмүүст тавьж буй заавал тусгаарлагдах журмыг баримталж байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд ороод буй “омикрон” хувилбар Өмнөд Африкт анх илэрснээсээ хойш 50 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон орон хилийн хязгаарлалтын дүрэм журам, зорчих хөдөлгөөний хоригийг дахин тогтоож эхлээд байна. Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 101 тохиолдол илэрснээс 80 нь дотоодод халдварлаж, 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 191 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 19 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ.
Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 сарын 10-12ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд улсын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлдэг байгууллагууд оролцсон бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг өөрийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн нийт 11 чиглэлийн 32 шинэ дэвшилтэд технологийг танилцуулж олон нийтэд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч оролцсон байна. “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнгийн шилдэг шалгаруулах номинацид УГТЭ -ээс нэр дэвшсэн бүтээлүүдээс МУ-ын Төрийн соёрхолт, Дэлхийн Оюуны Өмчийн Алтан Медальт “Нээлттэй болон дурангийн мэс заслын иж бүрдэл багажууд” сэдэвт бүтээл тэргүүн байранд шалгарч, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цомыг гардан авлаа. Тус эмнэлэг нь шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 4 дэх удаагаа шалгарчээ
Өнөөдөр /2021.12.14/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана
Өнөөдөр /2021.12.14/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Коронавирусын омикрон омогтой анхны өвчтөн нас баржээБорис Жонсон: Их Британийн анхны өвчтөн Omicron COVID-19 омгийн улмаас нас барав Их Британид коронавирусын омикрон омгийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ. Түүний нас барсан нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны үгнээс тодорхой болсон гэж Sky News мэдээлэв. Өмнө нь COVID-19-ийн омикрон омгийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэмдэглэв
Өчигдөр коронавирус халдварын 97 тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол өнгөрөгч гуравдугаар сарын 7-оос хойш анх удаа халдвар 100-аас доош бүртгэгдсэн тохиолдол болж байна. Үүнээс 75 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Тэгэхээр нийслэл хот урьдын адил голомт хэвээр байна гэсэн үг. Тайвшрах, шар түвшинд шилжих яриа одоогоор арай эрт хэвээр байна.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1040 сурагч, багш ажилчид хамрагдаад байна. Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд сорил тавилаа. Мөн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 94 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 75 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 17 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1963 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 5543 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3168 иргэн байна. Үүний 121 нь жирэмсэн, 577 хүүхэд байна.
Тэжээллэг хоол хүнс, дасгал хөдөлгөөн тэр дундаа сайхан нойрсох нь хүний хамгийн чухал хэрэгцээний нэг. Бат бөх 7-8 цагийн нойр авахад л маргааш нь юуг ч хийхэд бэлэн сэрдэг
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,960 хүн эндээд байна
Өнөөдөр /2021.12.12/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр /2021.12.12/ Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5427, нийт 5709 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна