Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монголбанкнаас 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2022-2024 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулж, ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангах, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодпогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж байгаа зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад тавих хяналт, шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх, төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хэрэгжүүлэх, банкны салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдпыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэжлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхлэх зэрэг бодлого, арга хэмжээнүүдийг тусгасан байна. Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэжээ
Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өчигдрийн (2021.10.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болохоор зохицуулсан. Хууль санаачлагчид Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлснээ Х.Булгантуяа гишүүн танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөлөө. Шинээр сонгогдсон хоёр гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.20) хуралдаан 11 цаг 06 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан эрхлэх асуудлын хүрээнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг хариуцан ажиллах зохицуулалттай гэдгийг Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэв. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран өнгөрөгч оны есдүгээр сарын 10,11,14-ний өдрүүдэд Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрэг нийт 5000 орчим төлөөлөгч хамрагдсан
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.20) хуралдаан 12 цаг 40 минутад 52,6 хувийн ирцтэй эхэлж, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн хуулийн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдааны эхэнд танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийн тухайд Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.10.20/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.03 цагт 55.6 хувийн ирцтэй эхэлж, Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас сургуулиа хаасан, 11 улс сурагчдын амралттай байна гэсэн мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн. Монгол Улс өнгөрсөн 2 хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 135 хоног танхимаар, 185 хоног зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Дотооддоо цар тахлын өндөр эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газраас бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэж, өнөөдөр 35 дахь өдрөө халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна гэлээ. Энэ хичээлийн жилд багш нарын 95 хувь, 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж, цэцэрлэгийн насны хүүхдийн 75 хувь, 6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж. Энэ хичээлийн жил хичээл, сургалтын үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулах, ачаалал өндөртэй цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээ нэвтрүүлэх, аймаг бүрд ганцаарчилсан тэгш хамран сургалтыг дэмжих загвар танхим байгуулах ажлыг зохион байгуулсан онцлогтой байсныг сайд мэдээлэлдээ онцолсон. 10 дугаар сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим хувьтай байгаа юм байна. Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байгаа аж. Энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ. Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж буй аж. Хичээлийн жилийн эхнээс суралцагчийн сурлагын хоцрогдол нөхөх болон суралцах үйлийг дэмжихэд анхаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан зайн сургалтын агуулгыг бататгах, суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон дасгал, даалгавар хийлгэх, улмаар эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг бүрэн эзэмшүүлсний дараагаар дараагийн агуулгад шилжих зорилт тавин ажиллаж байна гэж сайд хэллээ. Суралцагчдын сурлагын хоцрогдлыг оношлох үнэлгээг II-XII ангийн суралцагчдын 10 хувь (104,0 мянга)-ийг хамруулан үндэсний хэмжээнд 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулжээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан 9 цаг 9 минутад 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.19/ хуралдааны хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоног /2021.10.18-10.22/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоног /2021.10.18-10.22/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүн болгон эмзэг ханддаг
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэлээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 33 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулах шаардлагатай гэж хууль тогтоогчийн хувьд үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан тухай зарласан билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хийв. Тодруулбал тэрээр: "Би бол намдаа байгаа.УИХ дахь намын бүлэг бүрэлдэж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан. Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа.