Засгийн газар
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2021-12-29

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хурал боллоо
2021-12-27

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан баярын хурал Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, Мянганаар өртөөлсөн Монгол төрийн гал голомтыг энэ цаг үед түүчээлж буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн түүхт ойн баярыг мэндийг дэвшүүлье. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ. Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”- Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.  Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
2021-12-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан

Н.Энхбаяр Засагт ирэх үү, эсвэл хүүгээ давхар дээл өмсгөх далд хувилбартай явна уу
2021-12-27

Н.Энхбаяр Засагт ирэх үү, эсвэл хүүгээ давхар дээл өмсгөх далд хувилбартай явна уу Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэж. Улс төрөөс уйддаггүй, явдаггүй  хүн гэвэл Н.Энхбаяр.Тэрбээр тодордоггүй, тойргоос гардаггүй МАХН-аа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай нэгтгэснээр улс төрийн хожил авах эрхээ  баталгаажуулж амжаад байгаа. Хүү Н.Батшугараа Сонгинохайрханы нөхөн сонгуульд дэвшүүлж УИХ-д оруулж аяганы хариугаа авав.  Үүгээр тэр сэтгэл ханах хүн биш. Олон нийтэд тодорхой байгаа мэдээллээр тэр Засгийн газарт Шадар сайдын суудлыг онилж байгаа гэх

Үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ чинь гарт баригдаж, нүдэнд өртөхгүй байна, Ерөнхий сайд аа.
2021-12-24

Л.Оюун-Эрдэнийн танхимд ажил хийж байгаа сайд нарыг нэрлэ гэвэл гарын таван хуруунд элбэгхэн багтана.

Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу
2021-12-23

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдын зэргээ үргэлжлүүлэх үү, явах уу Ерөнхий сайдын зөвлөхөөс шууд тушаал дэвшиж одоогийн Засгийн газарт сайдын зэрэгт хүрсэн нь алдарт Ц.Нямдорж. Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал тавьж түүнийг танхимдаа урьж ажиллуулж байгаа гэдгээ мэдэгдэж байв

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2021-12-22

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин, 36 сарын тэтгэмж зэрэг урамшуулалд ямар ч өөрчлөлт орохгүй
2021-12-22

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

ЗГ: Цагаан сарыг цомхон тэмдэглэнэ
2021-12-22

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо. Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна

Х.Нямбаатар: Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах тогтоолыг УИХ-д өргөн мэдүүллээ
2021-12-22

Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ.  Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ.  Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2021-12-22

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. 

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан
2021-12-21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.  Тэрбээр "Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн

Н.Учрал: Тоон гарын үсэг зөв хэрэгжээд эхэлбэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой
2021-12-21

УИХ-ын гишүүн инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тоон гарын үсгийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар тэрээр "Цахим гарын үсгийн хуулийг баталсан

Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн
2021-12-21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хийсэн ажлын тайлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "E-Mongolia төсөл 2021 оныг 600 үйлчилгээтэйгээр үдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар 574 байсан бол өнөөдөр 600 үйлчилгээ болжээ. Хамгийн их авсан үйлчилгээ нь жолооны үнэмлэх солих нөхөн олгох үйлчилгээ 94 мянга гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 гаруй мянга, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14 мянга гаруй, шүүхийн шийдвэрийн архивийн лавлагаа 3 мянга гаруй, дүрс бичлэгийн  техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын саналыг онлайнаар авч болж байгаа үүнийг 1844 удаа авсан байна.

"Дан дээл"-тэй сайд нарын дадлагажихыг улсаараа хүлээж л суух уу?!
2021-12-20

 Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй сайд нарын тоог хязгаарласан. Уг санаа нь их зүгээр л дээ

Засгийн газар Гамшгийн хуулиа гадуурхаж, Цар тахлын хуулиар цанхаалах гээд байна уу
2021-12-18

Засгийн газар Гамшгийн хуулиа гадуурхаж, цар тахлын хуулиар цанхаалах гээд байна уу УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар  бас нэг урт нэртэй түр хуулийн хэрэгжилтийг сунгах асуудал яригдлаа. Энэ урт нэртэй хуулийг бүтэн нэрээр нь сийрүүлбэл:  Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль

Ч.Хүрэлбаатар:Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад л өрөөл бусад руу бурууг чихээд байна
2021-12-16

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол улсад хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар онцолж хэллээ. Тэрбээр "Байгууллага бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа төгс, төгөлдөр хийдэг байх хэрэгтэй байна

Чингэлэг тээврээс ашиг хүртэх гэсэн Л.Халтар сайдын санаархал ил болов
2021-12-16

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авлигын шинжтэй маш ноцтой асуудалд нэр холбогдоод байна. Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 50 ширхэг контейнер ачаа нэвтрүүлэхээр Хятадын талтай тохиролцохтой зэрэгцэн авлигын шинэ сүлжээ бий болжээ. Тодруулбал “Үндэсний тээврийн корпораци” гэдэг монополь эрхтэй байгууллага хилийн боомтоор нэвтрэх нэг ширхэг контейнер бүрээс 220 мянган төгрөгийн хураамжийг зуучлалын хөлс нэрээр авахаар болсон байна

Цар тахлын хуулийн хэрэгжилтийг дахин сунгана
2021-12-16

УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталсан. Ковидын хууль хэмээн нэрлэж заншсан энэхүү хуулийг анх 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөн баталсан юм. Гэвч цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй учраас хэрэгжүүлэх хугацааг нь сунгаж, энэ оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хуулиар гүйцэтгэх засаглалд олон эрх олгосон

