Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгийн гэрээний төслийг хэлэлцэж дэмжжээ
Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол жаран хувьтай байна, нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд болбол маш их хоцрогдолтой байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо бид нар аль болохоор нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх ийм боломжийг судалж байна
За сая Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж, одоо хүүхдийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаад. Хоёр сарын долоо Одоо танхимаар болон цахимаар одоо хичээл үүлэх ийм шийдвэр гарлаа
Засгийн газраас ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулахаар шийдсэн талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2022.01.26/болж буй. Тэгвэл хуралдаанаар Улсын сайн малчдыг тодруулсан байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Анх Хөгжлийн банкыг байгуулж байхад төсөл дээр нь ажиллаж байхад Монгол улс зээлиийн хүү өндөр байна. Тиймээс зээл өгье гэхээр болохгүй байна. Өндөр зээлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Хоёрдугаарт улс орны хөгжилд хэрэгтэй хөгжлийн санхүүжилтийг хийдэг санхүүгийн механизм байхгүй байсан. Тэгээд 2008 онд Хөгжлийн бодлого батлаад санхүүжүүлэх арга хэрэгсэл хэрэгтэй байна гээд Хөгжлийн банкыг байгуулж байсан.
Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр байгуулж буй Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томилжээ.
Т.Ням-Очир нь Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхлүүлж дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан нэгэн юм. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна.
Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийж байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн сонгогчдодоо нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш, Монгол Улсыг аймаг, нийслэл дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараасай гэсэн санал иргэдээс ирж байгаа. Мөнгө, эд зүйл тараах нь нийгэмд сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс УИХ-ын гишүүд бид Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийн зөв голдрилд ороход шийдэл гаргаж ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёр Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Бусад улстөрчдөө бид хоёртой нэгдээч гэж уриалж байна.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ өчигдөр хийгдэж ажил эхэлсэн. Тэгвэл Оюу толгойн гэрээг хийхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийн цахим хаягаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр:
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг шийднэ. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн
Л.Оюун-Эрдэнийн авилгын эсрэг амбиц алгуурхан замхарч байх шиг байна Авилгын индексээрээ 111-д эрэмбэлэгдэж байсан Монгол Улс нэг байраар урагшилж 110-р байранд бичигдсэн тухай мэдээлэл өчигдөр гарлаа. Чамлахаас чанга атга гэгчээр ухраагүй урагшилсанд талархъя. Өнгөрсөн зун наадмаас өмнөхөн Засгийн газар Авилгын эсрэг ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайдаараа ахлуулж байв
Авлигачин Пунцагаас болж жил гарны өмнө УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарсан байдаг шүү. Гэтэл Пунцаг маань авлигачнаа хийсээрээн байсан аж
Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж байна. Ташрамд дурдахад, “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнгөрсөн сарын 13-нд ирүүлсэн. Уг албан бичигт “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна
Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.Тэрбээр "Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид энэ сарын 19-нд “УБТЗ”-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг баривчилжээ. Ж.Пунцаг нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад илэрсэн бололтой
Цар тахлын хуулиар далимдуулсан цадиггүй томилгоог тоочвол урт жагсаалт гарна. Хамаг учир нь төрийн албаны мэдлэг туршлага, мерит зарчимд нийцэхгүй баахан дарга нар ажил унагаж байгаа учраас Төрийн албаны зөвлөл аргагүйн эрхэнд арын хаалганы дарга нарыг цэгцлэх асуудлыг шат шатанд нь тавиад удаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сайд, дарга нарыг огцруулж байна. Тухайлбал, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог даргалахдаа хурлаа удирдаагүй, дорвитой алхам хийгээгүй, хотын утаатай тэмцэж чадаагүй, тэмцэхийн оронд ард олонд бурууг нь тохох гэж оролдон “Ороолт түллээ” хэмээн иргэдийн гэрт дайран орсон гэх зэрэг үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасанг огцруулсан
2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ
Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас багаараа хариуцлага хүлээсэн. Харин түүний албан тушаалд ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар томилогдоод байгаа
Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн. 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцав.
Мөн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний дамжлагын чийглэгийг хэмжив.
Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна. Энэ нь стандартын шаардлага хангасан гэж үзэж болох ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлэлцлээ.
Зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамын зургаа нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баасан гаригт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана.
Эх сурвалж: БОАЖЯ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Даваа гарагт багаараа чөлөөлөгдсөн БОАЖЯ-ны удирдлагын баг бүтэн болов
Маш ноцтой. Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 191 суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээд байна. 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэгтгэсэн мэдээллээр, шүлхийн хорио цээрийг 18 аймгийн 97 суманд, хязгаарлалтын дэглэмийг 18 суманд тавьжээ. Мөн шүлхий өвчний 171 голомттой болжээ. Нийт 192.760 мал шүлхийгээр өвчилсөн.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: · Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа