Засгийн газар
Б.Жавхлан: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байгаа
2022-1-19

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.  Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа

ЗГ: Хүүхдийн мөнгөө бэлнээр эсвэл харилцаж буй дансандаа авах, төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана
2022-1-19

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгч байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталлаа

"Төрийн алба хаагчдыг 50 хувиар ажиллуулах саналыг Ерөнхий сайд дэмжээгүй" гэв
2022-1-19

   Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр "Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаас мэдээллээ

Томилгоо: ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг, МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томиллоо
2022-1-19

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон байна

Дараагийн огцрох сайд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх үү
2022-1-19

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараагийн огцрох сайд уу УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг чөлөөлж шинэ сайдыг томилох асуудлыг УИХ-д оруулж ирэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд утааны асуудлаар зөвхөн БОАЖ-ын сайдад хариуцлага тооцоод өнгөрөх ёсгүй

ЗГ: Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ
2022-1-19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханы хувьд цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтын хяналт, зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж буй аж. Улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй

Сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах, эсвэл цахимаар хичээллүүлэх санал гаргав
2022-1-18

УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 90 хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байдалтай байна

УОК: Халдварын тархалт хоёр дахин ихэсвэл хөдөлгөөн хязгаарлана
2022-1-18

Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ. 

  1. Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.

0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

  • Зөвлөмж 2. Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах). 

  • Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.

Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.

Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

  • Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

  • Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

  • Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.

Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.

Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.

Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

  • Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.

УИХ-ын гишүүд "Таван толгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатарт хариуцлага тооцохыг шаардав
2022-1-18

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажилд "хангалтгүй" ажилласан хэмээн холбогдох яам, нийслэлийн агаарын бохирдол хариуцан ажиллаж байсан 5 хүнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал БОАЖ-ын сайд багаараа чөлөөлөгдөн өнөөдөр шинэ сайд нь ажлаа хүлээн авлаа. 

Агаарын бохирдлын асуудалд хариуцлага тооцох хүмүүс үүгээр зогсохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа.  Тэрбээр энэ талаар "Хянаж байх ёстой газраас нь эхлээд үйлдвэртэй холбоотой асуудал,  нийслэлийн хариуцсан хүмүүс дээр хамтатгаж хариуцаж тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Та бүхэн утасдаж хамгаалахгүй байхыг хүсье. Цаашдаа ч хариуцлагын асуудал энэ гурваар зогсохгүй яригдана. " гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүд Эрчим хүчний яам, тэр дундаа Таван толгой түлш ХХК-д хариуцлага тооцох саналтай байгаагаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Утааны асуудал гээд нэг сайд огцорч байна. Хэрдээ л их ажиллаж байсан. Гэхдээ үүнд салбар дундын уялдаа байх ёстой. Ард нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс үлдэж байгаа шүү. Сайжруулсан шахмал түлш асуудалтай байсан.  Энийг хариуцаж байгаа салбар яамнаас хүмүүс байгаа. Энийг ингэж үлдээж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өнгөрсөн 4 жилийн хамгийн үр дүнтэй ажил бол энэ утааны асуудал гэж үздэг. Гэтэл яагаад энэ жил ийм утаатай байгаа юм бэ. Энэ жилийн утаа технологийн алдаа, сайн хатаагаагүйгээс уугилт ихтэй шаталт багатай байгаа иргэд хэлж байна лээ. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Байгаль орчны сайд өөрчлөгдөөд агаарын бохирдол сайжрахгүй. Яг нарийн яривал Байгаль орчны яамны шууд хамаарлын асуудал ч биш. Эрчим хүчний яамны асуудал.  Таван толгой түлш компанийн асуудал. Хөлдүү түлш нийлүүлээд нөгөөх нь уугиад байгаа юм байна лээ. үүнийхээ учир шалтгааныг олж байгаад хариуцлагынхаа байг зөв онож явахгүй бол хэн нэгэн хүнд хариуцлага тохоод нийгмийн галыг дараад явбал цаашдаа сайжрахгүй.  Байгаль орчны сайдаас гадна, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүд бусад холбогдох яам, нийслэлийн хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас хүсэж байна. 