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Миний бие Аубакир гэдэг овгоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа
2021-12-15

УИХ-ын гишүүн Т. Аубакирын охин Аубакир овгоосоо албан ёсоор татгалзахаа мэдэгдлээ.  Тэрбээр тус мэдэгдэлдээ " Өнөөдрөөс эхлээд миний бие Аубакир гэдэг овгоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа

Ц.Туваан: Нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийг ар гэр нь төлдөг асуудлыг болиулна
2021-12-15

УИХ-ын гишүүн Ц.Туваан шинэ хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээллээ. Тэтгэврийн зээлтэй байсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь ар гэрт нь үлддэггүй байх хуулийн төсөл санаачилж байгаа аж.

Энэ талаараа тэрбээр "Миний бие УИХ-ын гишүүний хувиар нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450,000 тэтгэвэр авагч хүн бий. Эдгээр иргэд дундаас хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа энэ хүмүүс зээлтэй бол тухайн зээл нь ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдээд явж байгаа. Хүмүүс талийгчаа алдсан ажил явдалтай үед тухайн зээлийг төлөх нь хүндрэлтэй байдаг учир үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл байгаа юм. Энэ бол анх удаа хийж байгаа ажил биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210,000 гаруй иргэдэд 1 сая төгрөг олгох буюу нийт 900 орчим тэрбум төгрөгийн асуудлыг төрөөс шийдэж өгч байсан" гэв.Энэ сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдуулан талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл болон ар гэрийнхэний зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл амиа алдсан алба хаагчийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.12.15/ 15:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ

Төрийн ажлыг зүгээр л зовлон тоочиж, бэрхшээл ярьж аргацааж ирсэн сайд нарт дахин даалгавар өгөх хэрэг байгаа юм уу
2021-12-15

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, Зам Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.  Даалгасан даруйд хэрэгждэгсэн бол сайхан л байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2021-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав. - Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

"Вакцины гуравдугаар тунд 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна"
2021-12-14

Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ковид-19 эсрэг вакцины нийт хүн амын хамрагдалт нэгдүгээрт тун 69.6, хоёрдугаар тун 66.3 гуравдугаар тун 25 хувийн хамрагдалттай байна. Насанд хүрэгчдийн хувиар авч үзвэл 43 хувьд буюу 814756 хүн өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа хамрагдаад байна.  Сүхбаатар, Завхан аймаг 50-аас дээш хувьтай 40-өөс доош хувьтай Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь гэсэн аймгууд байна. 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдсан бол 18-19 насныхны 33 хувь нь гуравдугаар тундаа хамрагджээ. 
  Улсын онцгой комиссын өгч буй мэдээллээр Ковид-19-ийн халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 2198 тохиолдлоор буурсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 3168 байна. Өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо буурсан боловч дэлхий дахинд делта болон омикрон  хувилбарын тархалт өндөр байгаа учраас ард иргэдийг вакцины гуравдугаар тундаа үргэлжлүүлэн идэвхтэй хамрагдахыг, Засгийн газраас уриалж байна. Омикрон хувилбар нь өнөөдрийн байдлаар дэлхийн 70 орчим улсад тархаад байгааг хэлж байна."
 
 

У.Бямбасүрэн: Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 35-аас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо
2021-12-14

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, аймаг сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол Засгийн газрын хуралдаанаар гарсан талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгөв.

Г.Ёндон: Одоогийн сонгон шалгаруулалтын журмаар сард 6-7 тусгай зөвшөөрөл олгож байгаа
2021-12-14

Ингээд өнөөдрийн одоо сонгон шагаруулалтын журмыг бол Засгийн газрын хуралдаанаар дэмжиж баталсан байж байгаа.  Засгийн газрын Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай хүндүйлдвэрийн сайдад олголоо. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг бол Засгийн газрын эрх олгосноор геологи, уул уурхайн төрийн захигааны төв байгууллага баталдаг.  Уул уурхай, хүнд өдрийн сайдын 2018 оны А хорин наймдугаар тушаалаар  баталсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын сонголт шалгалтын журмыг өнөөдрийг хүртэл одоо үйлчлээд явж байгаа

Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай зөвшилцөх ажлыг хэлэлцэж байна
2021-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай,
- Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
 

Оюутолгой төслөөс Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ
2021-12-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн. Бид Оюутолгойн үр өгөөжийн Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг санал тавиад байсан билээ. Харин бидэнд ирүүлсэн захидалд “Та бүхний саналыг ТУЗ-д танилцуулж, дараах таван чиглэлээр шийдвэр гаргалаа

Эхлээд иргэдээ ядуурлаас гаргачих, дараа нь тэр чинээлэг дундаж давхаргаа бүрдүүл, Ерөнхий сайд аа
2021-12-13

 МАН-ын 30  Их хурал чинээлэг дундаж давхаргын талаар хэдэнтээ онцоллоо. Тэр бүх хэл Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” гэсэн үгийг иш татав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурал дээр хэлсэн үгэндээ “ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ, ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГЫГ БҮРДҮҮЛЭХ ИХ ҮЙЛСЭД ИРГЭН БҮР ОРОЛЦОГТУН” хэмээн уриалж байна” гэлээ.  

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.