Б.Бат-Эрдэнэ: Цаашид шахмал түлшний чанарт анхаарах ёстой гэж үзэж байна
2022-1-18

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлээд буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. 

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын бохирдлын талаар байр сууриа илэрхийлэв.

БОАЖЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилжээ
2022-1-18

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга асан А.Энхбатыг тус яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. 

А.Энхбат мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын даргын үүргийг орлон давхар гүйцэтгэж байсан байна. 

СӨХ нийтийн орон сууцны газрыг ашигладаг байдлыг болиулна
2022-1-18

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.  Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж. Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө зогсвол тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
2022-1-18

Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд мэдээлэл өглөө.

Энэ тухай тэрбээр "Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөвт тусгагдаагүй. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал халамжийн бодлоготойгоо уялдаж явдаг.  Сүүлийн 2020, 2021 онд Ковидын нөхцөл байдлаас болоод бид халамжийн бодлогыг нэлээд хийсэн. Өмнө нь тэтгэвэр тэтгэмжийг жилийн инфляцтайгаа холбогдуулж жилийн 8 хувь 

УИХ: Э.Сарантогос, П.Сэргэлэн, Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томилов
2022-1-18

Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар дэмжигдлээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, 

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ. 

БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцууллаа
2022-1-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав

Ё.Баатарбилэг: Элчин сайд нар чуулганы хуралдаанаар томилогддог ч эргээд ажлаа огт тайлагнадаггүй
2022-1-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосоос асуух асуулт байна

Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив
2022-1-18

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна

"Эрээн талд гацсан 9000 орчим чингэлэг ачааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж байгаа"
2022-1-18

Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгдсэн байна. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ 3 сая төгрөг болж буурсан

БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв
2022-1-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Л.Оюун-Эрдэнийн “хариуцлагын жагсаалт” хэн хэнээр үргэлжлэх вэ?
2022-1-18

Хотын утаанаас болоод өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлжээ. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр түүнд сануулга, хугацаатай үүрэг өгсөн гэж дуулдаж байсан юм. Харин Н.Уртнасан түүнийг нь биелүүлж чадаагүй бололтой. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Н.Уртнасан сайдыг ганцааранг нь бус дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёртой нь хамт явуулжээ.

МАН-ын удирдах зөвлөл БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг томилохоор хэлэлцэж байна
2022-1-17

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна

БОАЖ-ын яамыг З.Мэндсайхан түр хариуцан ажиллана
2022-1-17

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэгт ажилдаа хариуцлага хандсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон

Д.Ганболд: ТНБД бол тусдаа хуулиар явдаг. Надаар өргөдөл бичүүлж авах ёстой л доо
2022-1-17

Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурвыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.

Уг асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Д.Ганболд "БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй байсан. Одоо хүртэл тамгаа өгдөггүй.

Коронавируст халдварын үед хүн, байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэв
2022-1-15

Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдаанаар коронавируст халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан.   Уг журмыг анх коронавируст халдвар тархаж эхэлж байхад баталсан бөгөөд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийт хүн амын 66.6 хувь вакцины хоёрдугаар тунд, 30хувь гуравдугаар тунд хамрагдсан тул шинэчлэх шаардлага үүссэн байна.    Өмнөх журмаар “улбар шар” түвшинд ресторан, кофе шопоос эхлээд дотоод орчинд ажилладаг 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсныг 15 болгон бууруулсан. Харин “шар” түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар заасан байсныг өөрчиллөө

ЗГ: Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 сая төгрөг байна
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 сая төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна

ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: ·      Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. ·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. ·      Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

ЗГ: Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэ гурван жилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.